Технологи ба хүний эрх
Мэдээ
SHARE
2023/11/20 03:54
Таны дуртай мессэж апплекэйшн хэр нууцлалтай вэ?

ТАНЫ ДУРТАЙ МЕССЭЖ АППЛЕКЭЙШН ХИР НУУЦЛАЛТАЙ ВЭ?

Бид таны цахим орчин дахь нууцлалыг хамгаалахын тулд дэлхийн хамгийн алдартай 11 компанийн мессэж апплекэйшнүүдийн шифрлэлт хир сайн бэ? гэдгийг жагсаасан болно.

 

МЭРГЭЖЛИЙН ҮГ ХЭЛЛЭГ ШИФРЛЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Шифрлэлт нь бидний явуулж буй цахим шуудан, утасны дуудлага болон видео бичлэг, харилцан яриа бүхий зурвас, мессэжүүдийг бидний хүсээгүй хүн мэдэхээс хамгаалахад тусалдаг байна. Шифрлэлт хийсэн үед хэн нэгэн таны цахим харилцааны дундуур ороход замбараагүй тэмдэгтийн урт мөрийг л харуулдаг.

 

ТӨГСГӨЛ ХООРОНДЫН ШИФРЛЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Зурвас шифрлэгдсэн үед нууц түлхүүр нь текст цэгцлэхэд ашиглагдана. Ихэнх тохиолдолд энэ нууц түлхүүрийг цахим шуудан эсвэл цахим хуудас байршуулдаг үйлчилгээ үзүүлдэг компаниуд эзэмшдэг. Харин төгсгөл хоорондын шифрлэлт хэрэглэвэл та нууц түлхүүртэй цорын ганц хүн болж, таны харилцаа холбооны нууцлал та болон таньтай харилцсан хүмүүсийн хооронд л үлдэнэ.

 

ЭНЭ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Төгсгөл хоорондын шифрлэлттэй бол тухайн үйлчилгээг олгодог байгууллага байсан ч таны зурвасыг тайлах эсвэл агуулгыг харах боломжгүй гэсэн үг юм. Yahoo АНУ-ын тагнуулын албаныханд Yahoo mail-ийн хэдэн зуун сая бүртгэлийг хянахыг зөвшөөрсөн нь бид төгсгөл хоорондын шифрлэлтийн хамгаалалтад анхаарахаас аргагүйд хүрсэн юм. Хэрвээ төгсгөл хоорондын шифрлэлтгүй бол шуурхай зурвасын нууцлал хялбархан алдагдана гэсэн үг юм.

tech1.2.png

 

ЭНЭ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ГЭХЭЭР

Зураг, бичлэг, болон мессэж явуулдаг арга нь хэнд ч ойлгомжгүй байсан ч та болон хүмүүс хоорондоо харьцаж л байдаг эдгээр апплекэйшн төгсгөл хоорондын шифрлэлт ашигладаг эсэхийг бид судалсан юм. (Энд тэдний ерөнхий эсвэл программын бусад нууцлалын ойлголтуудыг тодорхойлоогүй)

 

Бид snapchat болон skype-ийг эзэмшигч Microsoft зэрэг технологийн компаниуд зурвас илгээх үйлчилгээндээ суурь нууцлалын хамгаалалт хийгээгүй нь хэрэглэгчдийг эрсдэлд орж байгааг олж тогтоосон.

 

Бидний олонх нь эдгээр апплекэйшнд итгэж өөрсдийн хувийн амьдралын нууц мэдээллүүдээ даатгаж орхидог. Бидний харилцаа холбоог хамгаалах суурь алхмаа хийгээгүй компаниуд итгэлийг минь ч алдах болно. Тиймээс бид компаниудад хандан зурвас илгээх үйлчилгээндээ шифрлэлтийн хэмжээ тогтоох, төгсгөл хоорондын анхдагч шифрлэлтийг хэрэгжүүлэх, хэрэглэгчиддээ зурвас дамжуулах үйлчилгээний нууцлал ямар төвшинд байгааг тодорхой мэдээлэхийг уриалж байна.