Эмнести Интернэшнл нь олон улсын хүний эрх болон харьцуулсан эрх зүй, тэр дундаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг олон улсын болон бүс нутгийн эрх зүйд хэрхэн тайлбарлаж, хэрэглэх талаар мэргэшсэн, нэлээдгүй туршлагатай байгууллага юм. Эмнести Интернэшнл нь нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон нийтийн оролцоотой холбоотой эрхээ хэрэгжүүлэхийг дотоодын хууль тогтоомжоор хориглох, хязгаарлах, цензурдэх, шийтгэх арга хэрэгсэл болгон ашиглаж байгаа тохиолдолд олон улсын эрх зүйг хэрхэн хэрэглэх талаар туршлага хуримтлуулсан.
Эмнести Интернэшнл энэхүү Amicus тоймоороо мэдээлэл, үзэл санааг ямар ч хорио саадгүйгээр хайх, хүлээн авах, түгээх эрхэд онцгойлон анхаарч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой олон улсын хүний эрхийн эрх зүй, хэм хэмжээний талаар мэдээлэл хүргүүлэн Үндсэн хуулийн цэцэд дэмжлэг үзүүлж байна. Дэлгэрэнгүйг https://amnesty.mn/library/3650 үзнэ үү.