AMNESTY.MN
Нууцлалын бодлого
Энэхүү веб сайт болон Зоригтон апп нь Монголын Эмнести Интернэшнлийн өмч юм. Бид интернэтийн нууцлалыг чанд сахиж буйгаа үүгээр баталгаажуулж байна.
ЭНЭХҮҮ НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН ЗОРИЛГО
Энэхүү нууцлалын бодлого нь таныг веб сайт, апп-д бүртгүүлэх, сайн дурын ажилтан, дадлага, гишүүнчлэлийн хүсэлт гаргах зэрэг үйл ажиллагаанд таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, боловсруулах, хадгалах, ашиглах талаарх мэдээллийг танд өгөх зорилготой бөгөөд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримталдаг болно.
Холбоо барих
Хэрэв танд энэхүү нууцлалын бодлого эсвэл манай нууцлалын үйл ажиллагааны талаар асуух зүйл байвал [email protected] имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу.
Гуравдагч холбоосууд
Энэ вэб сайт болон апп нь гуравдагч этгээдийн вэбсайтууд болон програмуудын холбоосыг өөр дээрээ агуулдаг. Эдгээр холбоосууд дээр дарах эсвэл эдгээр холболтыг идэвхжүүлснээр гуравдагч этгээд таны тухай мэдээллийг цуглуулах, хуваалцах боломжийг олгоно. Бид эдгээр гуравдагч этгээдийн вэбсайтуудыг хянахгүй бөгөөд тэдний нууцлалын мэдэгдлийг хариуцахгүй. Та манай вэбсайтаас гарахдаа зочилсон вэбсайт бүрийн нууцлалын бодлогыг уншихыг зөвлөж байна.
БИД ТАНЫ ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛДАГ ВЭ?
Хувийн дата буюу хувийн мэдээлэл гэдэг нь тухайн хүнийг таних боломжтой хувь хүний талаарх аливаа мэдээллийг хэлнэ. Энэ нь хэн болох нь тодорхойгүй өгөгдлийг (нэргүй өгөгдөл) оруулдаггүй болно.
Бид дараах байдлаар таны хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалана.
- Хувийн мэдээлэл нь овог, нэр, username, бүлэг, төрсөн огноо, хүйс, нас зэрэг орно.
- Холбоо барих мэдээлэлд имэйл, утасны дугаар, фэйсбүүк хаяг орно.
- Техникийн өгөгдөлд интернет хөтөчийн (IP) хаяг, хөтөчийн төрөл ба хувилбар, цагийн бүсийн тохиргоо ба байршил, хөтөчийн холбооснуудын төрөл ба хувилбарууд, үйлдлийн систем болон платформ болон энэ вэб сайтад нэвтрэхэд ашигладаг төхөөрөмжүүдийн бусад технологи зэрэг орно.
- Хэрэглээний өгөгдөлд та манай вэб сайт болон үйлчилгээг хэрхэн ашигладаг талаарх мэдээлэл багтана.
- Гишүүнчлэлийн мэдээлэлд таны хувийн мэдээллээс гадна ажил, сургууль, мэргэжил, албан тушаал, холбоо барих мэдээлэл зэрэг багтана. Гишүүн гэж дүрэмд заасныг ойлгоно. Дүрэмтэй холбоосыг дүрэм гэдэг дээр дарахад шилждэг болгох. https://amnesty.mn/about/1
Бид таны тухай хувийн эмзэг мэдээллийг цуглуулдаггүй. (үүнд таны арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, бэлгийн амьдрал, бэлгийн чиг хандлага, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэл, таны эрүүл мэндийн талаарх мэдээлэл, генетик болон биометрийн мэдээлэл багтана).
Хэрэв та хувийн мэдээллээ өгөхгүй бол
Та хувийн мэдээллээ өгөхгүйгээр нээлттэй мэдээллүүдэд хандах боломжтой.
ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ЦУГЛУУЛДАГ ВЭ?
Бид таны хувийн мэдээллийг дараах байдлаар цуглуулдаг. Үүнд:
- Шууд холбогдох. Та маягт бөглөх, манай вэбсайтыг ашиглах эсвэл бидэнтэй утас, цахим шуудангаар болон бусад хэлбэрээр харилцах замаар хувийн мэдээллээ өгч болно.
БИД ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЮУНД АШИГЛАХ ВЭ?
Бид таны хувийн мэдээллийг ихэвчлэн дараах тохиолдолд ашиглах болно.
1) Та манай байгууллагад гишүүн, сайн дурын ажилтан, дадлагажигч, хандивлагч зэргээр бүртгүүлсэн, мэдээллээ өгсөн тохиолдолд таны мэдээллийг өгсөн зорилгын дагуу ашиглана.
2) Бид таны хувийн мэдээллийг зөвхөн таны хувийн мэдээллийг цуглуулсан зорилгын хүрээнд ашиглах болно. Гэхдээ анхны зорилготой нийцэх бусад зорилгоор хэрэглэх боломжтой бөгөөд анхны зорилгодоо хэрхэн нийцэж байгаа талаар тайлбар авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
ӨГӨГДЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Бид таны хувийн мэдээллийг санамсаргүйгээр алдах, ашиглах, зөвшөөрөлгүй нэвтрэх, өөрчлөх, задруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд аюулгүй байдлын зохих арга хэмжээг авсан.
ӨГӨГДӨЛ ХАДГАЛАЛТ
Бид таны хувийн мэдээллийг зөвхөн хууль эрх зүйн зохицуулалт, татвар, нягтлан бодох бүртгэл, дүрэм, гишүүнчлэл, тайлагналын шаардлагыг хангах зорилгоор цуглуулсан зорилгодоо нийцүүлэн хадгалах болно.
Та бидэнд өгсөн хувийн мэдээллээ хүсэлт гаргаж, устгуулах эрхтэй. Хувийн мэдээллээ устгуулах хүсэлтээ [email protected] хаягт хүсэлт бичиж устгуулна уу.
Сүүлд шинэчилсэн 2024.03.25