Монголын Эмнести Интернэшнлийн түүхэн товчоо
1994-1995 он
◉ Лондон дахь ОУНБДНГ, Америкийн ЭИ-ээс төлөөлөгчид Монголд ирж хүний эрхийн сургалт явуулахын сацуу, хүний эрхийн зүтгэлтнүүдтэй уулзаж анхны албан бус бүлгүүд байгуулагдаж байсан бол өнөөдөр 6000 гаруй гишүүд, дэмжигчидтэй хүний эрхийг хамгаалах хамгийн том хөдөлгөөн болж өргөжин тэлээд байна.
◉ Оюутан залуучууд, Багш, Хуульч, Эмэгтэйчүуд гээд нийгмийн идэвхитэй гишүүд нэгдэж эхлэв.
◉ "Монгол улсад хоригдлууд өлбөрч үхэж байна" Индекс ASA30/02/95 дугаар бүхий илтгэлийг 1995 оны 4 сард Олон улсын Эмнести Интернэшнл байгууллагаас гаргаж, дэлхий дахинд цацав.
1996-1997 он
◉ Байнгын ажиллагаатай Олон Улсын Эрүүгийн Шүүх, Үндэсний хүний эрхийн байгууллага байгуулахыг дэмжин, кампанит ажлаа эхлүүлэв.
◉ "The wire" сонин тогтмол гардаг болж, ХЗЯ-наас гэрчилгээгээ авав. The Wire сонин бичиг 2009 оноос эхлэн 2 cap тутмын сэтгүүл болж Livewire блог нэмж оров.
◉ Цаазаар авах ялыг халах, Дүрвэгсдийн эрхийг хамгаалах, үзэл санааны хоригдлуудыг суллуулах, оюутан, залуус нь нийгэмд хүний эрхийн мэдлэг олгох үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулж байв.
◉ Дэлхий дахин дахь хүний эрхийн нөхцөл байдлын тоймыг агуулах “THE WIRE” сэтгүүлийг эрхлэн гаргаж, Хууль зүйн Яамнаас гэрчилгээгээ гардав. "The Wire" сонин бичиг нь 2009 оноос эхлэн 2 сар тутмын сэтгүүл болж мөн Livewire хэмээх блогийг хөтлөж эхлэв.
1998-2000 он
◉ Дэлхийн том ном аянд оролцож Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж болон цагдаа, цэрэг, оюутан залуус, багш, хөдөө орон нутаг дахь малчид, иргэд гээд 200,000 гаруй хүнээс хүний эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулна гэсэн амлалтыг авав.
◉ Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид Монгол улсыг нэгдэж оруулах, эрүүдэн шүүхтэй тэмцэх кампанит ажлаа эхлүүлж байсан бол өдгөө Монгол улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нэгдэж орсон 60 дахь улс болсон байна.
2001-2004 он
◉ Үндэсний хүний эрхийн байгууллага болох Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдав. Монголын Эмнести Интернэшнл комиссын дэргэдэх албан бус зөвлөлийн гишүүн болов. Монгол улс Эрүүдэн Шүүхийн Эсрэг Конвенц-д нэгдэн орсноор эрүүдэн шүүх явдлыг гэмт хэрэг гэж үзэн хууль сахиулах байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт өргөн хүрээнд зохион байгуулагдав.
◉ Ерөнхий боловсролын сургуулиудад төдийгүй их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт хүний эрхийн боловсролыг оруулах их аян өрнөв.
◉ Эмэгтэйчүүдийг хүчирхийллийн эсрэг кампанит ажлыг эхлүүлэв.
2004-2008 он
◉ Хүний эрхийг хамгаалах үйлсэд залуусыг татан оролцуулах Залуучуудын стратегийг боловсруулан гаргаж, "Эрхийнхээ төлөө шуугицгаая" задгай тоглолтыг жил бүр зохион явуулдаг болов. Энэ ажиллагааг дэмжсэн залуучууд Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе аян өрнүүлж задгай тоглолт "Эрх чөлөөний парад" болон өргөжив.
◉ Монголын Эмнести Интернэшнл бүтцийн эрхээ албан ёсоор баталгаажуулав.
◉ ОУНБДНГ-ын хүний эрхийн шинжээч Монгол улсад айлчлав.
◉ Зэвсэгийн худалдааны гэрээтэй болохыг дэмжсэн "Зэвсэгийн хяналт" кампанит ажлаа эхлүүлэв.
2009-2010 он
◉ Монгол улсыг Эрүүдэн Шүүхийн Эсрэг Нэмэлт Протокол-д нэгдэн оруулах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй механизм байгуулах талаар аян өрнүүлэв.
◉ Монгол улсын шинэ Эрүүгийн Хуулийн төсөлд санал, зөвлөмж хүргүүлэв.
◉ Эдийн засаг, нийгэм соёлын эрхийг хамгаалах "Хүнийг хүндэл" кампанит ажлаа эхлүүлэв.
2011-2012 он
◉ ОУНБДНГ -ын хүний эрхийн шинжээч нар Монгол улсад 2 дахь удаагаа айлчлан Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзан, Дэнжийн 1000 дахь Албадан саатуулах төв болон Цагдан хорих төвөөр айлчлав.
◉ "Бид эндээс хаачих вэ" Монгол улсад 2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон үйл явдлын сургамж нэртэй тайлан хэвлэгдэж, дэлхий дахинд цацагдав.
◉ Хорих байгууллагуудад мониторинг хийх чиглэлээр 15 гаруй ТББ-ын чадавхийг сайжруулах 5 хорих анги дээр мониторинг хийв.
◉ Монголын улсын ерөнхийлөгч цаазаар авах ялыг түдгэлзүүлэх уриалга гаргаж, бүрэн эрхийнхээ хүрээнд цаазаар авах ялтай хоригдлуудад уучлал үзүүлэхээ амлаласан бол 2012 онд Монгол улс ИУТЭОУП-ийн 2-р Нэмэлт Протоколд нэгдэн оров.
◉ НҮБ-ын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт Монгол улсын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх илтгэл хүргүүлэв.
2013-2014 он
◉ Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хамгаалах "Миний бие Миний эрх" аянаа эхлүүлэв.
◉ НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар "Зэвсэгийн худалдааны талаарх гэрээ" батлагдаж, Монгол улс гарын үсэг зурав.
◉ "Хүний эрх боловсролын тогтолцоонд" онол практикийн бага хурлыг ХЭҮК, МУИС-ын ХЗС, НБГ-тай хамтран зохион байгуулав.
◉ Монгол улс "Хүчээр сураггүй алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц"-д нэгдэв.
◉ Монгол улс эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механзм бий болгох Эрүүдэн Шүүхийн Эсрэг Конвенцийн Нэмэлт Протоколд гарын үсэг зурж, соёрхон батлав.
◉ Газар чөлөөлөхтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, хуулийн төслүүдэд холбогдох санал зөвлөмжийг хүргүүлэв. "Үүргээ мэд" гарын авлагыг төрийн албан хаагчдад, "энэ бол таны гэр орон, орон байртай байх таны эрх" хяналтын хуудсыг 5000 хувь хэвлэж, тараав.
2015-2018 он
◉ Хүний эрхийн боловсролыг цахим хэлбэрээр олгох, “Философи хүний эрхийн уулзварт” олимпиад, “Эрхүүлэйгийн айлчлал”, Эрхээ мэдье мэтгэлцээн зэрэг олон талт хэлбэрээр 50 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа Монгол улсын өнцөг булан бүрт хүрдэг боллоо.
◉ Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12-р сарын 3-ны өдөр ”Шинэ эрүүгийн хууль”-ийг соёрхон баталж, уг хууль 2017 оны 7 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнээр цаазаар авах ялыг бүрэн халлаа.
◉ Монгол улс эрүүдэн шүүх гэмт хэргийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн заалттай нийцүүлэн тодорхойлсон “Шинэ эрүүгийн хууль”-ийг баталлаа.
◉ Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдрөөр “Эрүүдэн шүүхийн эсрэг хамтдаа гүйцгээе” дэлхий нийтийн арга хэмжээг дэмжин оюутан залуус, хүний эрхийг хамгаалагч 300 гаруй идэвхтнүүд нийтдээ 1050 км-ээр дэлхийг тойроход хувь нэмрээ орууллаа.
Өнөөдөр
◉ Монгол Улсын хэмжээнд 10,000 гаруй гишүүн, дэмжигчидтэй, нийслэл болон орон нутгийн, мэргэжил, сонирхлын 25 бүлэгтэй. Монголын Эмнести Интернэшнл нь Хүний эрхийн боловсрол, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалахын төлөө, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах, Эрүүдэн шүүхийг зогсоох, Эрсдэлд буй хүмүүсийг хамгаалах үйл ажиллагаанаас эхлүүлээд, Ялгаварлан гадуурхалттай тэмцэх, Дүрвэгсэд болон Цагаачдын эрхийг хамгаалж, эрхийг нь баталгаажуулахын төлөө ажиллаж байна.