ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЗАЛУУЧУУД

The Youth, Power, Action! Дэлхийн хүүхэд залуучуудын стратеги (2022-2025) Эмнести Интернэшнлийн Хүүхэд, Залуучуудтай холбоотой бүхий л үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлдог. Энэхүү стратегийн зорилгод хүрэхийн тулд дан ганц хүүхэд, залуучууд гэлтгүй хүн бүр оролцох ч залуучууд манлайлах үүргийг гүйцэтгэнэ. Залуусын эрч хүч, бүтээлч байдал, ур чадварт тулгуурлан тэдний оролцоог үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд идэвхжүүлж Эмнести Интернэшлийн алсын хараа, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх тул залуучуудын үүрэг, оролцоо хүний эрхийн эерэг өөрчлөлт, бидний үйл ажиллагааны нэн чухал хэсэг юм.

Эмнести Интернэшнэл нь залуучуудыг хувь хүн , эрх эдлэгч хэмээн хүлээн зөвшөөрөхийн сацуу хүний эрх хамгаалагч хэмээн хүлээн зөвшөөрдөг. “The Youth, Power, Action” хэмээх үнэт зүйл дор тэднийг хүний эрхийн үйл хэрэгт татан оролцуулдаг. Хүүхэд, Залуучууд бол Эмнести Интернэшнлийн хүний эрхийн хөдөлгөөний гол хүч тул тэднийг үйл ажиллагаандаа татан оролцуулах, санал, санаачилгыг нь хүний эрхийн төлөөх үйл хэргийн тэргүүн эгнээн тавих нь бидний үйл ажиллагааны гол цөм байсаар ирсэн.


Эмнести Интернэшнэл нь 14-24 насны залуучуудыг залуу хэмээн тодорхойлж Эмнестигийн өсөлт, үр нөлөөнд тэдний идэвхтэй оролцоо, санаачилга, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой ЭИ-ийн Залуучуудын Дэлхийн стратегийг анх 20 гаруй жилийн өмнө баталсан. Тэр цагаас хойш тасралтгүй байгууллагын хүний эрх хамгаалах, хүн бүр эрхээ эдэлдэг дэлхий ертөнцийг бүтээх тэргүүн зорилгын төвд залуучуудын утга учиртай оролцоо, идэвх, санаачилгыг тусгасаар ирсэн.


2023 оны байдлаар Эмнести Интернэшнлийн бүх гишүүдийн 50 хувийг[1], Монголын Эмнести Интернэшнлийн бүх гишүүдийн 60 гаруй хувийг 14-25 насны залуучууд бүрдүүлж байна.


Эмнести Интернэшнл нь хүүхдүүдийг ч мөн хүний эрх хамгаалагч хэмээн тодорхойлдог ба хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрх хамгаалагч нарын үйл хэргийг дэмжих зорилгоор 2022 онд Хүүхэд, Залуучуудын Дэлхийн Стратегийг баталсан.


Та нийгмийн сайн сайхан, хүний эрхийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулж, үеийн залуустай мөр зэрэгцэн бүтээлч, шинэлэг байдлаар сайн дурын ажилд оролцохыг хүсвэл манай сурагч, оюутан, залуучуудын болон бусад мэргэжил сонирхлын бүлгүүдэд нэгдээрэй.

"БИД ХАМТДАА УТГА УЧИРТАЙ ОРОЛЦООГ БҮТЭЭЖ ЧАДНА."

Вибха Венкатеша, Дэлхийн залуучуудын хамтын нийгэмлэгийн гишүүн

“YOUTH POWER FOR YOUTH RIGHTS” гарын авлага татаж авах

ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН “YOUTH POWER FOR YOUTH RIGHTS” ЭНЭХҮҮ ГАРЫН АВЛАГАД ЗАЛУУЧУУДЫН ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ТОДОРХОЙЛСОН

Бид хэрхэн ажилладаг вэ?

Дэлхийн залуучуудын нэгдэл

Монголын Эмнести Интернэшнлийн дэмжигч болон гишүүнийн ялгаа нь юу вэ?

ДЭМЖИГЧ

Эмнести Интернэшнлийн хүний эрхийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, олон нийтийн болон цахим арга хэмжээнд оролцдог хүмүүсийг дэмжигч гэнэ. Дэмжигчид олон улсын, бүс нутгийн болон хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг МЭИ-ийн Ерөнхий чуулган, ээлжит бус гишүүдийн хуралд саналын эрхгүй оролцох боломжтой. Тэд бүсийн шийдвэр, Удирдах Зөвлөл, олон улсын төлөөлөгчийн сонгуульд санал өгөх боломжгүй.

активизмд оролцох

ГИШҮҮН

Гишүүн гэж Эмнестигийн гишүүнээр бүртгүүлсэн, гишүүний татвар төлсөн, хүний эрхийн үйл аижллагаанд идэвх, санаачлагатай, тууштай оролцдог хүмүүсийг хэлнэ. МЭИ гишүүн нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Ерөнхий чуулган болон ээлжит бус хуралд саналын эрхтэй төлөөлөгчөөр оролцох, хүний эрхийн сургагач багшийн сургалтад сууж, сургагч багш болох, гишүүдэд зориулсан бусад арга хэмжээнд оролцох эрхтэй. Түүнчлэн МЭИ-ийн Удирдах Зөвлөлийн албан тушаалд нэр дэвших болон олон улсын чуулга уулзалтуудад төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд сонгогдох боломжтой бөгөөд тэдгээр сонгуульд санал өгөх боломжтой.

гишүүн болох

Хэрэв танд асуулт, тодруулга байвал имэйл илгээнэ үү: [email protected]