ТАЙЛАН

Монголын Эмнести Интернэшнлийн үйл ажиллагаа

Хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах бидний үйлсэд манай гишүүд дэмжигчид өөрсдийн цаг зав, сэтгэл зүрхээ зориулж ажилладаг.

Хүний эрхэд ээлтэй дэлхий ертөнцийг байгуулахад гишүүний оролцоо, татвар юу юунаас ч илүү чухал байдаг. Тиймээс бид гишүүдийнхээ хүний эрхийн төлөө хандивласан цаг, төлсөн татвар, бахархаж үйл ажиллагааны тайландаа дурддаг.

Эмнести Интернэшнлийн Стратегийн Зорилт

Хүний эрхийг дээдэлдэг дэлхий ертөнцийн төлөө

Эмнести Интернэшнлийн

нэн тэргүүнд анхаарч ажиллах Хүний Эрхийн Стратеги Зорилт

1

Хүн бүр эрхээ мэддэг, эрхээ хэрэгжүүлж чаддаг дэлхий ертөнцийн төлөө

Хүн бүр үг хэлэх эрхийнхээ төлөө эвлэлдэн нэгдэх, хуран чуулах, шударга бус явдлыг таслан зогсоохын төлөө эрхээ шаарддаг болох. Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж, тэдэнд дэмжлэг үзүүлдэг байх. Хүмүүсийг эрхээ мэддэг, шаарддаг болгож чадавхжуулах.

2

Хүн бүр хүний эрх, шударга ёсыг тэгш эдэлдэг дэлхий ертөнцийн төлөө

Хүйсийн тэгш байдлыг бий болгоход ахиц гаргах, олон талт алагчлалын хохирогчдын алагчлал, онцлогт суурилсан хүчирхийллийг зогсоох. Хүмүүсийн амьдралд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг илүү хэрэгжүүлэх.

3

Хямрал, зэвсэгт мөргөлдөөний үеэр энгийн иргэдийг хамгаалж чаддаг дэлхий ертөнцийн төлөө

Хүн бүр үг хэлэх эрхийнхээ төлөө эвлэлдэн нэгдэх, хуран чуулах, шударга бус явдлыг таслан зогсоохын төлөө эрхээ шаарддаг болох. Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж, тэдэнд дэмжлэг үзүүлдэг байх. Хүмүүсийг эрхээ мэддэг, шаарддаг болж чадавхжуулах.

4

Хүний эрхийн зөрчил үйлдэгчдэд хариуцлага тооцдог дэлхий ертөнцийн төлөө

Стратегийн 1-3-р зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүний эрхийн засаглал, хариуцлагыг үндэсний түвшинд бэхжүүлэх. Хүний эрхийн хамгаалалт сул газарт бүсийн ба олон улсын хүний эрхийн механизмыг бэхжүүлэх.

5

Эмнести Интернэшнл илүү том, үр дүнтэй, эрч хүчтэй байгууллага болно.

Хүн бүр үг хэлэх эрхийнхээ төлөө эвлэлдэн нэгдэх, хуран чуулах, шударга бус явдлыг таслан зогсоохын төлөө эрхээ шаарддаг болох. Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж, тэдэнд дэмжлэг үзүүлдэг байх. Хүмүүсийг эрхээ мэддэг, шаарддаг болгож чадавхжуулах.

Санхүүжилт

Эмнести Интернэшнл нь олон улсын хүний эрхийн зарчмуудыг баримталдаг бөгөөд энэ нь бид аль нэг үзэл суртал, улс төр, шашны болон бусад төр, нийгмийн загварыг дэмждэггүй гэсэн үг юм. Бид ажилдаа төвийг сахисан, шударга хандахын тулд судалгаа, сурталчилгааны ажилд төрөөс ямар ч санхүүжилт авахгүй.

Эмнестигийн санхүүжилтийн дийлэнх хувийг хувь хүний хандиваас бүрдүүлдэг.

Эдгээр хувийн болон хамааралгүй хандив нь Эмнести Интернэшнл нь аливаа засгийн газар, улс төрийн үзэл суртал, эдийн засгийн ашиг сонирхол, шашин шүтлэгээс бүрэн хараат бус байх боломжийг олгодог.

Бид засгийн газар болон улс төрийн намуудаас хүний эрхийн судалгаанд зориулж ямар нэгэн санхүүжүүлэлт хайдаггүй, хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд зөвхөн сайтар шалгагдсан бизнес эрхлэгчдээс дэмжлэг авдаг.

Хувь хүмүүсээс хандив цуглуулах ёс зүйтэй хандив цуглуулах замаар бид хүний нийтлэг, хуваагдашгүй эрхийг хамгаалахын тулд тууштай, гуйвшгүй зогсдог.

Санхүүгийн тайланг жилийн үйл ажиллагааны тайлангаас авах боломжтой.

БИДНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЭРЭЙ

ХАНДИВ ӨРГӨХ