БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ

Хүний эрхийн зөрчлийг төгсгөл болгохын төлөө кампанит ажил өрнүүлдэг дэлхийн 150 гаруй орны 10 сая гаруй гишүүд дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хөдөлгөөний Монгол улс дахь салбар нь Монголын Эмнести Интернэшнл юм.

Монголын Эмнести Интернэшнл өнөөдөр 25 бүлэг 10,000 гаруй гишүүд, дэмжигчидтэйгээ үйл ажиллагаа явуулж байна.

Бид ардчилсан засаглалтай, гишүүнчлэл бүхий байгууллага юм. Монголын Эмнести Интернэшнл байгууллагын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг 2 жил тутамд болдог Ерөнхий чуулганаар тодорхойлж, бүх гишүүдээс байгууллагыг төлөөлөн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгодог.

Ерөнхий Чуулганаас дараагийн ерөнхий чуулганы хооронд тус байгууллагын үйл ажиллагааг чуулганаас сонгогдсон Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөл эрхлэн явуулдаг бөгөөд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх товчоо эрхлэн явуулдаг.

МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ

МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ