ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Монголын Эмнести Интернэшнлийн бодлого, үйл ажиллагаанд мэргэжлийн ур чадвар, туршлага, цаг заваа хандивлаж ажилладаг Хяналтын зөвлөлийн гишүүд.

П. Тодрол

Хяналтын зөвлөлийн дарга

Монос хүнс ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захиралаар ажилладаг. Эмнести Интернэшлийн гишүүнээр 2001 онд элсэж байсан. Улмаар 2005 оны IYC-д төлөөлөгчөөр оролцож Монголын Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн залуучуудын асуудал хариуцсан гишүүнээр сонгогдож байсан. Хүний эрхийн боловсрол олгох, зэр зэвсгийн хяналтыг сайжруулах, хүний эрхийн тэмцэгчдийг хамгаалах зэрэг кампанит ажилд идэвхтэй оролцож ирсэн.

С. Нажидмаа

Хяналтын зөвлөлийн гишүүн

Нийслэлийн 33-р сургуульд түүх-нийгмийн багшаар ажилладаг. Эмнестид 2003 оноос багш нарын бүлгийн гишүүн, 2020 оноос эхлэн багш нарын бүлгийн ахлагчаар ажиллаж байна. 2003 оноос хойш багшаар ажиллаж эхлээд эрх зүй, хүний эрхийн ойлголтуудыг заах болсноос үүдэн Эмнестигийн номын сангаар үйлчлүүлж байгаад гишүүнээр элсэн орсон. Олон улсын сайн дурын өдрийн үйл ажиллагаа, Хүүхдийн хорих анги, эмэгтэйчүүдийн хорих анги, орон нутгийн болон нийслэлийн ЕБС зэрэгт хүний эрхийн чиглэлээр сургалтууд орж байсан туршлагатай.

М. Чимгээ

Хяналтын зөвлөлийн гишүүн

Нийгмийн ажилтан мэргэжилтэй, магистр. 2011 оноос Эмнестид Архангайн бүлэгт гишүүнээр элсэж өнөөг хүртэл хугацаанд бүлгийн гишүүн, ахлагчаар тус тус ажиллаж байна. Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр орон нутгийн нийгмийн ажлын мэргэжилтнүүд болон оюутнууд, сургууль, цэцэрлэгийн багш нарт чиглэсэн сургалт, нөлөөлөл, төсөлт ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажилладаг. Сүүлийн жилүүдэд зорилтот сум, багууд руу чиглэн орон нутгийн хүүхэд хамгааллын нэгжүүд болох хамтарсан багуудад сургалт нөлөөлөл, хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг компанит болон судалгааны ажлууд дээр ажиллахын зэрэгцээ кейс шийдвэрлэлт дээр арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.