"Тогтвортой хөгжлийн зорилт”-ууд нь илүү сайн, эрүүл, аюулгүй, цэцэглэн хөгжсөн, тогтвортой ирээдүйн төлөөх тууштай зоримог алсын хараа юм. Гэвч энэ зорилтууд томоохон хүндэрэлтэй тулгарлаа. ТХЗ-ын 5 зорилтын 4-өөс дээш нь хүрэх замаасаа хол байна. Дэлхийн цар тахлын нөлөөнөөс гадна олон улс орон их хэмжээний өр төлбөрийн дарамт, зээлийн хүү тэнгэрт тулсан өндөр байна. Зөрчилдөөн, өлсгөлөн, тэгш бус байдал, уур амьсгалын хямрал эрчимжиж байна. Дэлхийд ТХЗ-д хүрэх баялаг, технологи, ноу-хау бий... ямар ч шалтаг үгүй.
Антонио Гутерриш, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга1
"Бид олон талт хамтын ажиллагаанаас ухрах боломжгүй. Эдгээр сорилт нь аль ч улсын хариу арга хэмжээ авах чадавхиас хамаагүй давж байна. Зөвхөн харилцан хүндэтгэх, хамтын хариуцлага, хамтын үйл ажиллагаанд суурилсан олон талт үзэл, олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн эв нэгдлийн төлөө тууштай байж үр дүнтэй шийдвэрлэх боломжтой."2
ТАНИЛЦУУЛГА
Дэлхий даяар олон хямрал нүүрлээд байгаа бөгөөд үүнд өргөн цар хүрээтэй хүмүүнлэгийн онц байдал, тэгш бус байдал зэрэг хямралууд нэмэгдэж байгаа нь 2025 оны 4-р сард АНУ-аас ноогдуулсан өндөр тарифын шийдвэрээр улам хүндрээд байна. Эдгээр тарифын ихэнх нь хамгийн ядуу, эмзэг орнуудад хүчтэй нөлөөлж байна.3
Уур амьсгалын хямралын гамшгийн нөлөө дэлхий даяар мэдрэгдэж байгаа бөгөөд энэ нь ихэвчлэн дэлхийн дулаарлыг өдөөж буй нүүрстөрөгчийн ялгаруулалтад хамгийн бага оролцоотой бага орлоготой орнуудад хамгийн хүндээр тусч байна.
Дэлхий дахинд авторитар дэглэм түгэж, олон талт хамтын ажиллагаа болоод олон улсын хамтын үүрэг амлалтыг сулруулж, нийтлэг сайн сайхны төлөөх хамтын ажиллагааны боломжийг үгүй хийж байна.
Гэтэл яг ийм олон талт хямралыг хамтдаа даван туулах шаардлагатай энэ үед өндөр орлоготой улс орнууд олон улсын хүний эрхийн болон ТХЗ зэрэг үүрэг амлалтаасаа ухарч байгааг бид харж болно. Жишээлбэл, АНУ болон бусад улс орнуудын сүүлийн үед гаргасан олон улсын хөгжлийн тусламжийг огцом бууруулах шийдвэрүүд нь хүний эрхийн хувьд сүйрлийн үр дагавартай байх магадлалтай.4
Ийм ухралт хамгийн таагүй цаг үед тохиолдож байна. Улс орнуудын олон жилийн турш хийсэн хангалтгүй хөрөнгө оруулалтын улмаас ТХЗ-ийн ихэнх зорилт 2030 оны зорилгодоо хүрэх боломжгүй болжээ. Жишээлбэл, энэ хугацаанд өлсгөлөнг устгах талаар төр засгууд амлалт өгсөн хэдий ч 2030 он гэхэд 585 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн5 хэвээр байна гэсэн тооцоо бий.6
2025 оны 6-р сарын 30-наас 7-р сарын 3-ны хооронд Севильд болох Хөгжлийг Санхүүжүүлэх Дөрөвдүгээр Дээд хэмжээний уулзалт нь ТХЗ-д дахин амлалт өгөх, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх томоохон боломж юм.
Хамгийн сүүлд арван жилийн өмнө болсон уг уулзалтад засгийн газрын удирдагчид, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, санхүү, худалдааны байгууллагууд, бизнес, иргэний нийгмийхэн оролцоно.
2002 онд Мексикийн Монтерей хотоос эхэлсэн энэхүү бага хурлуудын зорилго нь дэлхийн хөгжлийн санхүүжилт болон түүнтэй холбоотой гол асуудлуудыг шийдэх явдал юм. Анхны бага хурлын үр дүнд хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хооронд худалдаа, тусламж, өрийн дарамтаас чөлөөлөх, байгууллагын чадавхжуулалт зэрэг гол салбаруудад үүрэг хүлээхийг хүлээн зөвшөөрсөн түүхэн гэрээ байгуулагдсан.7
Энэхүү дээд хэмжээний уулзалтын төсөл баримт бичигт дурдсанаар8 бүх түвшний санхүүжилтийг нэмэгдүүлэх, мөн олон улсын санхүүгийн бүтцийг шинэчлэх зорилго бүхий зоримог зорилт тавьжээ. Одоогийн систем нь түүхэн тэгш бус байдал, колоничлолын үр дагавар дээр суурилсан бөгөөд энэ нь олон бага орлоготой орнуудыг тогтворгүй өртэй, ТХЗ рүү урагшлахад шаардлагатай нөөц дутмаг байдалд оруулж байна.9
“Бид олон улсын санхүүгийн бүтцийг шинэчилж, өнөөгийн болон ирээдүйн сорилт, хямралд үр дүнтэй, уян хатан хариу үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэхээр амлалаа. Өнөөгийн бодит байдлыг илүү сайн тусгахын тулд бид дэлхийн засаглалыг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгохыг амлаж байна. Бид дэлхийн эдийн засгийн засаглал дахь НҮБ-ын үүргийг хүлээн зөвшөөрч, олон улсын байгууллагуудын үүрэг, зохицуулалтыг чухалд тооцон, үйл ажиллагааг нь уялдуулах шаардлагатайг онцолж байна.”10
Эдгээр зоримог зорилтыг бодит амлалт, тодорхой үйлдэл, улс орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас хангалттай нөөц гаргахгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй.
Олон улсын тусламжийг бууруулж буй гол хандивлагчдын шийдвэрээс үүдэлтэй яаралтай хямралыг шийдвэрлэхийн тулд одоо байгаа шударга бус, тэгш бус дэлхийн эдийн засгаас ашиг хүртэж буй улсуудыг оролцуулаад энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцож буй бүх засгийн газар урт хугацаанд тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бий болгоход чиглэсэн бүтцийн шинэчлэл хийхэд үнэнч хандах шаардлагатай — үүнд тухайлан олон улсын татварын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өрийн хямралыг шийдвэрлэх, олон улсын санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх, илүү хүртээмжтэй санхүү, хөгжлийн системийг дэмжих зэрэг багтана.
Хэрвээ засгийн газар алхам хийвэл, FfD4 уур амьсгалын сүйрлээс урьдчилан сэргийлэх бололцоотой. Энэ нь эргээд нийгэм, эдийн засгийн болон уур амьсгалын шударга ёсны хүртээмжгүй байдалд байгаа тэрбум тэрбум хүний хүний эрхийг баталгаажуулах боломжтой болно. Энэхүү мэдээлэл нь ТХЗ-д зарцуулах зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж, төсвийн шинэчлэл, хариуцлагатай хөгжлийн санхүүжилтээр дамжуулан үүнд хүрэх өөр өөр арга замыг санал болгож байна.
Тогтвортой хөгжлийн зорилтот хугацаа буюу 2030 он хүртэл ердөө тавхан жил үлдээд байгаа ч, ТХЗ-д хүрэх замаасаа хол байна
"Бид энх тайвныг баталгаажуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, олон улсын санхүүгийн дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа нь хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын төлөөх үйл ажиллагааг бид яаравчуулах ёстой - нэг ч хором алдах эрх бидэнд байхгүй.”
Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга11
17 тогтвортой хөгжлийн зорилго, тэдгээрийн 169 зорилтыг 2015 онд засгийн газрууд баталж, Мянганы хөгжлийн зорилтуудыг орлон 2030 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон12. “Хэнийг ч орхигдуулахгүй” хэмээх зорилгод хүрэхийн тулд эдгээр зорилт ядуурлыг устгах, дэлхийн өлсгөлөнг эцэслэх, хүн бүрт ус, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, дотоод болон улс хоорондын тэгш бус байдлыг бууруулах зэрэг зорилтыг агуулдаг. Эдгээр бүх зорилт нь төр засгуудын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах хүний эрх, үүрэгтэй салшгүй холбоотой. Мөн эдгээр зорилт, ялангуяа 16 дугаар зорилтоор дамжуулан засаглал болон хууль дээдлэх ёс, шударга шүүхэд хандах, мэдээллийн эрх чөлөө зэрэг иргэний болон улс төрийн эрхийн асуудлыг хөндөж, бүх эрхүүд харилцан хамааралтай, салшгүй гэдгийг онцолж байна.13
Гэсэн хэдий ч 2030 он хүртэлх замын гуравны хоёр нь ТХЗ-д хүрэх замаасаа хол байна. ТХЗ-уудын дундах цэг буюу 2023 оны долдугаар сард ТХЗ-ийн тайланг НҮБ-аас мэдэгдэхдээ талаас илүү хувь нь “сул, хангалтгүй”, харин 30 хувь нь “саарсан эсвэл ухарсан”14 хэмээн дүгнэжээ.
Эдгээрт ядуурлыг бууруулах, өлсгөлөнг устгах болон уур амьсгалын зорилтууд багтдаг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 5-р сарын хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, ТХЗ-ийн зорилтын ердөө 17% нь зорьсон түвшиндээ хүрч байсан ба бараг тал нь маш бага эсвэл дунд зэрэг ахицтай, харин гуравны нэгээс илүү нь бүр зогссон эсвэл ухарсан гэжээ.15
Эдгээр өнөөгийн чиг хандлагад үндэслэн 2030 он гэхэд 585 сая хүн архаг хоол тэжээлийн дутагдалтай байх төлөвтэй байна.16 575 сая хүн туйлын ядууралд амьдарсан хэвээр байна. 84 сая хүүхэд сургуульд хамрагдахгүй байх төлөвтэй. 300 сая сурагч бичиг үсэг тайлагдаж чадахгүйгээр сургууль төгсөнө. Мөн 660 сая хүн цахилгаан эрчим хүчгүй амьдарсаар байх болно.17
Санхүүжилтийн хомсдол
Маш чухал ач холбогдолтой хэдий ч, Тогтвортой хөгжлийн зорилгуудын (ТХЗ) хэрэгжилт удаашралтай байгаад гайхах зүйлгүй нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Худалдаа, хөгжлийн асуудал хариуцсан агентлаг (UNCTAD)-ийн сүүлийн үеийн тооцооллоор, хөгжиж буй болон дунд орлоготой орнуудад жил бүрийн шаардлагатай ТХЗ-д чиглэсэн хөрөнгө оруулалтын зөрүү одоо 4 их наяд ам.долларт хүрээд байна, Энэ нь КОВИД-19 цар тахлын өмнөх үеийн 2.5 их наяд ам.долларын зөрүүгээс эрс нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд уг тоо нь төр, хувийн хэвшлийн эх үүсвэрийг хамарсан нийт дутагдлыг илэрхийлэхийн сацуу цар тахал нь энэхүү зөрүүг улам нэмэгдүүлж, ТХЗ-д хүрэх үйл явцыг хүндрүүлж байна.18 Хэдий энэ нь асар их дүн боловч, UBS банкны судалгаанд дурдсанаар, энэ нь дэлхийн нийт хөрөнгө болох 454 их наяд ам.долларын ердөө 1%-с ч бага хэмжээтэй тэнцэж байна. Гэвч энэхүү хөрөнгийн 45% дэлхийн хүн амын зөвхөн 1.1% нь хянаж байдаг нь баялгийн төвлөрөл ямар түвшинд байгааг харуулж байна.19
UNCTAD-ийн тооцоолсноор, 4 их наяд ам.долларын талаас илүү буюу ойролцоогоор 2.2 их наяд ам.долларыг цэвэр эрчим хүчний салбарт чиглүүлэх шаардлагатай байна. Үүнээс гадна, 500 тэрбум ам.доллар нь ус хангамж ба ариун цэврийн үйлчилгээ, 400 тэрбум ам.доллар нь эрчим хүчнээс бусад дэд бүтцийн салбар, 300 тэрбум ам.доллар нь хүнс ба хөдөө аж ахуй, мөн 300 тэрбум ам.доллар нь биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлд, харин эрүүл мэнд ба боловсролын салбарт ойролцоогоор 100 тэрбумаас 600 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай хэмээн тооцоолжээ.20
Хөрөнгө оруулалтын энэхүү ноцтой дутагдлыг ухамсарлаж, 2023 оны хоёрдугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ТХЗ-ийг дэмжих санхүүгийн багц (SDG Stimulus)21-ыг эхлүүлсэн бөгөөд уг санаачилгын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр зорьжээ:
▪ Дунд болон бага орлоготой улс орны хувьд төрийн үйлчилгээний өндөр өртөгтэй тэмцэх, мөн өрийн үүргээ биелүүлэх чадваргүй болсон буюу өрийн дарамтад орсон улсуудын нөхцөл байдлыг шийдвэрлэх.
▪ Хөгжлийг дэмжих хүртээмжтэй, урт хугацааны санхүүжилтийг өргөжүүлэн нэмэгдүүлэх.
▪ Шаардлагатай нөхцөлд орсон улс орнуудад чиглэсэн нөөц санхүүжилтийн хамрах хүрээг өргөтгөх
Гэсэн хэдий ч хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн ч, мөн 2024 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблей22 үеэр зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалт болон "Ирээдүйн гэрээ" зэрэг дараагийн санаачилгууд хэрэгжсэн хэдий ч, эдгээр салбаруудад ахиц дэвшил хангалтгүй хэвээр бөгөөд зарим тохиолдолд бүр ухралт гарч байгаа нь цаашид хөгжлийн тусламжийг огцом бууруулах, тарифыг нэмэгдүүлэх шийдвэрүүдтэй давхцан хэрэгжвэл, хамгийн ядуу улс орнуудад хэтэрхий сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй нөхцөл байдлыг бүр ч дордуулах магадлалтай байна.23
Хөгжлийн тусламжийг царцаах болон танахын нөлөө
"Өмнө нь бид өлсгөлөнд нэрвэгдээгүй ч, хоол тэжээлийн хомсдолд орсон хүмүүст үзүүлдэг хүнсний тусламжаа танах шаардлагатай болдог байсан. Харин одоо бид шууд өлсгөлөнгийн ирмэгт байгаа хүмүүст хүртэл тусламж үзүүлэх боломжгүй болж байна. Энэ нь хүмүүсийн амь нас хохирно гэсэн үг."
— Карл Скау, НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн дэд захирал24
Үүнтэй холбогдуулан АНУ болон бусад засгийн газрууд хилийн чанад дахь тусламжийг мэдэгдэхүйц бууруулах шийдвэр гаргасан нь цочирдмоор явдал болж байна.25
2025 оны хоёрдугаар сард АНУ-ын Засгийн газар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) гэрээт тусламжуудын 83 хувийг танах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн нь хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламжийн салбарт хүчтэй цочрол үүсгэв.26 2024 онд АНУ-ын Засгийн газар гадаадын тусламжид нийт 59 тэрбум ам.доллар зарцуулсан байна.27 Их Британий Засгийн газар ч мөн адил 2025 оны хоёрдугаар сард Олон улсын хөгжлийн тусламж 6.1 тэрбум фунт стерлингээр (7.9 тэрбум ам.доллар) бууруулах шийдвэр гаргасан бөгөөд энэ нь батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх зорилготой байв. Үүний үр дүнд тус улсын гадаад тусламжид зарцуулах төсөв ДНБ-ний 0.5 хувиас 0.3 хувь хүртэл буурах төлөвтэй бөгөөд уг өөрчлөлт 2027 он27 гэхэд бүрэн хэрэгжинэ.28 Францын Засгийн газар мөн адил 2025 оны төсвөөс 2 тэрбум еврогийн (2.27 тэрбум ам.доллар)29 хөгжлийн тусламжийг танасан бол, Германы өмнөх Засгийн газар 900 сая еврогийн (1.02 тэрбум ам.доллар)30 тусламжийг бууруулах төлөвлөгөө гаргасан. Гэвч энэ шийдвэр одоо хүртэл албан ёсоор батлагдаагүй байна. Хөгжлийн тусламжийг аль хэдийн бууруулсан эсвэл бууруулахаар төлөвлөж буй бусад Засгийн газруудад Бельги, Дани, Нидерланд, Норвеги болон Шведийн Засгийн газрууд хамаарч байна.31 Эдгээр тусламжийн зардлыг танах шийдвэр хэрэгжиж эхэлснээр дэлхийн хэмжээнд эмзэг нөхцөлд амьдарч буй сая сая хүний эрүүл мэнд, амь насыг ноцтой эрсдэлд оруулаад байна.32
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) үйл ажиллагааг агуулгагүй болгож, сулруулсан нь онцгой үр дагавартай, учир нь АНУ нь түүхэн талаасаа хүмүүнлэгийн тусламж, ялангуяа хүнсний тусламжийн хувьд дэлхийд хамгийн том хандивлагч орон байсаар ирсэн юм.33 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр (WFP)-өөс мэдээлснээр, Сомалид үзүүлэх хүнсний тусламжийг танах нь ойролцоогоор 4.4 сая хүнийг амь насаа алдахад хүрч болзошгүй хэмээн анхааруулжээ.34 Дэлхийн Хүнсний Хөтөлбөр (WFP) аль хэдийнээ Бангладеш35 улсад орогнож буй Рохинжа дүрвэгсдэд олгож байсан хүнсний нормыг хоёр дахин бууруулсан бөгөөд үүнтэй адилаар Кени дахь дүрвэгсдэд үзүүлж буй хүнсний тусламж ч мөн адил танагдаад байна.36
USAID-ийн ХДХВ/ДОХ-ын эсрэг хөтөлбөрүүдэд хийж буй санхүүгийн таналт нь туйлын хөнөөлтэй үр дагавартай байх төлөвтэй байна.
НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөр (UNAIDS)-ийн тооцооллоор, дэлхийн хэмжээнд 2029 он гэхэд ХДХВ-ийн шинэ халдварын тоо 8.7 саяд хүрч, ДОХ-оос шалтгаалсан нас баралт 10 дахин өсөж 6.3 саяд хүрэх бөгөөд нэмэлтээр 3.4 сая хүүхэд өнчрөх эрсдэлтэй гэж үзжээ.37 Зөвхөн Өмнөд Африк улсын хувьд л гэхэд, тусламжийн санхүүжилтийн таналт нь ирэх 10 жилийн хугацаанд 500,000 гаруй хүний амь нас хохирох шалтгаан болох эрсдэлтэй хэмээн тооцоолж байна.38
ХДХВ/ДОХ-ын хөтөлбөрийн нөлөөнөөс гадна, USAID-гийн санхүүжилтийн таналт нь Африкийн 30 гаруй оронд эмнэлгийн лабораториуд болон онцгой байдлын хариу арга хэмжээний бэлтгэл бэхжүүлэх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна. Энэхүү шийдвэр нь хамгийн муу тохиолдолд Эбола, Марбург зэрэг халдварт өвчний 28,000 шинэ тохиолдлыг үүсгэж болзошгүй юм.39 USAID-ын дотоод мэдээллийн нууцалсан саналаас үндэслэн бусад урьдчилсан таамаглалд 18 сая гаруй шинэ халдвар, 166,000 нас баралт халуун хумхаагаар, мөн 200,000 хүүхэд саа өвчнөөр хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл багтаж байна.40
Өндөр орлоготой улс орнуудын ийм шийдвэр нь өөр орнуудын хүний эрхийн үүрэг хариуцлагыг хангахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаа, тусламж үзүүлэх үүрэг, амлалт зөрчсөн үйлдэл мөн юм.41
Тогтвортой хөгжлийн болон уур амьсгалын бодлогод чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих механизм, арга замууд
Дэлхийн ядуурлыг бууруулах, уур амьсгалын зорилтуудыг биелүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг (ТХЗ) урагшлуулахын тулд хамгийн хэрэгцээтэй салбаруудад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг нээх олон төрлийн сонголт улс орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудад бий.
Хэрэв эдгээр хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэрүүдийг ашиглах боломж нээгдсэн тохиолдолд, тэдгээрийг бага орлоготой улс орнууд хүртээмжтэйгээр ашиглах боломжийг бүрдүүлэх үүднээс үр нөлөөтэй, найдвартай хуваарилалтын механизмыг дагалдуулан хэрэгжүүлэх шаардлагатай.
Одоогоор амлалтуудаа биелүүлэх нь эхний чухал алхам байх болно. Улс орнууд Олон улсын хөгжлийн тусламж (ODA) үндэсний нийт орлогын (GNI)42 0.7%-ийг, үүнээс хамгийн бага хөгжсөн орнуудад (LDCs) 0.15–0.2%-ийг хуваарилахаар амлалт өгсөн. Энэ нь 2015 оны Аддис-Абебагийн Үйл ажиллагааны Хөтөлбөр болон бусад олон улсын баримт бичгүүдэд тусгагдсан байдаг.43 Хэрэв хандивлагч орнууд Олон улсын хөгжлийн тусламж (ODA)-ын талаарх амлалтуудаа биелүүлбэл, тэдгээрээс дор хаяж 197 тэрбум ам.долларын нэмэлт тусламжийн санхүүжилт бүрдэх бөгөөд үүнээс 120.9 тэрбумас 150 тэрбум ам.доллар нь хамгийн бага хөгжилтэй орнуудад зориулагдах боломжтой юм.44
Мэдээж хэрэг, гадаадын хөгжлийн тусламж (ODA)-ын амлалтуудыг биелүүлэх нь нэн чухал боловч, үүнээс ч илүү үр нөлөөтэй байж болох бусад боломжууд мөн адил байгааг анхаарах шаардлагатай. Санхүүжилтийн эх үүсвэрүүдийг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь улс орнуудын улам тогтворгүй, тодорхойгүй болж буй Олон улсын хөгжлийн тусламж (ODA)-аас хэт хамааралтай байдлыг бууруулахад шийдвэрлэх ач холбогдолтой юм.
Өрийн өршөөл, үүнд өр цуцлах, дахин зохион байгуулах үйл явцыг багтаасан арга хэмжээ нь бага орлоготой улс орнууд нийгмийн зардлаа санхүүжүүлэх, холбогдох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (ТХЗ) биелүүлэх боломжийг бүрдүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой юм. Олон бага орлоготой улс орнууд өнөөг хүртэл тогтвортой бус түвшний өрийн дарамтад байсаар байгаа бөгөөд 48 улс орны хувьд эрүүл мэнд, боловсролын салбар дахь зардлаас илүүг зөвхөн өрийн төлбөрт зарцуулж байна.45
“Ногоон болон хүртээмжтэй нөхөн сэргээх өрийг хөнгөлөх” (Debt Relief for a Green and Inclusive Recovery, DRGR) төслийн тооцоолсоноор, өрийн дарамттай буюу дарамт үүсэх эрсдэлтэй 61 улсад өрийн тогтвортой байдлыг хангахын тулд нийт 520 тэрбум ам.долларын төрийн болон хувийн зээлдүүлэгчдийн өршөөл олгох шаардлагатай гэж үзэж байна. Үүний жишээ нь 2000 онд “Jubilee Debt Campaign” хөдөлгөөний үр дүнд 36 улсад нийт 130 тэрбум ам.долларын өр цуцлагдсан явдал юм.46
Тогтвортой бус өрийн системийн шалтгаан болсон суурь хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилгоор иргэний нийгмийн байгууллагууд НҮБ-д өрийн асуудлаарх Суурь Конвенц батлахыг санал болгож, уриалж байна.
Иргэний нийгмийн байгууллагууд өрийн зарим системийн шалтгааныг шийдвэрлэх зорилгоор төрийн өрийн асуудлаар НҮБ-ын суурь конвенцийг батлахыг дэмжиж байна. Энэхүү Конвенц нь өрийн асуудлаар бүх улс орнуудын хооронд ил тод байдал, урьдчилан таамаглах боломж, үр ашигтай байдал болон хамтын ажиллагааг хангаж, хүний эрхийг өр төлбөрөөс дээгүүр тавих нөхцөлийг бүрдүүлж чадна.47
Өрийн дарамтыг бууруулах замаар хөрвөх чадвар хангаж байгаа арга хэмжээтэй төстэйгөөр, Олон Улсын Вальютын Сан (ОУВС) гишүүн орнуудын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын нөөцийн хөрөнгө болох тусгай зээлэх эрх (ТЗЭ) олгосон. Олон Улсын Валютын Сан хамгийн сүүлд Ковид-19 ийн цар тахлын үед 650 тэрбум ам.долларын тусгай зээлэх эрх олгосон.48 Гэсэн хэдий ч тусгай зээлэх эрхийг Олон Улсын Валютын Сангийн гишүүн орнуудад тэдний эдийн засгийн хэмжээ дээр үндэслэсэн квотын дагуу хуваарилдаг бөгөөд энэ нь хэрэгцээнээсээ илүүтэй эдийн засгийн харьцангуй хэмжээг харгалзан үздэг тогтолцоо юм. 2021 оны хуваарилалтын ихэнх хэсэг нь өндөр орлоготой орнуудад ноогдсон бол ердөө 2тэрбум ам.доллар (3.2%) нь бага орлоготой орнуудад хуваарилагдсан.49 Жил бүр тусгай зээлэх эрх олгох, тэдгээрийг илүү шударгаар хуваарилах талаар олон удаа уриалсан. НҮБ-ын Хэт ядуурлын асуудал хариуцсан Тусгай илтгэгчийн ашигласан О’Хэйр ба Холлын тооцооллоор хэрэв 2021 онд тусгай зээлэх эрхийг хүн ам болон хэрэгцээний аль алинд нь үндэслэн хуваарилсан бол бага орлоготой орнуудад 175 тэрбум ам.долларын тусгай зээлэх эрх ноогдох байсан.50 Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх их хэмжээний хөрөнгийг хууль бус санхүүгийн урсгалыг зогсоосноор бүрдүүлэх боломжтой.
Улсууд жил бүр нийт 492 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг бөгөөд үүний 347.6 тэрбум нь олон улсын корпорациуд ашиг шилжүүлж татвараас зайлсхийснээс, харин 144.8 тэрбум нь чинээлэг хөрөнгөө далд оффшор бүсэд нууснаас үүдэлтэй байдаг.51 Эдгээр татварын алдагдлын бараг тал хувийг зөвхөн НҮБ-ын Татварын Конвенцийг эсэргүүцдэг найман улс (Австрали, Канад, Израиль, Япон, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Их Британи болон АНУ) юм.52 Ийм үйлдлээр эдгээр улсууд бусад орнуудад өөрсдийн иргэдийн хүний эрхийг хангах, Тогтвортой хөгжлийн зорилгийг биелүүлэхэд нь туслах мөн үүргээ хөндлөнгөөс зөрчиж, өөрсдийнхөө татварын орлогыг бууруулж байна.
Дэлхийн хамгийн том баячууд баялагт нь татвар дутуу ноогдуулсны үр шимийг хүртсээр байгаа бөгөөд тэрбумтан, зуун саятан зэрэг хөрөнгөтнүүдийн цэвэр хөрөнгөнд 2%-ийн хөрөнгийн татвар ноогдуулах уриалгууд G20 зэрэг олон байгууллагаас гарч байна. (хөрөнгийг ам.доллараар хэмжинэ).53
Хэрэв энэ хэрэгжвэл, эдийн засагч Габриел Зукман, G20-ын даргын захилагаар бэлтгэсэн нэгэн судалгаанд дурдсанаар, жил бүр 300 тэрбум ба 390 тэрбум ам.долларын хооронд хэмжээний орлого бүрдүүлэх боломжтой 54 гэж тооцоолж байна. Мөн төстэй байдлаар, улс орнууд санхүүгийн гэнэтийн ашиг орлогоос татвар авбал Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэхэд их хэмжээний хөрөнгө бүрдүүлэх боломжтой- эдийн засгийн нөхцөл байдлын улмаас компани, салбаруудад нэг удаагийн, гэнэтийн өндөр ашиг орлого үүссэн үед ноогдуулах татвар юм.54
Жишээ нь, 2022 онд Оксфам ба АкшинАйд байгууллагууд 722 томоохон корпорацийн гэнэтийн ашгийн орлогоос татвар авснаар 941 тэрбум ам.долларын орлого бүрдүүлэх боломжтой гэж тооцоолж байна.55 Дээрх татварын арга хэмжээнүүд өндөр орлоготой орнуудад хөрөнгө оруулалтыг баталгаатжуулахын тулд орлогын хуваарилалтын бат бөх механизмтай хамт хэрэгжих шаардлагатай болно. Уур амьсгалын санхүүжилтийн талаарх асуудлаар COP29-ийн хурлаар улс орнууд жилд зөвхөн 300 тэрбум ам.долларыг уур амьсгалын үйл ажиллагаанд зориулна гэж тохиролцсон бөгөөд энэ нь иргэний нийгмийн байгууллагууд болон бага орлоготой орнууд шаардлагатай гэж үзэж буй 1.3 их наяд ам.долларын зорилгоос хол доогуур байна.56
Дээрх татварын арга хэмжээнүүд өндөр орлоготой орнуудад илүү их орлого оруулж ирэх учраас бага ба дундаж орлоготой орнуудад хөрөнгө оруулалтыг баталгаажуулахын тулд орлогын хуваарилалтыг бат бэх механизмтай хэрэгжүүлэх шаардлагатай болно.
Уур амьсгалын санхүүжилтийн талаарх асуудлаар COP29-ийн хурлаар улс орнууд жилд зөвхөн 300 тэрбум ам.долларыг уур амьсгалын үйл ажиллагаанд зориулна гэж тохиролцсон бөгөөд энэ нь иргэний нийгмийн байгууллагууд болон бага орлоготой орнууд шаардлагатай гэж үзэж буй 1.3 их наяд ам.долларын зорилгоос хол доогуур байна.57
Гэвч Олон улсын хөгжлийн тусламж нь татвар болон өр чөлөөлөх арга хэмжээнээс гадна, Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нийцэхгүй бусад санхүүгийн эх үүсвэрүүд ч байдаг.58 Жишээлбэл, Дэлхийн хамгийн том 60 банк 2023 онд чулуужсан түлшний салбарт нийт 705.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.59 Эдгээр хөрөнгө оруулалт нь чулуужсан түлшийг шат дараалалтайгаар халах зорилгод болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын 7, 13, 14, 15-т тус тус туслах боломжтой хямд цэвэр эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, усан доорх амьдрал болон хуурай газрын амьдралтай холбоотой ТХЗ-уудад саад учруулж байна. Хэрвээ ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг цэвэр эрчим хүчний салбарт хийсэн бол томоохон эерэг нөлөө үзүүлэх боломжтой байдаг.
Жишээлбэл, 2022 онд засгийн газрууд чулуужсан түлш үйлдвэрлэгчдэд ил тод байдлаар олгосон дэмжлэгийн хэмжээ 1.3 их наяд ам.долларт хүрсэн байна.60 Ийм төрлийн дэмжлэгт жишээ нь чулуужсан түлшний компаниудад олгодог татварын хөнгөлөлтүүд орно. Энэ нь чулуужсан түлшний эдийн засгийг дэмжиж, засгийн газрын татварын орлогыг бууруулдаг. Улс орнууд чулуужсан түлшний дэмжлэгийг шат дараалалтайгаар зогсоох ёстой бөгөөд үүнд эрчим хүч болон халаалтыг бага орлоготой иргэдэд хүртээмжтэй болгодог дэмжлэгүүдийг тогтмол шалгаж, хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийж, үргэлжлүүлэн ашиглах нь зүйтэй эсэхийг үнэлэх ёстой. Уур амьсгал ба Тогтвортой хөгжлийн зорилгуудын санхүүгийн дутагдлыг бүрэн хаах шийдэл бүрэн байхгүй ч, улс орнууд Севилье хотод болох Хөгжлийн санхүүжилтийн форумд шийдэх ёстой олон боломж бий.
Яагаад Тогтвортой хөгжлийн зорилго хүний эрхэд чухал вэ?
Тогтвортой хөгжлийн зориултууд нь бүх улс орон болон байгууллагууд оролцсон, улмаар тэгш байдлыг хангаж, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэхэд үүрэг хариуцлага хүлээлгэдэг.
Дэлхийн эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд зээлдүүлэгчид, корпорациуд, олон улсын санхүүгийн байгууллагууд болон улс орнууд нь үүрэг хариуцлага хүлээдэг.61
Тэд татварын алдагдлыг дэмжиж байгаа, үүнд татварын өрсөлдөөн болон хууль бус санхүүгийн урсгал зэрэг орж буй үйлдлүүдийг зогсоох ёстой. Тогтвортой хөгжлийн зорилго болон тэдгээрийн зорилт холбогдох хүний эрхийн хууль, хэм хэмжээтэй бүрэн нийцсэн байх нь чухал юм.62 Аль аль нь бүх хүн бүрт байгаа байдал, нөхцөлөөс үл хамааран ижил нийгэм, эдийн засгийн баталгаа олгох зорилготой, дэлхийн нийтээр63 бүх түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ нь Тогтвортой хөгжлийн “бүх нийтийн эрхийг хэрэгжүүлэх ёстой” гэж тодорхой дурдсан байдлаас харагдаж байгаа бөгөөд 90 гаруй хувийн зорилтууд нь олон улсын хүний эрх, хөдөлмөрийн хууль болон стандартын бүрэлдэхүүн хэсгүүдийг шууд тусгасан байдаг.64
Сайн засаглал, хариуцлага, хууль дээдлэх зарчим, ил тод байдал, оролцоо, хүртээмж, тэгш эрх зэрэг хүний эрхийн үндсэн зарчмууд нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Үүний зэрэгцээ хүний эрхийн хууль, хэм хэмжээний эрх зүйн үүрэгтэй тогтоомж болон тэдгээрийн хяналтын тогтолцоо нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, хянахдаа хариуцлагын цоорхойг нөхөхөд тусалдаг бол Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээ нь хүний эрхийг хэрэгжүүлэх чухал арга зам болдог.65
Одоо авч байгаа арга хэмжээ
Дээрх жишээнүүдээс харахад Тогтвортой хөгжлийн зорилгуудыг аварч, уур амьсгалын илүү том гамшгаас сэргийлэхийн тулд илүү их хэмжээний нөөцийг бий болгож, хуваарилах олон боломжууд байдаг. Олон улсын хөгжлийн тусламжийн бууралт болон урт хугацааны тусламжийн үүрэг амлалтуудыг эргэн сэргээх яаралтай шаардлага бий бөгөөд улс орнуудад илүү их, санхүүжилт олгох шинэчлэлүүдийг түргэвчилж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хөгжлийн санхүүжилтийн 4 дээд хэмжээний уулзалт нь улс орнуудын одоо байгаа үүрэг хариуцлагатай хүний эрхийн эрх зүйн шаардагад хэрхэн нийцэн ажиллах, эдгээр үүрэг хариуцлагыг бодит үйл ажиллагаанд хөрвүүлэхэд шаардагдах улс төрийн хүсэл эрмэлзлийг харуулах боломжийг олгодог.
Одоогийн төсөл шийдвэрийн баримт бичгийг улс орнууд дэмжиж, зарим хэсэгт нь, ялангуяа хөгжингүй орнуудын нийтийн санхүүгийн эх үүсвэрийн үүрэг хариуцлагыг ил тод тодорхойлох талаар сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, тэд өмнөх Олон улсын хөгжлийн тусламж болон уур амьсгалын санхүүжилтийн амлалтууд болон хууль ёсны үүрэгтээ нийцүүлэн хөгжиж буй орнуудад санхүүжилт олгох ёстой гэдгийг тодорхой заах шаардлагатай. Олон улсын татварын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ахиц дэвшил гаргахад, шийдвэрийн баримт бичиг бүх дунд болон бага орлоготой орнуудын олон янзын хэрэгцээ, тэргүүлэх чиглэл, чадавхыг харгалзан хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай. Эцэст нь, Хөгжлийн санхүүжилтийн IV дээд хэмжээний уулзалтын (FFD4) үндэсний болон олон улсын үүрэг амлалтуудыг тогтмол хянах, дагаж мөрдөх механизмыг сайжруулах шаардлагатай бөгөөд ингэснээр хүртээмжтэй, оролцоотой, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн тогтвортой ахиц дэвшлийг хангах болно.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг авран хамгаалах, уур амьсгалын хямралыг шийдвэрлэхийн тулд улс орнууд дараах үүрэг хариуцлагыг хүлээх ёстой:
- Тусламжийг хамгаалах — АНУ болон бусад засгийн газрууд тусламжийн төсвийг бууруулсныг эргүүлэн сэргээж, ҮНБ-ний 0.7 хувийг Олон улсын хөгжлийн тусламжид зарцуулах үүрэг амлалтаа биелүүлэх ёстой.
- Төрийн орлого болгон тэрбумтан, зуун саятнуудын цэвэр хөрөнгөөс болон компаниудын гэнэтийн ашиг орлогоос татвар авдаг болгох; орлогоор ядуурлыг бууруулах, нийтийн үйлчилгээ болон уур амьсгалын санхүүжилтийг баталгаажуулахад хөрөнгө оруулах
- Өр төлбөрийн дарамтанд орсон эсвэл орох эрсдэлтэй орнуудад өрийн дарамтыг бууруулах, өрийн бүтэц өөрчлөх болон/эсвэл өрийг цуцлах боломжийг авч үзэх зэргээр өр төлбөрийн тусламж үзүүлэх.
- Олон улсын татварын хамтын ажиллагааны НҮБ-ын суурь конвенцийг болон төрийн өрийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийг дэмжих.
- Чулуужсан түлшний татаасуудыг цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахад чиглүүлэх.
- Чулуужсан түлшний салбарт хийж буй хөрөнгө оруулалтыг шат дараалалтайгаар зогсоож, шударга шилжилт хийхэд шаардлагатай хэмжээгээр хөрөнгө оруулах.
- Олон Улсын Валютын Сангийн квотын бус, хэрэгцээнд суурилсан тусгай зээл авах эрхийг олгохыг дэмжих.
[1] UN, “Secretary-General's remarks at the Sustainable Development Goals (SDGs) Moment Event”, 24 September 2024, https://www.un.org/sg/en/content/sg/statement/2024-09-24/secretary-generals-remarks-the-sustainable-development-goals-%28sdgs%29-moment- event-bilingual-delivered-scroll-down-for-all-english-and-all-french
[2] UN, First Draft: Outcome Document of the Fourth International Conference on Financing for Development, https://financing.desa.un.org/sites/default/files/2025-03/FFD4%20Outcome%20First%20Draft.pdf, para 4.
[3] Guardian, “Asian countries riven by war and disaster face some of steepest Trump tariffs”, 3 April 2025, https://www.theguardian.com/us- news/2025/apr/03/donald-trump-tariffs-us-administration-countries-biggest-rates-china-myanmar-mandalay
[4] Amnesty International, “Myanmar: Recklessly abrupt US aid stoppage poses existential threat to human rights”, 13 February 2025, https://www.amnesty.org/en/latest/news/2025/02/myanmar-recklessly-abrupt-us-aid-stoppage-poses-existential-threat-to-human-rights; Amnesty International, “Yemen: US abrupt and irresponsible aid cuts put millions at risk”, 10 April 2025, https://www.amnesty.org/en/latest/news/2025/04/yemen-us-abrupt-and-irresponsible-aid-cuts-compound-humanitarian-crisis-and-put-millions-at- risk; New York Times, “Health programs shutter around the world after Trump pauses foreign aid”, 1 February 2025, https://www.nytimes.com/2025/02/01/health/trump-aid-malaria-tuberculosis-hiv.html (paywall)
[5] FAO, IFAD, UNICEF, WFP and WHO, The State of Food Security and Nutrition in the World 2024 – Financing to End Hunger, Food Insecurity and Malnutrition in All its Forms, 24 July 2024, Rome, https://doi.org/10.4060/cd1254en
[6] UN, Department of Economic and Social Affairs, Goal 2 End hunger, achieve food security and improved nutrition and promote sustainable agriculture, https://sdgs.un.org/goals/goal (accessed on 4 April 2025).
[7] UN, “Monterey Consensus on Financing for Development 18-22 March 2002”, 2003, https://www.un.org/esa/ffd/wp- content/uploads/2014/09/MonterreyConsensus.pdf
[8] UN, First Draft: Outcome Document of the Fourth International Conference on Financing for Development (previously cited).
[9] UN, “UN Secretary General addresses the FfD4 1st PrepCom Session”, 6 August 2024, https://financing.desa.un.org/ffd4
[10] UN, First Draft: Outcome Document of the Fourth International Conference on Financing for Development (previously cited), para 6.
[11] UN, ”Secretary-General launching Sustainable Development Goals Report 2024”, 28 June 2024, https://press.un.org/en/2024/sgsm22290.doc.htm
[12] UN, The 17 Goals, https://sdgs.un.org/goals (accessed on 18 April 2025).
[13] UN, Goal 16: Peace, justice and strong institutions, https://www.globalgoals.org/goals/16-peace-justice-and-strong-institutions (accessed on 18 April 2025).
[14] UN, The Sustainable Development Goals Report Special Edition 2023, 18 April 2024,, https://unstats.un.org/sdgs/report/2023/The-Sustainable- Development-Goals-Report-2023.pdf
[15] UN Secretary General, Report: Progress towards the Sustainable Development Goals, 2 May 2024, UN Doc. A/79/79-E/2024/54, https://unstats.un.org/sdgs/files/report/2024/SG-SDG-Progress-Report-2024-advanced-unedited-version.pdf
[16] FAO, “Chapter 2: Food security and nutrition around the world”, The State of Food Security and Nutrition in the World 2024, , 24 July 2024, https://openknowledge.fao.org/server/api/core/bitstreams/39dbc6d1-58eb-4aac-bd8a-47a8a2c07c67/content/state-food-security-and-nutrition- 2024/ending-hunger-food-security.html#gsc.tab=0
[17] UN, The Sustainable Development Goals Report Special Edition 2023 (previously cited).
[19] UBS, “Global Wealth Report 2023,” 15 June 2023, https://elements.visualcapitalist.com/wp-content/uploads/2023/08/global-wealth-report- 2023-en.pdf
[20] UNCTAD, “SDG investment is growing, but too slowly: The investment gap is now $4 trillion, up from $2.5 in 2015”, SDG Investment Trends Monitor
[21] UN, “UN Secretary-General’s SDG Stimulus to Deliver Agenda 2030”, February 2023, https://www.un.org/sustainabledevelopment/wp- content/uploads/2023/02/SDG-Stimulus-to-Deliver-Agenda-2030.pdf
[22],[23] UN, “Summit of the Future”, September 2024, https://www.un.org/en/summit-of-the-future
[24] Politico, “People will die’: UN food aid agency warns Trump-led Western donor cuts will see millions starve”, 21 March 2025, https://www.politico.eu/article/united-nations-world-food-programme-aid-cuts-food-insecurity-starvation
[25] Chatham House, “First USAID closes, then UK cuts aid: what a Western retreat from foreign aid could mean”, 5 March 2025, https://www.chathamhouse.org/2025/03/first-usaid-closes-then-uk-cuts-aid-what-western-retreat-foreign-aid-could-mean, Amnesty International, “Mass termination of US foreign assistance awards devastating for global human rights and humanitarian efforts”, 27 February 2025, https://www.amnestyusa.org/press-releases/mass-termination-of-u-s-foreign-assistance-awards-devastating-for-global-human-rights-and- humanitarian-efforts
[26] Guardian, “Rubio says 83% of USAID programs terminated after six- week purge”, 10 March 2025, https://www.theguardian.com/us- news/2025/mar/10/marco-rubio-usaid-funding; France 24, “US funding freeze is ‘bombshell’ for world aid sector”, 11 February 2025, https://www.france24.com/en/live-news/20250211-us-funding-freeze-is-bombshell-for-world-aid-sector
[27] AP, “Trump administration says its cutting 90% of US AID foreign aid contracts”, 27 February 2025, https://apnews.com/article/trump-usaid- foreign-aid-cuts-6292f48f8d4025bed0bf5c3e9d623c16; for 2024 disbursements see https://foreignassistance.gov; for the broader context see Pew Research Center, “What the data says about US foreign aid”, 6 February 2025, https://www.pewresearch.org/short-reads/2025/02/06/what- the-data-says-about-us-foreign-aidAP, “Trump administration says its cutting 90% of US AID foreign aid contracts”, 27 February 2025, https://apnews.com/article/trump-usaid- foreign-aid-cuts-6292f48f8d4025bed0bf5c3e9d623c16; for 2024 disbursements see https://foreignassistance.gov; for the broader context see Pew Research Center, “What the data says about US foreign aid”, 6 February 2025, https://www.pewresearch.org/short-reads/2025/02/06/what- the-data-says-about-us-foreign-aid
[28] UK Parliament, “UK to reduce aid to 0.3% of gross national income from 2027”, 28 February 2025, https://commonslibrary.parliament.uk/uk- to-reduce-aid-to-0-3-of-gross-national-income-from-2027
[29] using the exchange rate from www.xe.com of 1 EUR = 1.13495 USD on April 25, 2025
[30] using the exchange rate from www.xe.com of 1 EUR = 1.13495 USD on April 25, 2025
[31] Guardian, “EU will struggle to fill gap left by USAID as European countries cut their budgets”, 15 April 2025,
[32] See, for example, Amnesty International, “Myanmar: Recklessly abrupt US aid stoppage poses existential threat to human rights,” 13 February 2025, https://www.amnesty.org/en/latest/news/2025/02/myanmar-recklessly-abrupt-us-aid-stoppage-poses-existential-threat-to-human-rights; New York Times, “U.S.A.I.D. memos detail human costs of cuts to foreign aid”, 2 March 2025, https://www.nytimes.com/2025/03/02/health/usaid-cuts- deaths-infections.html (paywall); New York Times, “Health programs shutter around the world after Trump pauses foreign aid”, 1 February 2025, https://www.nytimes.com/2025/02/01/health/trump-aid-malaria-tuberculosis-hiv.html (paywall); UN World Food Programme, “Tens of millions at risk of extreme hunger and starvation as unprecedented funding crisis spirals”, 28 March 2025, https://www.wfp.org/news/tens-millions-risk- extreme-hunger-and-starvation-unprecedented-funding-crisis-spirals
[33] Statista, “Largest donors of humanitarian aid worldwide in 2023”, 4 July 2024, https://www.statista.com/statistics/275597/largers-donor- countries-of-aid-worldwide; Pew Research Center, “What the data says about US foreign aid”, 6 February 2025, https://www.pewresearch.org/short- reads/2025/02/06/what-the-data-says-about-us-foreign-aid
[34] WFP, “Somalia: Drought, conflict and high food prices risk pushing 4.4 million people into hunger, The Federal Government of Somalia and UN warn,” 26 February 2025, https://www.wfp.org/news/somalia-drought-conflict-and-high-food-prices-risk-pushing-44-million-people-hunger-federal 35
[35] Guardian, “World Food Programme halves food rations for Rohingya in Bangladesh”, 6 March 2025, https://www.theguardian.com/global- development/2025/mar/06/world-food-programme-food-rations-rohingya-bangladesh
[36] Guardian, “Aid workers warn ‘people are dying and they’re going to continue dying’ as funding cuts hit”, 14 March 2025, https://www.theguardian.com/global-development/2025/mar/14/aid-cuts-humanitarian-united-nations-usaid-trump-uk-malnutrition-starvation-deaths-wfp-fao-defence-spending
[37] PBS, “If US support is dropped and not replaced, UNAIDS chief says HIV infections could jump over 6 times,” 10 February 2025, https://www.pbs.org/newshour/world/if-us-support-is-dropped-and-not-replaced-unaids-chief-says-hiv-infections-could-jump-over-6-times; UN News, “UN agency warns of ‘surge’ in AIDS deaths without US funding”, 24 March 2025, https://news.un.org/en/story/2025/03/1161416
[38] Aditya R Gandhi and others, “Potential clinical and economic impacts of cutbacks in the President’s Emergency Plan for AIDS Relief Program in South Africa: A modeling analysis”, 11 February 2025, Annals of Internal Medicine, Volume 178, Number 4, https://www.acpjournals.org/doi/10.7326/ANNALS-24-01104; STAT, “Estimating the overwhelming impact of abrupt PEPFAR cuts”, 1 March 2025, https://www.statnews.com/2025/03/01/pepfar-usaid-funding-cuts-trump-hiv-aidsSouth Africa: A modeling analysis”, 11 February 2025, Annals of Internal Medicine, Volume 178, Number 4, https://www.acpjournals.org/doi/10.7326/ANNALS-24-01104; STAT, “Estimating the overwhelming impact of abrupt PEPFAR cuts”, 1 March 2025, https://www.statnews.com/2025/03/01/pepfar-usaid-funding-cuts-trump-hiv-aids
[39] New York Times, “U.S.A.I.D. memos detail human cost of cuts to foreign aid” (previously cited).
[40] New York Times, “U.S.A.I.D. memos detail human cost of cuts to foreign aid” (previously cited).
[41] See International Covenant on Economic, Social and Cultural Rights (ICESCR), Article 2(1); Takhmina Karimova, “The nature and meaning of ‘international assistance and cooperation’ under the International Covenant on Economic, Social and Cultural Rights', in Eibe Riedel, Gilles Giacca and Christophe Golay (editors), Economic, Social, and Cultural Rights in International Law: Contemporary Issues and Challenges, 22 May 2014), Oxford Academic, https://doi.org/10.1093/acprof:oso/9780199685974.003.0006
[42] The total income earned by a country's residents, including income from both domestic and foreign sources.
[43] The Addis Ababa Action Agenda used the term least developed countries referring to over 40 low-income countries defined by the UN. Addis Ababa
[44] Action Agenda of the Third International Conference on Financing for Development, adopted on 27 July 2015, UN Doc. A/RES/69/313. 44 Olivier De Schutter, Financing Social Protection Floors, Contribution to the Fourth International Conference on Financing for Development (FfD4), 7 February 2025, https://www.srpoverty.org/wp-content/uploads/2025/02/Financing-social-protection-floors_Olivier-De-Schutter_07-Feb-
25.pdf with data from Official Development Assistance (ODA).
[45] UN Conference on Trade and Development (UNCTAD), A World of Debt, Report 2024, 6 June 2024, https://unctad.org/publication/world-of-debt
[46] Debt Relief for Green and Inclusive Recovery, Report: Guaranteeing Sustainable Development, April 2023, https://drgr.org/our-proposal/report- guaranteeing-sustainable-development/
[47] Eurodad, Why Do We Need A Framework Convention on Sovereign Debt?, November 2024, https://www.eurodad.org/un-debt-qa
[48] International Monetary Fund (IMF), "IMF governors approve a historic US$650 billion SDR allocation of Special Drawing Rights", August 2 2021, Press Release No. 21/235, https://www.imf.org/en/News/Articles/2021/07/30/pr21235-imf-governors-approve-a-historic-us-650-billion-sdr- allocation-of-special-drawing-rights
[49] Commission of Experts of the President of the General Assembly on Reforms of the International Monetary and Financial System, Report of the Commission of Experts of the President of the United Nations General Assembly on Reforms of the International Monetary and Financial System, 11 June 2009, UN Doc. A/CONF.214/CRP.1, https://digitallibrary.un.org/record/657634?ln=en
[50] Olivier De Schutter, Financing Social Protection Floors, Contribution to the Fourth International Conference on Financing for Development (FfD4)
(previously cited).
[51] Tax Justice Network, The State of Tax Justice 2024, 19 November 2024, https://taxjustice.net/reports/the-state-of-tax-justice-2024/
[52] Tax Justice Network, The State of Tax Justice 2024 (previously cited).
[53] G20, “G20 Rio de Janeiro Leaders’ Declaration”, November 2024, https://www.gov.br/planalto/pt-br/media/18-11-2024-declaracao-de-lideres- g20.pdf
[54] Gabriel Zucman, A Blueprint for a Coordinated Minimum Effective Taxation Standard for Ultra-high-net-worth Individuals - Commissioned by the Brazilian G20 Presidency, June 25, 2024, https://gabriel-zucman.eu/files/report-g20.pdf
[55] Tax Foundation Europe, "Windfall profit taxes in Europe, 2024", 10 September 2024, https://taxfoundation.org/data/all/eu/windfall-tax-europe- 2024/
[56] Action Aid and Oxfam, “Big business’ windfall profits rocket to ’obscene’ $1 trillion a year amid cost-of-living crisis; Oxfam and ActionAid renew call for windfall taxes”, 6 July 2023, https://actionaid.org/news/2023/big-business-windfall-profits-rocket-obscene-1-trillion-year-amid-cost-living- crisis
[57] Climate Action Network (CAN), “COP29 expectations document (annual policy document): Achieving fair climate finance to deliver resilience, ambition and a just transition”, November 2024, https://climatenetwork.org/resource/cop29-annual-policy-document-achieving-fair-climate
[58] See Amnesty International, “Plenty to go around: Mobilizing finance for climate justice” (Index: POL 30/8850/2025), 16 January 2025, https://www.amnesty.org/en/documents/pol30/8850/2025/en/
[59] Reclaim Finance, Banking on Climate Chaos: Fossil Fuel Finance Report 2024, 16 May 2024, https://reclaimfinance.org/site/en/2024/05/16/banking-on-climate-chaos-report-2024/
[60] IMF, IMF Fossil Fuel Subsidies Data: 2023 Update, August 2023, WP/23/169, https://www.imf.org/-
/media/Files/Publications/WP/2023/English/wpiea2023169-print-pdf.ashx
[61] Sustainable Development Solutions Network (SDSN), ”Target 16.4 by 2030 significantly reduce illicit financial and arms flows, strengthen recovery and return of stolen assets, and combat all forms of organized crime”, , Indicators and Monitoring Framework, https://indicators.report/targets/16-4/ (accessed on 18 April 2025).
[62] UN Environment Programme (UNEP), Why do the Sustainable Development Goals matter?, https://www.unep.org/topics/sustainable- development-goals/why-do-sustainable-development-goals-matter (accessed on 18 April 2025).
[63] OHCHR, About the 2030 Agenda for Sustainable Development and Human Rights”, https://europe.ohchr.org/human-rights/sustainable- development-goals (accessed on 18 April 2025).
[64] Danish Institute for Human Rights, Integrated Review and Reporting on SDGs and Human Rights, 3 July 2019, https://www.humanrights.dk/publications/integrated-review-reporting-sdgs-human-rights
[65] Danish Institute for Human Rights, Integrated Review and Reporting on SDGs and Human Rights (previously cited).