Ажлын байрны зар
Мэдээ
SHARE
2025/05/13 10:19
Ажлын байрны зар- Хүний эрхийн боловсрол, сан арвижуулалт хариуцсан зохицуулагч

See english below

Ажлын байр: Хүний эрхийн боловсрол, сан арвижуулалт хариуцсан зохицуулагч (Бүтэн цагийн ажилтан)

Байршил: Улаанбаатар хот 

Ерөнхий мэдээлэл: 

Олон улсын Хүний Эрхийн Эмнести Интернэшнл нь дэлхийн 150 гаруй оронд 10 сая гаруй гишүүд дэмжигчтэй, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан хүний эрх, эрх чөлөөг хүн бүрт адил тэгш эдлүүлэхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлдэг дэлхий нийтийн хөдөлгөөн бөгөөд Монгол улсад 1994 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын Эмнести Интернэшнл 8000 гаруй гишүүд дэмжигчидтэй, 20  гаруй мэргэжил сонирхлыг бүлгүүдтэйгээр хүний эрхийн кампанит ажил, нөлөөллийн ажил, хүний эрхийн боловсрол олгох хөтөлбөр, үйл ажиллагаа явуулдаг.   

Хүний эрхийн боловсрол, сан арвижуулалт хариуцсан зохицуулагч нь Монголын Эмнести Интернэшнлийн хүний эрхийн боловсрол олгох хөтөлбөрүүдэд хувь хүмүүс, албан байгууллага, бусад донор байгууллагуудаас хандив босгох хөтөлбөр, эвент, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, цахимаар болон танхимаар хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулна.  Иймд бид хүний эрхийн мэдлэгтэй, хүний эрхийн үйл ажиллагаанд зориулж хөрөнгө босгох хүсэлтэй, бусдыг уриалагч, манлайлагчдыг ажилд урьж байна. 

Үндсэн үүрэг:   

  • Эмнести Интернэшнлийн олон улсын болон дотоодын сан арвижуулах стратегийн дагуу хувь хүмүүсээс тогтмол болон тогтмол бус хандив босгох хөтөлбөрийг хариуцан зохион байгуулах

  • Монголын Эмнести Интернэшнлийн хүний эрхийн үйл ажиллагааг олон нийт, хувийн байгууллага, донор байгууллагуудад таниулан сурталчлах

  • Хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр төслийн баримт бичиг боловсруулах, төсөл бичих, түүнийгээ хандивлагч байгууллагуудад хүргэх 

  • Хандивлагч, дэмжигчдийн бүртгэлийг тогтмол шинэчлэх, мэдээлэлд анализ хийх, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл хүргэх, тогтмол харилцах 

  • Технологийн шийдэл, шинэлэг арга зам ашиглаж хандив босгох арга хэмжээ, эвент зохион байгуулах 

  • Олон нийтэд хүний эрхийн боловсрол түгээх шинэлэг арга замыг эрэлхийлж, үйл ажиллагаа зохион байгуулах, хүний эрхийн боловсролын нөлөөллийн ажилд оролцох 

  • Эмнести Интернэшнлийн олон улсын төв болон бүс нутгийн төв, бусад орны салбаруудтай тогтмол харилцах, мэдээлэл хүргэх, хамтарч ажиллах 

Тавигдах шаардлага: 

  • Хүний эрх, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааны тухай мэдлэгтэй, энэ салбарт ажилласан бол давуу тал болно

  • Хөрөнгө босгох, маркетинг чиглэлээр ажилласан туршлагатай 

  • Англи хэлний ахисан түвшний чадвартай

  • Төсөл бичих, төсөв боловсруулах бичгийн ур чадвартай 

  • Хандивлагч, гишүүдийн мэдээлэлд дата боловсруулалт, анализ хийх чадвартай бол давуу тал болно

  • Цахим ур чадвартай 

  • Багаар ажиллах, бусдыг уриалан манлайлах, харилцааны өндөр ур чадвартай 

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • Ажилд орохыг хүссэн захидал (Англи, Монгол хэлээр)

  • CV (таныг тодорхойлох 2 хүний холбоо барих мэдээллийн хамт)

Ажлын анкет хүлээж авах цахим хаяг: [email protected]  

Хүлээж авах хугацаа: 2025 оны 06-р сарын 01-нийг дуустал

Холбоо барих: 7000-4706

 

VACANCY ANNOUNCEMENT

Amnesty International Mongolia

Job Title: Human rights education and fundraising coordinator (Full-time)

Location: Ulaanbaatar, Mongolia

Background

Amnesty International is a global movement of over 10 million members and supporters in more than 150 countries and territories who campaign to end abuses of human rights. Established in 1994, Amnesty International Mongolia currently works with over 8000 members and supporters, as well as 20 professional groups, to promote and protect human rights through campaigns, advocacy, and human rights education programs. 

The aim of this role is to lead and organize events, programs, and fundraising initiatives aimed at securing donations from individuals, companies and donor organizations. In this role you will also implement both online and offline activities to promote human rights education. We’re looking for an individual who has in-dept understanding about human rights, enthusiastic about raising funds for human rights.  

Main Responsibilities

  • Oversee individual giving fundraising program in alignment with Amnesty International’s global and national fundraising strategies.  

  • Take a lead in promoting organization’s human rights work to the public, corporates, and donor organizations. 

  • Develop grant proposals, concept notes, and other documents on human rights education projects 

  • Regularly update donor and supporters’ databases, conduct data analysis and revise fundraising program based on analysis outcome 

  • Maintain consistent communication with donors and supporters, organize fundraising events and activities 

  • Seek innovative, technology-based ways to promote human rights education     

  • Co-organize human rights education advocacy efforts 

  • Communicate and collaborate closely with Amnesty International’s regional offices, other country sections 

Requirements: 

  • Knowledge of human rights and civil society; experience in the field is an advantage.

  • Experience in fundraising and/or marketing.

  • Advanced English language skills.

  • Strong writing skills for project proposals and budgeting.

  • Data processing and analysis skills related to donors and members is an advantage.

  • Proficiency in digital tools and platforms.

  • Strong team player with excellent leadership and communication skills.

     

Applicants should send the following documents:

  • Cover letter (in both English and Mongolian)

  • CV (including contact information for two references)

Application Email: [email protected]
Deadline: June 1, 2025
Contact: 7000-4706