Компанийн хариуцлага
Мэдээ
SHARE
2023/11/20 03:27
ХҮНИЙГ ХҮНДЭЛ КАМПАНИТ АЖИЛ

Хүнийг Хүндэл бол хүмүүсийг ядууруулж байгаа хүний эрхийн зөрчлийг зогсоохын төлөө явуулж буй Эмнести Интернэшнлийн кампанит ажил юм.
Дэлхий даяар ядуу нөхцөлд амьдарч буй хүмүүс хүний эрх, хүндлэлийг шаардаж байна. Тэд өөрсдийг нь ялгаварлагдахад хүргэдэг шударга бус байдлыг арилгахыг хүсэж байна. Тэд өөрсдийн аж амьдралд нөлөөлж буй зүй бус шийдвэрүүдэд хяналт тавихыг хүсэж байна. Тэд өөрсдийнх нь эрхийг хүндэтгэж, дуу хоолойг нь сонсохыг хүсэж байна. Тэдэнтэй нэгдэцгээе. Эмнэсти Интернэшнлийн шинэ кампанит ажилд дуу хоолойгоо  өргөнө үү.
Хүний  эрхийг хүндэтгэснээр хүн бүр нэр төртэй амьдрах,  хоол хүнс, ундны ус, эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авах, боловсрол эзэмших болон амьдрах орон байртай байх эрхтэй  гэдгээ ойлгон ухамсарлах юм.

Пүүс компаниуд нь хувь хүн, нийгмийн бүлгүүдийн эрхэнд их нөлөөтэй. 

Тухайлбал: шинэ ажлын байр бий болгох, төрийн үйлчилгээг санхүүжүүлэх татварын орлогыг нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дагавартай байж болно. Гэвч компаниуд хээл хахууль, улс орнууд дахь хуулийн сул тогтолцоо, хариуцлага тооцох боломжгүй бандлыг дэвэргэснээр хүний эрхийг зөрчих нь нийтлэг.

Ялангуяа ашигт малтмалын салбар дахь төслүүд нь хүрээлэн буй орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл зэрэг хүний эрхийг хөндөж болзошгуй хүчин зүйлийг тооцолгүйгээр хэрэгждэг.

respect4.1.jpg

Тэд хүмүүсийг албадан нүүлгэдэг. Хүмүүс нүүхгүйгээр шийдсэн ч гэсэн газрыг нь ухаж, усыг нь бохирдуулснаар уламжлалт амь зуулга, цаашлаад бүр аминд нь аюул учирч мэднэ. Мөн компаниуд өмчөө хамгаалахын тулд бүр сөргөлдөөнч үүсгэх боломжтой. Хамгийн муугаар тооцоход пүүс компаниуд Засгийн газартай нь хамтран шударга ёсыг эрэлхийлэгсдийг хүчирхийлэл, айлган сүрдүүлэлтээр нухчин дарж байна.

Нийгмийн холбогдох бүлгүүд нь пүүс компаниудын үйл ажиллагааны нөлөөний тухай мэдээлэл авах боломжгүй, өөрсдөд нь хамаарах шийдвэрүүдэд оролцох эрхгүй тохиолдолд эрх нь зөрчигдөх явдал улам даамжирдаг. Дээрээс нь шударга ёсыг эдлэх боломжгүй байх, Засгийн газар нь анхны гэрээндээ хүний эрхийг тусгаж өгөөгүй, эсвэл олон талт хэлэлцээрийн хүрээнд тус компанийг хариуцлагад татахаас татгалзах нь зөрчлийг гааруулах нь ойлгомжтой.

Хүний эрхийн зөрчлүүд хувьцаа эзэмшигчдийг баяжуулж байхад, хөгжиж буй орнууд дахь ядуу амьдралтай хүмүүс пүүс компаниудын болчимгүй үйлдлийн уршгийг үүрч байна. Дотоодын хуулийн цоорхой, хууль хэрэгжихгүй байх, олон улсын хэмжээнд хариуцлагын тогтолцоогүй зэрэг нь хөгжиж буй орнуудад асар муу үр дагавар авчирдаг. Ялангуяа нутгийн уугуул хүмүүсийн эрх ноцтой зөрчигддөг бөгөөд бараг хамгаалагдаагүй, нөхөн төлбөр авах боломжгуй байдаг.