КОВИД 19 цар тахлын үед уртасгасан цагаар ажиллуулчихаад амалсан цалингаа өгдөггүй, тэр бүү хэл цалинг нь бууруулсан, шорон мэт дэглэмд ажиллаж байсан Киргизстаны эмч нар хэтэрхий өндөр үнэ төлж байна хэмээн Эмнести Интернэшнл өнөөдрийн мэдэгдэлдээ дурдлаа.
Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээллээр Гуравдугаар сарын дунд үеэс Долдугаар сарын 22-ныг хүртэлх цар тахлын оргил үед 29 эрүүл мэндийн ажилтан нас барсан гэсэн боловч албан бус сурвалж 40 эмч, эмнэлгийн ажилтан нас барсан гэж мэдээлж байна.
“Киргизийн эмч нар өдөр бүр зайлшгүй шаардлагатай чухал хэрэгцээт эм тангүй нөхцөлд өөрийгөө бодолгүй, амь насаа эрсдэлд оруулан өвчтнүүдээ харж хандан ажиллаж байна. Эрх баригчдын дэмжлэг хомс тул сайн дурынхны тусламжийн хүчинд л тэссэн. Гэтэл тэд үүнийхээ хариуд эрхээ зөрчүүлэн, бага цалин авч, өөрсдөд тулгарч буй асуудал бэрхшээлээ гаргаж тавих эрхгүй дуугаа хориулж байгаа нь аймшигтай хэрэг” гэж Эмнести Интернэшнлийн Төв ази дахь судлаач Хитер Макгил өгүүлсэн юм.
“Үүнийхээ хариуд эмч нар эрхээ зөрчүүлж, цалингаа хасуулан, өөрсдөд тулгарч буй асуудал бэрхшээлээ гаргаж тавих эрхгүйгээр дуугаа хориулж байгаа нь аймшигтай хэрэг.”
Эмч нар өдөр бүр 12 цагийн ээлжээр ажилласны дараа хоёр долоо хоногийн турш хорио цээрийн дэглэмд байх “хуарангийн дэглэм”-ийг Тавдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн яам тогтоосон. Нэг эмч хорио цээрийн нөхцөл байдлыг “Шоронд байгаа юм шиг л... Эмч нар нэг өрөөнд 10 -уулаа амьдран, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чаддаггүй байсан” хэмээн дүрслэн өгүүлсэн юм.
“Би 24 цагийн турш ажилладаг. Тэнд хэтэрхий олон өвчтөн байгаа болохоор би явж чадаагүй. Би Ковидын тасгийн ганц эмч. Надад нагц туслах байгаа ч тэр мэс засалч. Би менежер болохоор ээлжээ дуусгаад явчихаж болохгүй. Бид гурваас дөрвөн цаг л унтаж амждаг. Би 30 хоног ингэж ажиллаж байна” гэж нэг эмч Эмнести Интернэшнлд өгүүлсэн юм.
“Би КОВИД-ын тасагт ажилладаг ганц эмч нь. Надад ганц туслах байгаа ч тэр нь мэс засалч. Би менежер болохоор ээлжээ дуусгаад явчихаж болохгүй. Би тэнд байнга байх хэрэгтэй. Бид гурваас дөрвөн цаг унтаж амждаг. Би 30 хоног ингэж ажиллаж байна.”
Хангалтгүй хувийн хамгаалах хэрэгсэл (ХХХ)
Эмнести Интернэшнлд ярилцлага өгсөн эмч нар цар тахлын эхэн үед хувийн хамгаалах хэрэгсэл хомсдолтой байсны улмаас ХХХ зөвхөн Ковид 19-ийн халдвар авсан нь батлагдсан “Улаан бүсэд”ажилладаг ажилтнуудад л олгож байсан гэдгийг онцолсон юм.
Эмч нар Эмнести Интернэшнлд тэдний хүлээн авсан хувийн хамгаалах хэрэгслийн чанар муу, бас тэдгээрийг хэрхэн яаж ашиглах талаар сургалт хангалттай явуулаагүй талаар гомдоллосон.
Цалинг нь бууруулж, бас удаав
Тэдний золиосыг үл харгалзан, эмч нар Эмнести Интернэшнлд өгсөн ярилцлагдаа цалинг нь цаг тухайд нь өгөөгүй, дур мэдэн цалинг нь хасдаг байсан гэдгийг нь илчилсэн. “Гол нь тэд амласан цалингаа өгөх хэрэгтэй. Бид гэр бүлээ тэжээх хэрэгтэй” гэж нэг эмч эрх баригчдыг амлалтандаа хүрсэнгүй гэж гомдолсон.
Киргизтан улсад хамгийн бага цалинтай мэргэжлүүдийн нэг бол эмч юм. Энэнээс болоод өндөр боловсролтой хүмүүс нь гадагшаа өөр улс орнууд руу явахад хүрдэг. Үүний улмаас улсын эмнэлэгт эмч нар хүрэлцэхгүй байна.
Дуугарсныхаа төлөө арга хэмжээ авахуулсан нь
Судалгааны явцад холбоо барьсан эмч нар ихэнхдээ ярих хүсэлгүй байсан бөгөөд ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн хүмүүс хүртэл дарга нараасаа зэмлэл хүртэх вий гэж айн, өөрийгөө таниулахгүй байхыг хүссэн нь Эмнести Интернэшнлийн санааг хамгийн их зовоосон. Эмч нар олон нийтэд гомдол цөөхөн гаргасан боловч ажил олгогчийн зүгээс дарамт, заналхийлэлд өртөж, ажлаасаа халагдаж, гутаан доромжлогджээ.
“Киргизийн засгийн газар цар тахлыг даван туулахын тулд эрүүл мэндийн тогтолцоог уян хатан болгож, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй юм. Энэ улсын хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлдэг байхыг баталгаажуулж, шүгэл үлээгчдийг хамгаалах хэрэгтэй”гэж Хитер Макгил хэлжээ.
Киргизтан нь Эдийн засаг, нийгэм болон соёлын эрхийн тухай олон улсын Пактаар хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн үүргээ биелүүлж, эрүүл мэндийн ажилтнууд болоод бусад бүх ажилтнуудад хөдөлмөрийн шударга таатай нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. Эрүүл мэндийн яам эмч нарыг олон улсын стандартад нийцсэн ХХХ-ээр ханган, халдвараас зайлсхийхэд хэрхэн ашиглах сургалт явуулах нь зүйтэй.
Мэдээллийн эх сурвалж: www.amnesty.org