"Миний бие - Миний эрх”
Мэдээ
SHARE
2023/11/20 00:50
Эмнести интернэшнлийн дэмжигчид "Миний бие-Миний эрх" гэдэг нь ямар утгатайг ийнхүү хэлж байна.
mini biy 1.jpg
Антонио Камара Лопез, Мадрид, Испани

"<Миний бие - Миний эрх> гэдэг нь хэн ч чамайг доромжлох эрхгүй, өмссөн хувцас, гадаад байдлаас минь намайг ялгаварлан гадуурхах ёсгүй гэсэн үг."


 

mini biy 2.jpg
Вонгаи В Чикванда, Хараре, Зимбабе

"Энэ нь миний бие надад хамаатай бөгөөд би өөрийн биеийг өөрөө л мэднэ гэсэн үг. Охид эмэгтэйчүүд тэдний эрүүл мэнд, амь насанд шууд нөлөөлдөг том хүчин зүйл болох нөхөн үржихүйн асуудлаар өөрөө сонголт хийж, өөрсдийн эрхийг бүрэн дүүрэн эдлэх тэр цагийг хүртэл би тэмцэх болно."


 

mini biy 3.jpg
Киара, Прага, Бүгд Найрамдах Чех Улс

"Энэ нь би эрүүл мэнд, харилцаа холбоо, бэлгийн харилцаа, жирэмслэлт, гэрлэлт, гэр бүл болох гэх мэтчилэн асуудалд өөрөө бие даан шийдвэр гаргах эрхтэй гэсэн үг."


 

mini biy 4.jpg
Б.Мандал, МЭИ-ийн сурагчдын бүлгийн гишүүн

"Охид эмэгтэйчүүд мөн түүнчлэн эрчүүд, хөвгүүд гээд хүн бүр бэлгийн болон нөхөн үржихүйн тэгш эрхтэй. Үүнээс бэлгийн болон нөхөн үржихүйн эрх нь зөрчигдөж буй нийт хүмүүсийн 90% нь эмэгтэйчүүд бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд тэдний энэ эрх ил далд хэлбэрээр зөрчигдөж байна. Хүн бүр өөрсдийн эрхээ ямар ч бэрхшээлгүйгээр эдэлж чаддаг болох хүртэл бид тэмцэх болно. "


 

mini biy 5.jpg
Лам По Иее, Хонг Конг

"Залуус бид эрхийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Хонг-Конгд хүмүүс бэлгийн болон нөхөн үржихүйн эрх гэж юу болохыг сайн мэддэггүй. Бид өөрийн биедээ өөрсдөө эзэн гэж бодох хүн цөөхөн байна. Бидэнд бэлгийн харьцааны тухай зааснаас бидний <муу> зүйл хийхэд хүргэдэг гэж үзэж байна. Хэрэв бид бэлгийн харьцааны тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл <муу> охидын тоонд ордог... Яагаад?!"


 

mini biy 6.jpg
М.Чинзориг, МЭИ-ийн Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн гишүүн

"Охид эмэгтэйчүүд хүчирхийллийн гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амь насаа алдаж байна. Иймд хүний эрхийн төлөө тэмцэгч нар дуу хоолойгоо нэгтгэн Засгийн газартаа эмэгтэйчүүдийн амьдрал, эмэгтэйчүүдийн эрх, эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн эрхийг байнга шаардаж сануулж анхааруулж байх хэрэгтэй..."


 

mini biy 7.jpg
Н.Бат-Эрдэнэ, МЭИ-ийн сурагчдын бүлгийн гишүүн

"Үр хөндөлт хийлгэх гэснийх нь төлөө ял шийтгэл хүлээлгэж байгаа нь эмэгтэйчүүдийг хууль бус аюултай үр хөндөлт хийлгэх эсвэл амьдралынхаа турш нийгэмд гадуурхагдан, биеийн болон сэтгэлийн шархтай амьдрахаас өөр ямарч сонголтгүй болгож байна. Тийм болохоор энэ кампанит ажил эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоон, эмэгтэйчүүдийг олон улсын шүүхээр хамгаалах, хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийг дэмжих гэх мэтээр эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих бидний хүчин чармайлт үргэлжилж буйн нэгээхэн хэсэг юм."


 

mini biy 8.jpg
Месмин Авоужа, Ломе, Того

"Энэ нь би өөрийн хамтрагчаа чөлөөтэй сонгох эрхтэй гэсэн үг."