Хамтарсан мэдэгдэл: Грийнпийс - Эмнести Интернэшнл
Мэдээ
SHARE
2023/11/20 00:26
Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрхийг хамгаалахын тулд улс орнууд яаралтай сэргээгдэх эрчим хүч уруу шилжих шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрхийн тулгамдсан асуудал мөн. Өнөөдрийн байдлаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь аль хэдийн маш олон хүний амьд явах болон ундны ус, хоол хүнс, орон байраар хангагдах эрхэнд нөлөөлж байна.

Байдал улам дордохоос сэргийлэх нь бидний ажил юм. Улс орнууд Парисын хэлэлцээрт нэгдэхдээ өгсөн үүрэг амлалтынхаа дагуу 2050 он гэхэд шатдаг түлш үйлдвэрлэхээ зогсоох ажлаа хурдасгаж, ой мод болон бусад төрлийн экосистемийг нөхөн сэргээж, хамгаалах шаардлагатай.
Гэвч улс орнууд одоог хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна. Хамгийн амжилттай тохиолдолд дэлхийн дундаж температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 2.7⁰С-аас илүүгүй байлгаж л чадаж байна. Гэтэл хамгийн буурай хөгжилтэй орнуудад энэ үзүүлэлтийн дээд утга нь 1.5⁰С байдаг байна.

Хэрэв энэ хэвэндээ байсаар байвал экосистем доройтож, сая сая хүн эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ. Эдгээр улсуудыг үүрэг амлалтынхаа дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгах хариуцлагын механизм байхгүй.

Бүтэлгүй ажлын уршгаар хүний эрх зөрчигдөх нь эрс ихсэж байна. 2080 он гэхэд ур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо 600 саяар нэмэгдэж болзошгүй байна. Дэлхийн дулаарал жилд 2⁰С-с ихгүй байсан ч 7 хүн тутмын нэг нь ирээдүйд ундны усны гачигдалд орно. Эдгээр сөрөг нөлөө нь эмзэг, ядуу бүлэгт, тэр дундаа эмэгтэйчүүд, охид, нутгийн уугуул иргэд болон нийгэмд гадуурхагддаг хүмүүст харьцангуй илүү тусдаг. Өнгөрсөн 7 жилд цаг агаарын аюултай үзэгдлээс болж 157.8 сая хүн орон гэрээ орхиход хүрсэн байна. 2015 оны байдлаар шилжилт хөдөлгөөн 1975 онтой харьцуулахад 60%-иар нэмэгдсэн байна. Цаг уурын өөрчлөлтийн нөлөө ихсэж байгаа учраас шилжих хөдөлгөөн удахгүй сүйрлийн хэмжээнд хүрч болзошгүй – хар шуурга, үер, ган гачиг, далайн түвшин нэмэгдэх зэрэг үзэгдэл дэлхий даяар илүү олон хүнийг хохироох болно. 2030-2050 оны хооронд жилд хүнс тэжээлийн дутагдал, чичрэг, суулгалт, халууны стрессээс болж нас барах хүний тоо 250 000-аар нэмэгдэх төлөвтэй байна.

Бүх улсууд олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцуудыг дагаж хүний амьд явах, орон байр, хүнс тэжээл, ундны ба хэрэглээний усаар хангагдах болон эрүүл мэндээ хамгаалуулах, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчихөөс сэргийлэх үүрэгтэй. Мөн дэлхийн бүх төрлийн хүний эрхийг хянах болон шүүх байгууллагууд байгаль орчны бохирдлоос үүдэлтэй хор уршгаас хүний эрхийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргүүд нь Парисын хэлэлцээрийн ч бас нэгэн хэсэг болсон. Тийм учраас улс орнууд эрх мэдлийнхээ хүрээнд тус хэлэлцээрийн дагуу үндэсний ба олон улсын хэмжээнд боломжит хамгийн бага хугацаанд нүүрс төрөгчийн ялгаралтыг багасгах үр дүнтэй алхмууд хийх ёстой. Одоогийн байдлыг харахад 2040 он гэхэд дэлхийн нүүрстөрөгчийн зохистой хэмжээ (уур амьсгалын өөрчлөлтийг сүйрлийн хэмжээнд хүргэхгүй нүүрстөрөгч ялгаруулах боломжит утга) стандартаас хол хэтрэх болно. Засгийн газрууд шатдаг түлшийг үйлдвэрлэлээс бүр мөсөн гаргахаас нааш хүний эрхийг хамгаалах боломжгүй.

Парисын хэлэлцээрээр, улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс хүний эрхийг хамгаалж, шатдаг түлшний эрин үеийн дуусгахад оролцож, 2050 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашигладаг болох үүрэг авсан. Цаг хугацаа нь энэ зууны төгсөл хүртэл биш, дунд хүртэл байх ёстой.

Улс орнууд Парисын хэлэлцээрт нэгдсэн цагаас эхлэн таван жил тутмын төлөвлөгөөний дагуу хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах арга хэмжээ эрчимтэй авах үүрэгтэй.

Хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах ажлыг эрх зүйд тусгаж, эмзэг, буурай орнуудад сэргээгдэх эрчим хүчийг хамгийн боломжийн сонголт гэдгийг танилцуулж, санхүүгийн хангалттай

Шударга, хүний эрхэнд нийцсэн аргаар зууны хагас гэхэд сэргээгдэх эрчим хүч уруу шилжих хэрэгтэй.

Шатдаг түлш хэрэглэдэг болон шатдаг түлшний үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хүмүүсийг өөр хэв маягийн амьдралд шилжих нөхцөлийг нь хангах маягаар ажилчдын эрхийг хамгаалах

Ялангуяа эмзэг бүлгийн хүмүүсийн тохиромжтой нөхцөлд амьдрах, оршин суух эрхийг нь энэхүү шилжилтээр хангаж өгөх ёстой.

Улс орнууд олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцуудын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу иргэдээ аюул эрсдэлээс хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс болж аль хэдийн хохирсон хүмүүст усны хэрэгцээг нь хангаж өгөх мэтээр тусламж үзүүлэх ёстой.

Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хийж байгаа бүх ажлынхаа хүрээнд хүний эрхийг хамгаалах үүргээ сахин биелүүлэх ёстой.

Бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг зогсоож, жендерийн тэгш эрхийг хангаж, мэдээлэл авах эрхийг хамгаалах, тэгш оролцоог сахих, бодол санаагаа илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайвнаар хуран чуулах эрхийг хангах ёстой.

Эмнести болон Грийнпийс Интернэшнл нь улс орнуудыг COP 21-т уриалж байна.

Тэмдэглэл

Грийнпийсээс 2015 онд гаргасан сэргээгдэх эрчим хүч дээр суурилан тогтвортой эрчим хүчний хангамжтай болох зорилготой Эрчим хүчний хувьсгал хөтөлбөр нь, нүүрс хүчлийн хийн ялгаралтыг их хэмжээгээр хорогдуулах боломжтойг болон Арктикын бүс болон далайн гүний тосны хайгуулын ажлыг илүүц гэдгийг харуулж байна. Түүнчлэн, эрчим хүчний салбарт шинэчлэлт хийснээр түүний доторх ажлын байрны тоо ч нэмэгдэхийг мөн харуулж байна. Мөн дараагийн 15 жилийн дотор нөхөн сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авсан цахилгаан 21%-иас 3 дахин өсөж 64% болох боломжтойг илтгэж байгаа юм.