Энэтхэг улс дахь хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа
Мэдээ
SHARE
2023/06/29 05:09
Энэтхэг улсад иргэний нийгмийн эсрэг эрс арга хэмжээ авах нь үргэлжилсээр байгаа ба 2020 оны 9 сарын 30-нд Эмнести Интернэшнлийн Энэтхэгийн секцийн үйл ажиллагааг хүчээр зогсоосон юм.

Энэтхэгийн эрх баригчид 2018 оноос хүний эрхийн зөрчил хүчирхийллийн талаар мэдээлснээс нь хойш Эмнести Интернэшнлийн Энэтхэгийн секцийн нэр хүндийг гутаах кампанит ажлыг явуулж ирсэн. Тус байгууллагын оффис, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газруудад хэд хэдэн удаа нэгжлэг хийж, 9 дүгээр сард Энэтхэгийн секцийн банкны дансыг царцааснаар үйл ажиллагаа нь зогсож, ажилтнуудаа явуулахад хүрсэн. Ажилтнууд нь ажлаа алдаад зогсохгүй 9 сарын цалин, гэнэт халагдсаны тэтгэмжээ ч авч чадаагүй байна.

 

Энэтхэгийн засгийн газрын хүний эрх хамгаалагчдын эсрэг эрс арга хэмжээ, Жамму, Кашмир муж дахь хүний эрхийн зөрчил, өнгөрсөн жилийн Дели хотын бослогод цагдаа нарыг татан оролцуулсан талаар мэдээлснийх нь төлөө, явуулж буй үйл ажиллагаатай нь холбогдуулан Энэтхэгийн секцийн үйл ажиллагааг зогсоолоо. Энэ нь тус улсад хүний эрхийг хамгаалах чиглэлд гарч байгаа маш том ухралт юм.

 

Эмнести Интернэшнлийн Энэтхэгийн секц нь цаазаар авах ял, хуулиас гадуур цаазлах асуудлаар, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг хязгаарлаж байгаа хууль тогтоомжид санал шүүмж өгөх, эмэгтэйчүүд, цөөнх, бусад эмзэг бүлэг рүү чиглэсэн дарамт шахалтын эсрэг, мөн хүний эрхийн боловсролын асуудлаар ажилладаг.

 

Энэтхэгийн засгийн газраас Энэтхэгийн секцийн дансыг нээж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа чөлөөтэй үргэлжлүүлэх боломжийг олгох ёстой.

 

Үйл ажиллагаа өрнүүлж, Энэтхэг улс дахь хүний эрхийн төлөөх үйл ажиллагааг хамгаалахад нэгдэнэ үү.

Бид Энэтхэгийн засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:

  • Иргэний нийгмийн эсрэг эрс арга хэмжээг зогсоож, шүүмжлэлт дуу хоолойноосоо болж баривчлагдсан бүх хүний эрх хамгаалагчдыг нэн даруй суллах. 

  • Энэтхэгийн секцийн дансыг нээж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг нь зөвшөөрөх