“Хүний эрх хамгаалагч залуучууд” зуны зуслан сургалтын тухай
Залуучуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, дангаараа болон бусадтай хамтран үндэсний, бүсийн, олон улсын түвшинд хүний эрх, үндсэн эрх чөлөөг хөхүүлэн дэмжиж, хамгаалах үйлсэд манлайлдаг хүний эрх хамгаалагч залуучуудыг бэлтгэхэд зуны зуслан сургалтын зорилго оршино. Жил бүр зохион байгуулагдах уг сургалтад хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэгш эрх, шударга ёсны төлөө олон улсын залуучуудтай хамтран кампанит ажил өрнүүлэх идэвх сонирхолтой хүүхэд, залуучууд хамрагдах боломжтой.
Насны хязгаар:
14-24
Хамрагдах хүний тоо:
20-25
Хэн хамрагдаж болох вэ?
Улаанбаатар хотын, орон нутгийн, мөн хилийн чанадад суралцагч 14-24 насны хүний эрх, үндсэн эрх чөлөөний талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, цаашид энэ чиглэлээр суралцах чин хүсэл сонирхолтой хүүхэд, залуучууд хамрагдах боломжтой.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Бүртгэлийн зарыг жил бүрийн 6 сард байгууллагын www.amnesty.mn цахим хуудаст байршуулж, цахимаар бүртгэнэ.
Хэрхэн сонгодог вэ?
Бид сургалтад хамрагдахаар ирүүлсэн хүсэлт, материалтай анхааралтай танилцаж, сурах хүсэл эрмэлзэл, идэвх оролцоо, манлайлах чадвар зэргийг харгалзан 20-25 оролцогчийг шалгаруулан сонгоно.
Сургалт төлбөртэй юу?
“Хүний эрх хамгаалагч” зуны зуслан нь үнэ төлбөргүй.
КОВИД-19 цар тахлын үед зуслан үргэлжлэх үү?
Бид цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж 2021 оны “Хүний эрх хамгаалагч залуучууд” зусланг цахимаар зохион байгуулна.
Сургалт явагдах хэл?
Монгол хэлээр.