“ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН” хөрөг найрууллын МОЖО уралдаан
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Монголын Эмнести Интернэшнл, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Оюу толгойн хяналт ТББ, Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв байгууллагууд хамтран Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад оруулж буй хүний эрх хамгаалагчдын үүрэг роль, тэдэнд тулгарч буй сорил бэрхшээлийн талаар олон нийтэд таниулан хамгаалуулахаар хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН” хөрөг найрууллын уралдааныг мобайл журнализм (МОЖО) бүтээлийн төрлөөр зарлаж байна.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Сэтгүүлч, нийтлэлч, иргэний нийгмийн байгууллагууд
ОРОЛЦОГЧДЫН БҮРТГЭЛ:
2023 оны 6 дугаар сарын 12-20-ны хооронд https://forms.office.com/e/5whsstbP5z линкээр орж бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Эмнести Интернэшнлийн 70004708 утсаар буюу [email protected] хаягаар лавлана уу.
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Бүтээлийг 2023 оны 10 дугаар сарын 15-30-ны хооронд Монголын Эмнести Интернэшнлийн [email protected] хаягаар ирүүлнэ үү.
УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Хүний эрхийг хамгаалах салбарт манлайлж, хувь нэмэр оруулж яваа эмэгтэй хүний эрх хамгаалагч, идэвхтэн тэмцэгчид (хавсралтад дурдагдсан нэрсээс заавал сонгох) -ээс аль нэгийг нь бүтээлийнхээ гол дүр болгоно.
- Хүний эрх хамгаалагчийг олон улсын болон үндэсний эрх зүйн баримт бичигт хэрхэн тодорхойлж тусгасныг гол дүрийн ажил үйлтэй холбон тайлбарлана.
- Бүтээлийн агуулга хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой дараах агуулгыг тусгасан байна:
- Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцох болсон шалтгаан
- Учирч байсан саад бэрхшээл
- Одоогийн нөхцөл байдал, асуудал
- Уг асуудлыг даван туулах, шийдвэрлэх шийдэл, гарц.
- Хүний эрхийг хамгаалах талаар хийж бүтээсэн бодит, сэтгэл хөдлөм сайн жишээ, түүхээс өгүүлэн тайлбарлана.
- Хүний эрх хамгаалагчийг өөрийг нь хамгаалахад юу хийх хэрэгтэйг заавал хөндөж оруулна(Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиас эшлэж тайлбарлана.)
- Аль болохоор тоочих биш тодорхой жишээн дээр харуулж “хүн бүрт хүний эрх хамгаалагч болох, тэднийг хамгаалах хэрэгтэй юм байна” гэх үзэл бодлыг төлөвшүүлэх санаа дэвшүүлсэн байна.
Уралдаанд оролцогчид бүтээлээ веб сайтаар олон нийтэд хүргэх бөгөөд давхар сошиал орчинд түгээсэн байна.
СЭТГҮҮЛ ЗҮЙН ШААРДЛАГА:
- Төрөл зүйл:
- Уралдаанд оролцогчид MOJO буюу “Mobile Journalism”-ийн арга, техник ашиглан “Хүн төвтэй түүх” бүтээж өрсөлдөнө. Бүтээлийн дүрс бичлэг, эх сурвалжийн яриа болон сүүлийн эвлүүлгийг гар утас ашиглан хийсэн байна.
- Өнцөг:
- Гол дүрийн содон ТҮҮХ, ТУРШЛАГА, МЭДЛЭГ, мэдрэмжийг бусадтай хуваалцах өнцгийг барих
- Үйл явдал, асуудлыг тоочихоос илүү тэр бүхэн хүмүүст ХЭРХЭН ЯАЖ НӨЛӨӨЛЖ байгааг харуулах
- Хувь хүний ТӨЛӨВШИХ ҮЙЛ ЯВЦ төдийгүй түүний аливаа АСУУДАЛ, ЭРЭЛ, ШИЙДЭЛТЭЙ хамаатай байдлыг нь бодит амьдралд тулгуурлан өгүүлэх.
- Эх сурвалж:
- Эх сурвалжийн гурван төрөл /аман, ажиглалт, бичгийн/ ашигласан байна.
- Аман эх сурвалжийн гурван түвшнээс /сонирхлын, үр дагавар хүртэгсэдийн, мэргэжлийн/ мэдээллээ авч боловсруулсан байх.
- Зохиомж:
- Нягт нямбай /Accurate/ Үнэн зөв
- Тэнцвэртэй, үнэн эсэх /Balanced and fair/ Тэнцвэртэй, зохистой
- Бодитой /Objective/ Объектив
- Төвлөрсөн /Focused/ Vt;t.mtt
- Зөрчилт шинж /Conflict/
- Ер бусын зүйл /the Unusual/
- Уялдаа холбоо /Logical/
- Найруулга /Style/ зэрэг нь сэтгүүл зүйн мэргэжлийн шаардлага хангахыг аль болох эрмэлзсэн байвал зохино.
- Дүрс, аудио бичлэг:
- Зураг авалтын план, үргэлжлэх хугацаа, дэс дараалал, шилжилт нь сэтгүүл зүйн ерөнхий шаардлагад нийцсэн байна.
- Эх сурвалжийн яриа /Синхрон/, Дүрст тайлбар /Закадр/, Хөтлөлт /Стэнд ап/, тэдгээрийн зохистой харьцаа, гэрэл сүүдэр, өгүүлэмж, агаар, гурвалын дүрэм, шугам, алслалт зэрэг сэтгүүл зүйн анхан шатны шаардлагыг хангасан байна.
- Аудио бичлэг нь тод цэвэр, давхар шуугиангүй, дуу чимээ, хөгжмийн найруулгыг зохиомждоо тусгахыг эрмэлзсэн байна.
- Хүн төвтэй түүхийн бүтэц, зохиомжийг баримтална.
- Дүрс бичлэг нь энгийн, чөлөөт сэтгэмжтэй, хөргийн дүрийг тодотгосон, илэрхийлсэн байна.
- Бүтээл нь FHD1080p өргөтгөлтэй, MP4 форматтай байна.
- Архивын гэрэл зураг, дүрс бичлэг, дата дүрсжүүлэлт зэргийг бусад програм, түүлс ашиглан хийж болно.
- Бүтээлийн үргэлжлэх хугацаа 3-5 минут байна.
- Бүтээлийг ирүүлэхдээ ямар утас, бас ямар түүлс ашигласан тайлбарын хамт бичиж ирүүлнэ.
Уралдааны хүрээнд сургагч багш нарын сургалтад хамрагдахдаа олж авсан Mojo бүтээлийн бусад шалгуур, шаардлагыг тусгасан байна.
ТА БҮХНИЙ УРАН БҮТЭЭЛД АМЖИЛТ ХҮСЬЕ.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС | МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ | МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САН | МОНГОЛЫН ЭРЭН СУРВАЛЖЛАХ СУРВАЛЖЛАГЧДЫН ТӨЛӨӨ ТӨВ | ОЮУ ТОЛГОЙН ХЯНАЛТ ТББ