Европын Холбооны компанийн Тогтвортой байдлын талаарх магадлан шинжлэх удирдамж нь Европын Холбоонд үйл ажиллагаа явуулж буй компаниуд дэлхий дахинд өргөн тархсан эрхийн зөрчлийн хариуцлагаас зугтах боломж олгосон хууль, тогтоомжийн цоорхойг арилгах шинэ боломж юм.
Европын Холбоо удирдамжийн эцсийн хэлэлцээрийг хийх үед Эмнести Интернэшнл Европын Комисс болон Европын Холбооны Зөвлөлийн саналаас хэд хэдэн ноцтой шийдлийг тодорхойлж, олон улсын бизнесийн болон хүний эрхийн хэм хэмжээнд бүрэн нийцсэн хүчтэй, үр дүнтэй компанийн тогтвортой байдлын тухай хуулийн зөвлөмжийг тоймлон гаргасан.
Эмнести Интернэшнлийн хийсэн бүрэн судалгаагаар компанийн учруулсан хор хохирлын олон жишээ, тохиолдлыг онцолж, одоогийн хуулийн хийдлийг арилгахгүй бол хуулиар хариуцлага тооцож чадахгүй эрсдэлүүд байгааг гаргаж байна.