Уур амьсгал: Арабын Нэгдсэн Эмират улс
Мэдээ
SHARE
2023/06/29 04:34
Арабын Нэгдсэн Эмират улсын газрын тосны фирмийн гүйцэтгэх захирал COP 28 уур амьсгалын асуудлаарх чуулга уулзалтыг даргалах нь тохиромжгүй болохыг тус фирмийн өргөтгөсөн төлөвлөгөө нотоллоо.

Гүйцэтгэх захирал нь энэ жил Дубайд болох COP 28 уур амьсгалын чуулга уулзалтыг даргалах Арабын Нэгдсэн Эмират улсын газрын тосны ЭДНОК Өрөмдлөг /ADNOC drilling/ компани өнөөдөр нүүрсний үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилготой өргөтгөсөн төлөвлөгөөгөө танилцуулсантай нь холбогдуулан Эмнести Интернэшнлийн Уур амьсгал, эдийн засаг, нийгмийн шударга ёс болон компанийн хариуцлагын хөтөлбөрийн захирал Марта Шааф:

“Дэлхийн хамгийн том газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгчдийн нэг болох ЭДНОК-ийн гүйцэтгэх захирал Султан аль-Жабер тус группийн нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр тэрээр COP 28-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нийцэхгүй гэдгээ харууллаа. 

Холбогдох: Уур амьсгал: АНЭУ-ын газрын тосны үйлдвэрийн захирлаар COP 28-ыг даргалуулах нь цаашид уур амьсгалын хямралыг бууруулахад аюул учруулна гэжээ. 

"Султан аль-Жаберын удирдаж буй компани уур амьсгалд илүү их хохирол учруулахаар төлөвлөж байгаа үед тэрээр энэ хэлэлцээрийн шударга даргалагч байж чадахгүй. Хэдийгээр Султан аль-Жабер үүнийг үгүйсгэж байгаа ч гэсэн түүний хоёрдмол байдал нь ашиг сонирхлын илт зөрчилтэй байна. Энэ нь цаашдын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг болон хүний эрхийн зөрчлийг илрүүлэхэд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. 

“Өнгөрсөн сард Султан аль-Жаберыг COP 28 чуулга уулзалтын даргалагчаар сонгосныг зарласнаас хойш тэрээр уур амьсгалын асуудал нь эдийн засгийн өсөлтөд хэзээ ч саад болж болохгүй талаар дурдсан. Тэрээр ЭДНОК-ийн өргөтгөсөн төлөвлөгөөний гол хэсэг болох нүүрстөрөгчийн давхар ислээс илүү хүчтэй байгалийн хий болох хүлэмжийн хийг тогтвортой эрчим хүч рүү шилжих чухал бүрэлдэхүүн хэсэг гэж тодорхойлсон. 

“ЭДНОК-ийн зарим ажилтныг COP 28 чуулга уулзалтыг зохион байгуулах багт оруулсан гэж мэдээлжээ. Энэ нь уур амьсгалын чухал бага хурлыг улсын газрын тосны компани булаан авч, чулуужсан түлшний ашиг сонирхолдоо нийцүүлэх нь гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлээд байна. 

"Тиймээс бид Султан аль-Жаберийг улсынхаа газрын тосны компаниас огцрохыг уриалж байна. Түүнчлэн АНЭУ-ын COP 28-ын удирдагчдын багийг чулуужсан түлшний үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттайгаар зогсоохыг бага хурлын тэргүүлэх зорилтуудын нэг болгохыг дахин уриалж байна."