Жагсагчдыг хамгаал
Мэдээ
SHARE
2025/04/24 15:41
ТАЙВАН ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААРХ УДИРДАМЖ - ТОЙМ

Тайван хуран цуглах эрхийг олон улсын эрх зүйн бүхий л томоохон баримт бичиг, гэрээнд нийтээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайлбал, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын (ХЭТТ) 20 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (ИУТЭОУП)-ын 21 дүгээр зүйл, Европын Хүний эрхийн конвенцын 11 дүгээр зүйл, Хүний болон ард түмний эрхийн тухай Африкийн Хартын 11 дүгээр зүйл (Африкийн Харти), Хүний эрхийн Арабын дүрэм (Арабын дүрэм)-ын 24(6), Хүний эрхийн тухай Америкийн конвенцын (ХЭАК) 15 дугаар зүйл.

 

Дэлхий дахин тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч хууль болон практикт өргөн хүрээнд энэ эрх зөрчигдсөөр ирсэн. Энэ эрхийн олон улсын хүний эрхийн зохицуулалт, хэм хэмжээг бэхжүүлэх чиглэлд олон улсын байгууллага, механизмууд хүчин чармайлт гаргасаар байна. 

 

Энэ удирдамжид төрийн эрх баригчид өөрийн улсын хэмжээнд тайван жагсаал, цуглаан хийх эрхийн талаар олон улсын хүний эрхийн үүргээ бүрэн хүндэтгэхийн тулд биелүүлэх ёстой хамгийн чухал үүргийг тухайлан сонгосон олон улсын баримт бичгүүдээс товчлон жагсаасан. Дэлгэрэнгүйг дараах линкээр орж үзнэ үү. https://amnesty.mn/library/3642