Хүний эрхэд ээлтэй сургууль хөтөлбөр Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжиж байна.
Мэдээ
SHARE
2025/04/16 15:22
Хүний эрхэд ээлтэй сургууль хөтөлбөр Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжиж байна.

НҮБ-ын Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн Хөтөлбөрийн зорилтын хүрээнд Олон Улсын Эмнести Интернэшнл байгууллагаас 2009 оноос тус хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. 

ХЭЭС хөтөлбөрийн туршилтын шатанд 2009 оны 9р сараас 2011 оны 7р сарын хооронд Монгол улс болон бусад 14 улсын ерөнхий боловсролын 15 сургууль хамрагджээ. Монгол улсын хувьд ХЭЭС хөтөлбөрт Нийслэл Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хот, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 32 сургууль нэгдсэн.

Тус хөтөлбөр нь 2024 оны 10-р сараас эхлэн Баян-Өлгий болон Ховд аймгийн Боловсролын газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын хамтарсан удирдамж, сургуулийн удирдлагын хамтын ажиллагааны санамж бичигт үндэслэн хэрэгжиж байна. Хөтөлбөрт Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын I, II, III, IV, болон V сургууль, Ховд аймгийн Ерөнхий боловсролын II, III, VI болон МУИС-иын Баруун бүсийн сургуулийн ахлах сургуулийн багш, сурагч, эцэг эхийн баг хамрагдаж байна.

Хөтөлбөрийн хоёр дох шатны сургалт 2025 оны 04 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж сургуулийн баг хамт олон, сурагч, эцэг эхийн төлөөлөл бүхий 220 гаруй хүн хамрагдлаа. 

Энэ удаагийн сургалтаар багш нар сургалтын хөтөлбөр болон хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулж хүний эрхийн боловсролыг түгээх аргазүйд суралцан баг тус бүр хүний эрхийн үзэл санааг тусгасан хичээлийн хөтөлбөр боловсруулав. Сурагчдын хувьд сургуулийн бодлого, шийдвэр болон өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийн үйл ажиллагааг төлөвлөх чиглэлээр хамтран суралцлаа. Эцэг эх, асран хамгаалагчид Хүний эрхэд ээлтэй сургуулийн оролцогч талынхаа хувьд олон нийтийн оролцоог хангах, багш -эцэг, эх, сурагч -эцэг эхийн харилцааны эерэг аргад суралцан мэдээлэл авлаа.490407679_9530855813701612_6664005720890938902_n.jpg490516997_9532471010206759_5808368957185226571_n.jpg491764372_9532466793540514_7747149870885909695_n.jpg491705062_9530854763701717_3018698725063565514_n.jpg490271548_9530848170369043_3807267568839563660_n.jpgUnknown-2.jpg491811170_9530856030368257_1500660060065854901_n.jpg