Хүний эрхийн боловсролын симпозиум 2025
Мэдээ
SHARE
2025/04/16 14:55
"Хүний эрхийн боловсролын симпозиум 2025"-д илтгэл танилцуулах урилга

Монголын Эмнести Интернэшнл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн газар, Монголын хуульчдын холбоо, Монгол Улсын Их сургууль хамтран “Хүний эрхийн боловсролын симпозиум 2025” зохион байгуулах гэж байна.

 

Бид 2017 онд “Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй” онол практикийн бага хурал, 2018 онд “Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” симпозиум, 2023 онд “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиум тус тус зохион байгуулж, хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн соёлыг түгээх, хүний эрхийн боловсролын агуулга, арга зүй, сайн туршлагыг хэлэлцэж, Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудад зөвлөмж хүргүүлсээр ирсэн.

 

Энэ удаагийн симпозиумыг бүх түвшний боловсролын тогтолцоо дахь хүний эрхийн боловсролын агуулгыг хэлэлцэж, матриз боловсруулах, Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төвийг байгуулах ажлыг эрчимжүүлэх, бүс нутгийн төлөөлөгчдийн саналыг тусгах зорилгоор 2025 оны 7-р сарын 2-3 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. 

 

Симпозиумын үеэр илтгэл танилцуулах хүсэлтэй судлаачид ЭНД бүртгүүлнэ үү. 

 

Бүртгэлийн хугацаа: 2025 оны 06-р сарын 09-ний 09.00 цаг хүртэл  

 

Илтгэлд тавигдах шаардлага: 

  • Илтгэлийн сэдэв: “Боловсролын тогтолцоо дахь хүний эрхийн боловсролын агуулга, үр дүн” ерөнхий сэдвийн хүрээнд байна. Бусад улс, орны туршлагатай харьцуулсан судалгаа байж болно. 

  • Илтгэлийн хугацаа: Илтгэл нь ганцаарчилсан, эсвэл хамтарсан хэлбэрээр байж болох бөгөөд  симпозиумын үеэр илтгэл танилцуулах хугацаа 20 минут байна.

  • Илтгэлийн хэл:  Монгол хэлээр бичсэн байна 

  • Илтгэлийн хураангуй: Хураангуйд судалгааны үндэслэл, зорилго, арга зүй, үр дүн, зөвлөмж зэргийг тусгасан байна.  Хураангуйг Word хэлбэрээр ирүүлэх ба Times New Roman italic, үсгийн өндөр 12pt үсгийн фонтоор, 250 хүртэлх үгэнд багтаан бичсэн байна. 

     

Сонгон шалгаруулалт: 

Симпозиумын үеэр танилцуулах илтгэлийг илтгэлийн хураангуй ирүүлсэн байдалд үндэслэн шалгаруулна. Шалгарсан илтгэгч тус бүрд 800,000₮ урамшуулал олгоно. 

 

Холбоо барих: 

7000-4706 утсаар болон [email protected] хаягаар холбогдоно уу.