Эрдэм шинжилгээний хуралд илтгэл ирүүлэхийг урьж байна.
Монголчуудын сэтгэлгээ, оюун санааны түүхэн өв болсон “Улсын эрх” бүтээлийн 111 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд илтгэл ирүүлэхийг урьж байна.
Хамрах хүрээ
Эрдэм шинжилгээний хуралд дараах хоёр ангилалд илтгэл хүлээж авна. Үүнд:
- Их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнууд
- Ахисан түвшин: Академик салбарын эрдэмтэн, судлаачид болон магистр докторын хөтөлбөрийн оюутнууд
Нийтлэг шаардлага
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэл нь агуулгын хувьд дараах сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлсэн байвал зохино. Үүнд:
- Хүний эрхийг хангах төрийн үүрэг
- Хүний эрхийг хангахад иргэний нийгмийн оролцоо
- Бүс нутгийн хүний эрхийн төлөв
- ХХ зуунд хүний эрхийг бататгасан түүхэн ололт
- Төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэр ба хүний эрх
- Үндэсний аюулгүй байдал ба хүний эрх
- Онц байдал ба хүний эрх
- Хэвлэлийн эрх чөлөө
Эрдэм шинжилгээний хуралд дараах шаардлага хангасан материалыг хүлээн авна. Үүнд:
- Илтгэлийн бүтэц: Илтгэлийн нэр, зохиогчийн мэдээлэл, товч агуулга, түлхүүр үг, Удиртгал /судалгааны зорилго, асуулт, хэрэглэгдэхүүн/, судалгааны арга зүй, судалгааны үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, ном зүйн, Хавсралт /шаардлагатай бол/ гэсэн бүтэцтэй байна.
- Үсгийн фонт: Үндсэн илтгэл Times New Roman regular, өгүүллийн хураангуй Times New Roman italic, үсгийн өндөр 12pt байна.
- Цаасны хэмжээ: A4, margin Top 2см, Bottom 2см, Right 1,5 см, Left 2,5 см, байна.
- Эшлэл: Эшлэл нь бүтээлийн нэр, зохиогчдын нэр, хуудасны дугаар, он, link /хэрэв цахим бол/ гэсэн дараалалтай байх бөгөөд footnote ашиглана.
- Илтгэлийн хэмжээ: Илтгэл нь 8-12 нүүрт багтсан байна.
- Илтгэгчдийн ирүүлсэн бүтээлийг хуулбарлалтын программаар шалгаж зохиогчийн эрхийг хамгаалах болно.
Сонгон шалгаруулалт
- Хуралд шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Шалгарсан илтгэгч тус бүрд 800,000₮ урамшуулал олгоно. Шаардлага хангасан бусад илтгэлийг эмхэтгэл хэлбэрээр нэгтгэн олон нийтэд хүрнэ.
- Илтгэл хэлэлцүүлэх судлаачид танилцуулга бэлтгэх бөгөөд танилцуулгын хугацаа, загварыг зохион байгуулагчдын зүгээс өгөх болно.
Материал хүлээн авах, хурал зохион байгуулагдах хугацаа
- Хуралд оролцогчдын илтгэлийг 2025 оны 09-р сарын 10-ны 18:00 цаг хүртэл цахимаар
бүртгэнэ. - Эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 10-р сарын 3-ны өдөр зохион байгуулна.
Холбоо барих: 77552212, 7000-4706 утсаар болон [email protected] хаягаар холбогдоно уу.
Илтгэл илгээхийн тулд ЭНД дарна уу.
Удирдамжтай ЭНД дарж танилцана уу.