МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХҮРГҮҮЛЭХ AMICUS ТОЙМ
Эмнести Интернэшнлээс цагдан хорих, ялангуяа шүүхийн өмнөх шатанд цагдан хорихтой холбоотой асуудлаарх олон улсын хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээний талаар мэдээлэл бэлтгэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүргүүллээ.
Эмнести Интернэшнл нь олон улсын хүний эрхийн асуудлууд, тухайлбал эрх чөлөөтэй байх, халдашгүй байх эрх болон эрх чөлөөг дур зоргоор хасах бүх төрлийн үйлдлээс хамгаалах төрийн үүргийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар олон улсын болон бүс нутгийн шүүхэд хандан amicus curiae тойм болон бусад гуравдагч этгээдийн тайлбар, мэдээлэл хүргүүлэх зэргээр стратегийн өмгөөллийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү: https://amnesty.mn/library/3641