"ОЮУТАН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ"
Мэдээ
SHARE
2025/04/01 12:14
ШААРДЛАГАД НИЙЦСЭН ОРОН БАЙРТАЙ БАЙХ ЭРХИЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ "ОЮУТАН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ" НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО.

 МУИС-ийн ХЗС, ОТИС-ийн ХЗС  болон ШИХИХУТАГ ХЗС-ийн  дэргэдэх хууль зүйн клиник сургалтын төвүүдтэй хамтран  орон байртай байх эрх, дахин төлөвлөлт, газар чөлөөлтийн талаар олон нийтэд анхан шатны эрх зүйн зөвлөгөө өгөх пробоно санаачилгыг дэмжих зорилгоор эрх зүйн ангийн 30 оюутныг сургалтад хамруулж хөтчөөр бэлтгэлээ.  Оюутан эрх зүйн хөтөч нар СБД-ийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14 болон 18-р хороодод 2025.04.01-2025.05.09 хүртэлх хугацаанд ажиллаж, нөлөөлөлд өртсөн иргэдэд шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн хамгаалалтын талаар эрх зүйн анхан шатны зөвлөгөөг биечлэн өгөх болно.