Давост 2025 оны 1-р сарын 20-нд эхлэсэн Дэлхийн Эдийн Засгийн Форумын уулзалтын өмнө Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард хэлэхдээ:
“Дэлхийн хамгийн баян, хүчирхэг улс орнууд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хүнд сорилтуудын эсрэг арга хэмжээг яаралтай авах шаардлагатайг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ жилийн хувьд шийдвэрлэх ёстой хэд хэдэн хэцүү сорилт гарлаа.
"Дэлхийн эдийн засгийн форумын хэлж байгаа шиг бид үнэхээр "ухаалаг эрин"-руу орж байна уу? Хиймэл оюун ухаан, робот техник, био технологийн дэвшил нь бидний оршин тогтнолд хувьсгал хийсэн гэж мэдэгдэж байгаа ч бүх хүн төрөлхтөн үр шимийг нь хүртэж чадаж байна уу. Шинээр гарч ирж буй технологийг хяналтгүйгээр ашиглах нь буруу гэдгийг мэргэжилтнүүд, олон нийтийн зүгээс хангалттай сэрэмжлүүлсээр атал сонссон уу?
"Эдгээр үл мэдэгдэх технологийг хэрхэн жолоодох вэ гэдэг дээр биддээд зэргийн болгоомжтой байх ёстой, Бид урьд өмнө хэзээ ч байгаагүй технологийн өсөлтийн сөрөг үр дагавраас хамгаалах найдвартай хамгаалалтгүйгээр технологийн компаниудыг хяналтгүй орхих нь ухаалаг хэрэг биш.
Дэлхийн хамгийн баян, хүчирхэг улс орнууд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хүнд сорилтуудын эсрэг арга хэмжээг яаралтай авах шаардлагатайг хүлээн зөвшөөрөх ёстой.
Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард
"Технологийн үсрэнгүй хөгжил нь одоо байгаа нийгмийн талцал, хуваагдал, тэгш бус байдал, авторитар практикийг улам дэлгэрүүлж байгааг бид харж байна.
Олон улсын хүний эрхийн хууль журмыг үл огоорон хүн алах зөвшөөрлийг технологит даатгах нь огтоос ухаалаг хэрэг биш."
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, чулуужсан түлшнээс хурдан бөгөөд бүрэн татгалзах шаардлагатайгаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртсөн ард иргэдэд туслах, мөн учирсан хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх шаардлагатай.
Давост цугларсан хүмүүс энэ асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа заавал хандуулах ёстой.
“Илүү дээр ирээдүйг бүтээхийн тулд бид өсөлт, хөгжил цэцэглэлтийн парадигмуудыг эргэн үнэлж, ДНБ гэх мэт явцуу хэмжүүрээс цааш сэтгэн өргөн хүрээтэйгээр харах ёстой.
Бүтцийн болон системийн тэгш бус байдлыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд бид тогтвортой ахиц дэвшлийг хэмжих, шинэ, шинэлэг арга замыг олох ёстой.
Зоригтой, шийдэмгий, хүний эрхэд суурилсан үйл ажиллагаа нь бидний болон манай гарагийг цэцэглэн хөгжих ирээдүйг баталгаажуулах цорын ганц арга зам юм."