✅Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Монголын Эмнести Интернэшнл, ХУД-ийн ерөнхий боловсролын 118-р сургууль хамтран орон нутгийн болон үндэсний түвшинд гэсэн хоёр хэлбэрээр 13 дахь удаагаа зохион байгууллаа.
✅ Уралдааны үндэсний түвшинд аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 21-н сургуулийн 49 багш оролцсон бөгөөд тэд нийгэм, түүх, иргэний боловсрол, биологи, англи хэл, математик, монгол хэл, хүн ба нийгэм, эрүүл мэнд, хүн ба орчин зэрэг хичээлийн хөтөлбөр, агуулга арга зүйд тогтвортой хөгжлийн болон хүний эрхийн боловсролын үзэл санааг тусгасан төлөвлөлт боловсруулан хичээл заалаа.
Уралдаанд Дорнод аймгийн ерөнхий боловсролын 8-р сургуулийн багш Х.Алтанцэцэг, А.Отгожжаргал, А.Байгальмаа нар “ Соёлын олон янз байдлын үүднээс хүний эрхийг хүндэтгэн үзэх үзэл санаа” сэдэвт хичээлээр тэргүүн байр,
✅Баянгол дүүргийн Оюуны Ундраа сургуулийн багш Г.Энхтуяа, Б.Батцэцэг, С.Бямбацогт нар Гадаад хэл, Хими биологи, Түүх нийгмийн “Интеграци” хичээлээр дэд байр,
✅Хэнтий аймгийн Хан Хэнтий сургуулийн багш Г.Цэгмэд “Дэлхийн I дайн” сэдэвт хичээлээр дэд байр, Архангай аймаг Эрдэнэмандал сумын багш Ж.Цэрэндолгор Д.Нарангэрэл нар “Гэр бүлийн эдийн засаг өрхийн төсөвт” сэдэвт хичээлээр гутгаар байр, Увс аймгийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн багш Б. Баясгалан “Хүмүүсийн ялгаатай байдал ба харилцаа” сэдэвт хичээлээр гутгаар байр,
✅ Сүхбаатар аймгийн 4-р сургуулийн Э.Сэргэлэн С.Эрдэнэжаргал Д.Нарантуяа нар, Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн багш Ж.Отгонбилэг, Дархан-Уул аймгийн Оюуны-Ирээдүй сургуулийн багш Н.Намжилдорж А.Ариунзаяа нар, Дундговь аймгийн Гурван сайхан сургуулийн багш О.Цэрэндолгор тус бүр тусгай байрт шалгарчээ.
“Хүний эрхийн боловсрол”-ын үзэл санаа, агуулга, арга зүйг сургалт, үйл ажиллагаанд тусгах замаар хэрэгжүүлснээр эрхэд суурилсан боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн багш нар харилцан суралцах замаар хөгжих боломжийг тус уралдаан олгож байгаа нь онцлог юм.