Энэтхэг:
Мэдээ
SHARE
2024/12/02 05:40
Дээд шүүх "Бульдозерын шударга ёс"-ийг буруушааснаар хүмүүсийн эрхийн төлөөх том ялалт байгууллаа

Энэтхэгийн Дээд шүүх “бульдозерын хууль”-ийг буруушаасан дүгнэлт гаргасантай холбогдуулан Эмнести Интернэшнл Энэтхэгийн Удирдах Зөвлөлийн дарга Аакар Пател дараах байр суурийг илэрхийлжээ:

 

“Энэтхэгийн Дээд шүүхийн зүгээс хууль бус нураалтыг ‘хүлээн авах боломжгүй’ хэмээн буруушаасан энэ шийдвэр хожуу гарсан ч ард түмний эрхийг хамгаалах чухал алхам боллоо. Энэ нь ихэвчлэн цөөнх болсон лалын шашинт иргэдийг онилж, эрх баригч намын улс төрчид болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ‘бульдозерын хууль’ хэмээн сурталчилж байсан шударга бус, хууль бус, шийтгэлийн шинжтэй өргөн хүрээний нураалтуудыг зогсооход хүргэсэн томоохон ялалт юм.

 

“Эмнести Интернэшнл Энэтхэгийн Дээд шүүхийн энэ шийдвэрийг сайшаан хүлээн авч, Энэтхэгийн төв болон мужийн засгийн газруудад иргэдийн байшинг албадан нураах гэх мэт шүүхийн гадуурх шийтгэлийн бодлогыг даруй зогсоохыг уриалж байна. Мөн хэн ч албадан нүүлгэх үйл ажиллагааны үр дүнд орон гэргүй болох ёсгүй.

 

Энэхүү хууль бус нураалтыг “хүлээн авах боломжгүй” гэж үзсэн Энэтхэгийн Дээд шүүхийн шийдвэр нь иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд оройтсон ч гэлээ сайшаалтай алхам юм.

 

Эмнести Интернэшнл Энэтхэгийн Удирдах Зөвлөлийн дарга Акар Пател хэлэхдээ: 

 

“Эрх баригчид зөвхөн шүүхэд хандсан нэхэмжлэгчид биш, шийтгэлийн шинжтэй нураалтад өртсөн бүх хүмүүст хангалттай нөхөн төлбөр олгож, эдгээр зөрчлүүдийг үйлдсэн этгээдүүдийг хариуцлагад татах ёстой. Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, зохистой орон сууцтай байх эрх, шударга шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхийг бүдүүлгээр зөрчиж буй ийм төрлийн шийтгэлийн үйл ажиллагаанууд нь гэр бүлүүдийг сүйтгэж байна. Энэ бүхэн яаралтай зогсох ёстой. ”

 

 

Үндэслэл: 

Өчигдөр нийтлэгдсэн шийдвэрээр Энэтхэгийн Дээд шүүх “иргэдийн дуу хоолойг хөрөнгийг нь устгах заналхийллээр дарах ёсгүй” хэмээн онцолж, төр засагт “хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах”-ыг зөвлөсөн байна. Тус шүүх 2019 онд Уттар Прадеш мужийн Махаражганж дүүрэгт нэгэн байшин нураасан явдалтай холбоотой асуудлаар 11-р сарын 6-нд дүгнэлт гаргажээ. Өмнө нь, Эмнести Интернэшнл 2024 оны 2-р сард нийтэлсэн хоёр тайландаа Энэтхэгийн таван мужид явагдсан дур зоргоороо, шийтгэлийн шинжтэй нураалтуудыг баримтжуулсан бөгөөд эдгээр нь цөөнх болсон иргэдийг ялгаварлан гадуурхаж, эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон шалтгаанаар нүүлгэн шилжүүлэх кампанит ажлын нэг хэсэг байсан болохыг онцолсон байна.