2019 оны олныг цочроосон баримтууд:
Мэдээ
SHARE
2024/12/02 05:35
Дэлхийн зэвсгийн худалдааны цар хүрээ

Зэвсгийн худалдааны гэрээ (ЗХГ) хэрэгжээд таван жил өнгөрсөн ч дэлхийн зэвсгийн худалдаа өссөөр байна. Женевт энэ гэрээний талаар хэлэлцэхээр дэлхийн удирдагчид цуглах гэж буй энэ үед тэдэнд хийх ажил их байгааг сануулах нь чухал юм. 

 

Эмнести Интернэшнл болон Control Arms Coalition-ын түнш ТББ-ууд 20 гаруй жил кампанит ажил өрнүүлсний дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2013 оны 4-р сард (Зэвсгийн худалдааны гэрээ) ЗХГ-ний эх бичвэрийг батлах түүхэн шийдвэр гаргасан. Уг гэрээ 2014 оны 12-р сарын 24-нд хүчин төгөлдөр болсон юм. 

 

ЗХГ (Зэвсгийн худалдааны гэрээ) нь улс хоорондын зэвсэг, сум хэрэгсэл, түүнтэй холбоотой бараа бүтээгдэхүүний шилжүүлгийг зохицуулах дэлхийн анхны гэрээ бөгөөд эдгээрийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайнтай холбоотой гэмт хэргийг үйлдэхэд ашиглах магадлалтай тохиолдолд худалдаалахыг хориглодог. 

 

Жил бүр зэвсгийн экспорт олон улсын хүний эрх болон хүмүүнлэгийн хуулийг ноцтой зөрчихөд хүргэх эрсдэлийг үнэлж дүгнэлт гаргадаг. Гэсэн хэдий ч хариуцлагагүй зэвсгийн худалдааг зохицуулах амлалт өгсөн олон чухал гишүүн улс зэвсгээ хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг засгийн газруудад худалдаалсаар байна. 

Энд дэлхийн зэвсгийн худалдааны талаар Стокхолмын Олон Улсын Энхтайвны Судалгааны Хүрээлэн (SIPRI), Жижиг зэвсгийн ажиглалт (Small Arms Survey) болон Уппсала мөргөлдөөний мэдээллийн хөтөлбөрийн өгөгдөлд үндэслэн гаргасан чухал баримтуудыг хүргэж байна.  

 

Дэлхийн зэвсэглэлд зарцуулж буй мөнгө  

  • Стокхолмын Олон Улсын Энхтайвны Судалгааны Хүрээлэн (SIPRI)-ийн тооцоолсноор, 2017 онд дэлхийн зэвсгийн худалдааны нийт дүн доод тал нь 95 тэрбум ам.доллар байсан.  

     

  • 2017 онд дэлхийн шилдэг 100 зэвсгийн компани нийт 398.2 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна.  

     

  • АНУ 2018 онд дэлхийн цэргийн нийт зардлын 36 хувийг эзэлсэн.

 

Гол зэвсгийн экспорт, импорт

  • АНУ дэлхийн хамгийн том зэвсгийн экспортлогч хэвээр байна. 2014–2018 оны хооронд Саудын Араб АНУ-ын зэвсгийн экспортын 22 хувийг дангаар хүлээн авсан. 

     

  • Олон улсын зэвсгийн шилжүүлэг 2003 оноос хойш тасралтгүй өсөж, Хүйтэн дайны дараах хамгийн дээд түвшинд хүрсэн.  

     

  • 2014–2018 онд дэлхийн зэвсгийн экспортын 75 хувийг АНУ, ОХУ, Франц, Герман, Хятад эзэлсэн.  

 

  • Тухайн хугацаанд хамгийн их зэвсэг импортлогч 5 улс нь Саудын Араб, Энэтхэг, Египет, Австрали, Алжир байсан ба тэд нийт импортийн 35 хувийг эзэлжээ.  

 

Тэргүүлэх 5 улс:  

Тэргүүлэгч экспортлогчдын гол үйлчлүүлэгчид (2014–2018): 

1. АНУ: Саудын Араб (22%), Австрали (7.7%), АНЭУ (6.7%)

 

2. ОХУ: Энэтхэг (27%), Хятад (14%), Алжир (14%)  

 

3. Франц: Египет (28%), Энэтхэг (9.8%), Саудын Араб (7.4%)  

 

4. Герман: Өмнөд Солонгос (19%), Грек (10%), Израиль (8.3%)

 

5. Хятад: Пакистан (37%), Бангладеш (16%), Алжир (11%)  

 

Ойрхи Дорнод руу зэвсгийн шилжүүлэг  

  • 2009–2013 ба 2014–2018 оны хооронд Ойрхи Дорнод руу зэвсгийн урсгал 87 хувиар өссөн.  

     

  • 2014–2018 оны хооронд АНУ-ын зэвсгийн экспортын тал хувиас илүү нь Ойрхи Дорнод руу чиглэсэн.

     

  • Британийн зэвсгийн экспортын 59 хувь нь Ойрхи Дорнод руу (голчлон Саудын Араб, Оман руу) хийгдсэн.

     

Саудын Араб ба Оман  

  • 2014–2018 онд Саудын Араб дэлхийн хамгийн том зэвсгийн импортлогч болжээ.  

 

  • Саудын Арабын зэвсгийн импорт 2013–2017 оны хооронд 225 хувиар өссөн.

 

  • 2014–2018 оны хооронд Саудын Араб, Австри, Канад, Франц, Гүрж, Өмнөд Африк, Туркээс 4000 гаруй хуягт машин, АНУ-аас 338 танк хүлээн авсан.  

 

Хөнгөн зэвсэг  

  • Жижиг зэвсгийн ажиглалт (Small Arms Survey)-ийн тооцоогоор дэлхий даяар нэг тэрбумаас илүү гаруй буу байгаа бөгөөд үүний ихэнх нь энгийн иргэдийн эзэмшилд байна.  

 

  • 100 хүнд ногдох бууны тоо АНУ-д 21, Оманд 53, Монтенегро буюу (Черногор), Сербид 39, Канад, Уругвайд 35 байна.  

 

  • 2017 онд Венесуэл, Салвадорт галт зэвсэгтэй холбоотой хүчирхийллийн улмаас нас барсан хүмүүсийн түвшин хамгийн өндөр байжээ.  

 

  • Дэлхий даяар 50 жилийн хугацаанд үйлдвэрлэгдэх хөнгөн, хүнд машин буу, штурмын винтов, гар буу, карабин зэрэг нь 36–46 сая нэгж хүрэх төлөвтэй.  

 

Хүний төлөөс  

  • Уппсала мөргөлдөөний мэдээллийн хөтөлбөрийн мэдээлснээр, 1989 оноос хойш зэвсэгт мөргөлдөөнөөр 2,436,351 хүн амь үрэгдсэн бөгөөд зөвхөн 2018 онд 77,320 хүн амь насаа алдсан.  

 

  • 2017 онд дэлхий даяар хүчирхийллийн улмаас амь үрэгдсэн тоо огцом нэмэгдэж, 589,000 хүрсэн. Өмнөд болон Төв Америк, Карибын тэнгист энэ ачаалал хамгийн өндөр байсан.