Резинэн ба хуванцар сумыг ашиглахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу тулгарсан довтолгоо, аюулын эсрэг тухайн нөхцөл байдалд тохирсон байх; аль болох бага хор хөнөөл учруулах; ялгаварлахгүй байх; учруулсан үр дагаварыг арилгах зэрэг хууль сахиулах ажиллагаанд албадлага, нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэхэд баримтлах тодорхой зарчмыг хэрэгжүүлэх нь чухал.
Хууль сахиулах ажиллагаанд кинетик цохилтын (резинэн ба хуванцар) сумыг нэвтрүүлэх, ашиглах 25 дүрэм болон Эмнести Интернэшнлийн байрь суурь бүхий дагалдах баримт бичиг нь НҮБ-ын Хууль сахиулах ажиллагаанд хүч, галт зэвсэг хэрэглэх үндсэн зарчмуудад тулгуурласан.
Эмнести Интернэшнл "Жагсагчдыг Хамгаал" кампанит ажлаараа улс орнуудад хандан тайван жагсаал цуглаан хийх эрхийг дэмжихийг уриалж, хууль сахиулах ажиллагаанд хүчирхийллийн зэвсэг ашиглахыг хориглосон, бусад хууль сахиулах техник хэрэгсэлд хүний эрхэд суурилсан худалдааны хяналт бий болгосон Эрүү шүүлтээс ангид худалдааны Гэрээ батлахыг уриалж байна.