Жагсагчдыг хамгаал
Мэдээ
SHARE
2024/08/20 15:59
Бангладешийн квотын шинэчлэлийн талаарх жагсаалын үеэр юу болов?

2024.07.29

 

Бангладешийн квотын шинэчлэлийн талаарх жагсаалын үеэр юу болов?

 

2024 оны 7-р сарын 15-нд Дакагийн их сургуулийн оюутнууд Бангладешийн засгийн газрын ажлын байрны квот хуваарилалтыг шинэчлэхийг шаардсан самбар, далбаа барин тайван жагсаал хийж байв. Гэтэл гэнэт төмөр, мод, саваагаар зэвсэглэсэн, зарим нь бүр гар буутай хүмүүс тэдэн рүү халджээ.  Хэдхэн цагийн дотор улс даяар ижил төрлийн халдлагууд гарч, үүнийг Засгийн эрх барьж буй Авами Лиг (AL)-тэй холбоотой Бангладешийн Оюутны Холбоо(BCL)-ны гишүүд байж болзошгүй хүмүүс оюутан жагсагчдын эсрэг зохион байгуулжээ.  

7-р сарын 16-ны үдээс хойш баруун хойд хэсэгт байрлах Рангпур хотын Бегум Рокея их сургуулийн өмнөх оюутнуудын цугларалтын үеэр жагсаалыг зохион байгуулагч Абу Сайед болон бусад жагсагчид руу цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаж, бороохой барин дайрсан байна.

 

Абу Сайедэд юу тохиолдсон бэ?

 

Рангпурын Бегум Рокея их сургуулийн англи хэлний ангийн оюутан Абу Сайед цагдаа нар ойртон ирэх үеэр эсэргүүцэн гараа өргөсөн. Цагдаа нар зориудаар, үндэслэлгүйгээр  дайрч, түүн рүү буудсан байна. Хоёр цагдаа гудамжны нөгөө талаас, ердөө 15 метрийн зайд түүн рүү 12 калибрын буугаар шууд галлажээ. Цагдаа хамгийн багадаа хоёр удаа буудсан ба ангийн зориулалттай, маш аюултай, хууль бус үрлэн сум ашигласан. Сайед цагдаа нарт ямар нэгэн илэрхий бие махбодийн аюул учруулаагүй байсан. Сайедын нас барсны гэрчилгээнд түүнийг эмнэлэгт "нас барсан" байдалтай хүргэгдсэн гэж тэмдэглэжээ. Тэр ердөө 25-тай байсан.  Сайедийг харгисаар хөнөөсөн бичлэг олны дургүйцлийг хүргэж, 2024 оны 7-р сарын 15-аас хойш Бангладешийн жагсагчид руу чиглэсэн хүчирхийллийн илэрхийлэл болсон.

 

©Jamuna TV.jpg

Screen grab from Jamuna TV footage showing Abu Sayeed, a Bangladeshi student activist killed by Bangladesh Police on 16 July 2024.

 

Жагсагчдад юу тохиолдсон бэ?

 

7-р сарын 18-ны байдлаар жагсагчид руу халдаж буй эрх баригчдын үйл ажиллагааны улмаас 32 хүн нас барсан тухай мэдээлэл байна. 7-р сарын 19-нднэг өдрийн дотор 75 хүннас баржээ. Засгийн Газар хэлэлцээр хийх санал тавьсан ч амьүрэгдэгсдийн тоо нэмэгдэж байгаа тул жагсагчид татгалзсан.

Жагсаалд оролцогчид төдийгүй сэтгүүлчид болон санамсаргүй өнгөрч буй хүмүүс ч мөн энэ хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан байна.

Засгийн газар харилцаа холбоог хязгаарласнаар, орон даяар сүлжээгүй болж, дэлхий нийт Бангладешт юу болж байгааг зөвхөн таамаглахад хүрсэн. Үүний дараагийн өдрүүдэд нэрд гарсан Яаралтай Үйл ажиллагааны Батальон (RAB), Бангладешийн Хилийн Харуул(BGB) болон цэрэг Арми улс даяар байршиж, "шууд буудах" хөл хорио тогтоожээ.

Тав хоногийн дараа интернэт хязгаарлалтыг хэсэгчлэн цуцлав. 10 хүрэхгүй хоногийн дотор 200 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн гэмтсэн ба ийм богино хугацаанд маш олон хүн амь насаа алдсан цөөн улс орны нэг болов. Хэвлэлүүдийн мэдээлснээр, дор хаяж 2500 хүнийг дур мэдэн баривчилсан бөгөөд ойролцоогоор 61000 жагсагчдад хэрэг үүсгэжээ.

 

Эсэргүүцлийн жагсаал яагаад үүссэн бэ?

 

Оюутнууд 30 хувийн квотыг дахин сэргээсэнд эсэргүүцэн жагссан. Тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө тэмцсэн ахмад дайчдын үр хүүхдүүдэд төрийн албанд ажиллах боломжийг олгосон тус квот нь эрх баригч намын дэмжигчдэд давуу байдал олгож байна гэж жагсагчид үзжээ. Энэ квотыг 2018 онд оюутны томоохон жагсаалын улмаас Засгийн Газар цуцалж байжээ. Ахмад дайчдын төрөл төрөгсдийн гаргасан өргөдөл гомдлын дагуу Бангладешийн Дээд шүүхээс 6-р сарын сүүлээр 30 хувийн квотын системийг дахин сэргээсэн. 

 

301457-1536x1024.jpg

Bangladesh Police are detaining a man at the University of Dhaka premises, a day after the clash between anti-quota protesters and Bangladesh Chhatra League (BCL) members (Ruling Party Student Wing), at the Dhaka University area, in Dhaka, Bangladesh, on July 17, 2024. Bangladeshi students are mourning classmates killed in protests over civil service hiring rules, a day after the government ordered the indefinite closure of schools nationwide to restore order. (Photo by Zabed Hasnain Chowdhury/NurPhoto via Getty Images) 

 

Жагсаал цуглааны үеэр хөл хорио тогтоож, интернет хаагдсан ба 7-р сарын 21-нд Дээд шүүхээс квотыг 30-аас 5 хувь болгож бууруулах шийдвэр гаргасан. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш сураггүй алга болсон, шархадсан, баривчлагдсан хүмүүсийн төлөө шударга ёсыг шаардаж, хариуцлага нэхсэн жагсаалууд үргэлжилсээр байна.

 

Жагсаалын үеэр эрх баригчид хүний эрхийг хэрхэн зөрчиж байна вэ?

 

Хууль бус хүч хэрэглэх

 

Эрх баригчид оюутан жагсагчдыг шийтгэхийн тулд хууль бусаар үхэлд хүргэх аюултай болон бусад зэвсгийг ашиглах зрэгээр олон арга тактик хэрэглэсэн нь хэдэн зуун хүний амийг авсан. Аюулгүй байдлын хүчнийхэн, үүнд Яаралтай Үйл ажиллагааны Батальон (RAB), Бангладешийн Хилийн Харуул (BGB), мөн цагдаа нар хууль бус аргаар амь насанд хүрч болзошгүй болон хөнгөн зэвсгүүд (12 калибрийн буу, 37/38мм гранатын пуужин, АК хэв маягийн дайны буу, Хятад загварын 56-1 дайны буу зэрэг) болон нулимс асгаруулагчийг ашигласныг Эмнести Интернэшнл тогтоосон.

 

Дур зоргоор баривчилж, саатуулсан нь

 

Эрх баригчид жагсагчид, идэвхтнүүд, иргэдийг дур зоргоор баривчилж, цагдан хорьж байна. Мөн сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, тэдний чөлөөтэй, аюулгүй, мэдээлэл түгээх үйл ажиллагааг тасалдуулж байна. Мөн жагсаал цуглааныг бүхэлд нь хориглосноор үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсах эрхийг улам бүр хязгаарласан.

Сүүлийн үеийн хэвлэлийн мэдээгээр аюулгүй байдлын хүчнийхэн олон дүүрэгт оюутнууд, жагсагчдийг нэгжиж, олноор нь баривчилж байгааг мэдээлсэн. Виртуал хэвлэлийн бага хурлын үеэр ялгаварлан гадуурхалтын эсрэг оюутны хөдөлгөөний зохицуулагчийн мэдээлснээр, улс орон даяар 3500 гаруй оюутныг дур зоргоор баривчилсан байна.

 

Интернэтийн хязгаарлалт

 

Эрх баригчид 7-р сарын 18-нд улс орон даяар бүхэлд нь интернэтийн сүлжээг хааж, улс орноо дэлхий дахинаас тусгаарласан. Таван өдрийн дараа 7-р сарын 23-нд интернэтийн хязгаарлалтыг хэсэгчлэн цуцалжээ.

Хүчирхийлэл даамжирч, төр хүний эрхийг боомилж буй энэ цаг үед интернэтийг хаасан нь найдвартай мэдээлэл олж авахад саад болж буй болчимгүй алхам байлаа.

Интернэтийг бүхэлд нь тасалдуулах нь хүмүүсийн аюулгүй байдал, хамгаалалт, зорчих хөдөлгөөн, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, тогтворгүй байдал, айдсыг нэмэгдүүлэн, эрх баригчдад итгэх иргэдийн итгэлийг бүр мөсөн үгүй хийдэг.

 

Харгис хүчирхийлэл

 

7-р сарын 18-ны өдрийн хэд хэдэн видео бичлэг дээр Цэргийн Шинжлэх Ухааны Институтын оюутан Шайх Ашхабул Ямины ухаангүй байгаа биеийг Дака-Арича хурдны замаар явж буй Хуягт тээврийн хэрэгсэл(APC) дээр байгааг харуулсан. Эмнести Интернэшнлийн шалгасан гурван видео бичлэг дээр цагдаа нар Ямины биеийг уг тээврийн хэрэгслээс угз татан унагах үед толгойгоороо хатуу замын хучилт мөргөн унаж байгааг харж болно.

Мөн бусад цагдаа нар Ямины биеийг замын голд байрлах хаалт руу чирж, эцэст нь зам дээр орхин явсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ямин гэмтлийнхээ улмаас тэр өдрийн орой нас баржээ. Бичлэгт харагдсан 12 цагдаагийн хэн нь ч Яминд эмнэлгийн тусламж үзүүлэхийг оролдсонгүй. НҮБ-ын Хууль сахиулах алба хаагчдын хүч ба галт зэвсэг хэрэглэх талаарх үндсэн зарчмын 5 (c)-д гэмтэж бэртсэн эсвэл халдлагад өртсөн хүмүүст аль болох түргэн тусламж үзүүлэхийг хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас шаарддаг.

Энэ тохиолдол нь хууль сахиулах байгууллагын ажилтнууд дотоодын болон олон улсын хүний эрхийн хуулиар хүлээсэн үүргээ умартан хүний амьд явах эрхийг хэрхэн харгисаар үл тоомсорлож буйг харуулсан.

 

ISHARA S. KODIKARA AFP via Getty Images.jpg

Activists demonstrate in front of the Bangladesh High Commission (embassy) in the capital Colombo on July 22, 2024, demanding an end to a government crackdown against protesters opposing a controversial job allocation quota system. (Photo by Ishara S. KODIKARA / AFP) (Photo by ISHARA S. KODIKARA/AFP via Getty Images)

 

Эмнести Интернэшнл юу хийж байгаа вэ?

 

2024 оны 7-р сард Бангладешийн жагсаал эхэлснээс хойш бид тус улсын эрх баригчдын зүгээс жагсаалыг дарах зорилгоор олон улсын хууль зөрчсөн болон бусад ноцтой хүний эрхийн зөрчлүүдийг тогтмол баримтжуулсаар байна. 

 

Одоогоор бид дараах зөрчлийг баримтжуулаад байна. Үүнд:

  • Амьд явах, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхээс ангид байх эрхийг зөрчсөн, үхэлд хүргэх болон амь насанд хор хөнөөл багатай зэвсгүүдийг хууль бусаар ашигласан;
  • Гэмтэж, бэртсэн жагсагчдад эмнэлгийн тусламж үзүүлээгүй; 
  • Олноор нь дур мэдэн баривчилж, цагдан хорьсон.

 

Бид оюутны бослогын үеэр болон дараа нь Бангладешийн эрх баригчдын үйлдсэн гэмт хэргүүдийг үргэлжлүүлэн шалгаж, албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг шаардах болно.

 

Бангладешийн жагсагчдад туслахын тулд та юу хийж чадах вэ? 

 

Дээрх бүх үйлдэл нь Бангладешийн эрх баригчид хэрхэн хүний эрхийн ноцтой зөрчил үйлдэж, ял шийтгэлгүй үлдэж байгаагийн аймшигт нотлох баримт юм. Бангладешийн эрх баригчид жагсагчдыг хамгаалах болон дэмжих үүргээ биелүүлээгүй. Тэд жагсаал цуглааныг, цаашид эсэргүүцлээ илэрхийлэгчдийг нухчин дарах зориудын санаатай дарангуйллын арга хэмжээгээ яаралтай зогсоох ёстой.

 

Дэлхий даяар тархан суурьшсан Бангладешчууд дарангуйлал, олноор нь хөнөөж буйг зогсоохыг шаардан жагсах болсон. Тэдний зарим нь баривчлагдаж, тухайлбал АНЭУ-д олноор нь шүүх ажиллагаа явуулж, шударга бусаар яллаж байна. Бид эрсдлээс үл эмээн шударга ёс, хариуцлагыг шаардаж байгаа тэдгээр хүмүүс, жагсагчидтай хамт эв санааны нэгдэлтэй байх ёстой.

 

Түүхийн туршид тайван жагсаал нь бидний эрх, эрх чөлөөний ололтод чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч өнөөдөр дэлхий даяарх дарангуйллын хууль, бодлого, шударга бус практик, хууль бусаар хэв журам сахиулах арга хэмжээ нь тайван жагсаал цуглаан болон жагсагчдад ноцтой аюул учруулж буй хортой орчныг бүрдүүлж байна. Европ, Америк, Африк, Ази тивд эрх баригчид тайван жагсаалыг хориглож, жагсагчдыг гутаан доромжилж, яллах зэргээр ижил төстэй үйл ажиллагаа явуулж байна. Дэлхий даяар жагсагчдыг хамгаалахын тулд нэгдэх цаг болжээ.

 


Бангладешчуудын эрхийг хамгаалж, дур зоргоор баривчлагдсан хүмүүсийг суллаж, аюулгүйн хүчнийхэнд хариуцлага тооцохыг шаардаж бидэнтэй нэгдээрэй.

Amnesty Icons-33.png

Гарын үсэг зурж, бидэнтэй нэгдээрэй.

 

 

Хүн бүр айх айдасгүйгээр тайван жагсах эрхтэй.