2024.08.05
Сүүлийн үед Их Британи даяар гарсан арьс өнгөөр ялгаварлах халдлага, бусад хүчирхийллийн үйлдлүүдэд хариу болгон, Их Британийн Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Саша Дешмук хэлэхдээ:
“Сүүлийн хэдэн өдөр бидний харсан асар их хүчирхийлэл, үзэн ядалтад суурилсан гэмт хэргүүдийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй.
“Орогнол эрж буй хүмүүсийн байршиж буй зочид буудлуудыг шатааж, сүм хийд, бизнесүүдэд халдаж, хүмүүсийг арьсны өнгө, шашин шүтлэг, гарал угсаагаар нь бай болгож буй нь жигшүүртэй хэрэг юм.
“
Сүүлийн хэдэн өдрийн үйл явдлыг “цагаачлалын эсрэг жагсаал” эсвэл "Их Британийг дэмжих жагсаал” гэж мэдээлж байгаа нь буруу бөгөөд ингэж нэрлэх ёсгүй юм.
Их Британийн Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Саша Дешмук
_____________
“Одоо бидний гудамжинд харж буй арьс өнгөөр ялгаварласан хүчирхийлэл нь улс төрчид болон бусад хүмүүсийн зүгээс дүрвэгсэд, цагаачдыг буруутгах аюултай үг хэллэг, бодлогоор эхэлсэн юм. Тэрхүү үгсийг түгээсэн хүмүүс үүний үр дагаврыг хараад сургамж авна гэж найдаж байна.
"Сүүлийн хэдэн өдрийн үйл явдлуудыг “цагаачлалын эсрэг жагсаал” эсвэл “Британийг дэмжих жагсаал” гэж мэдээлж байгаа нь буруу бөгөөд ингэж нэрлэх ёсгүй. Бидний харж буй зүйл бол нийгмийн бүлгүүдийг онилсон хүчирхийллийн арьс өнгөөр ялгаварласан халдлагууд юм.
“Засгийн газрын хариу арга хэмжээ нь аюулд өртсөн нийгмийн бүлгүүдийг хамгаалахад чиглэсэхээс гадна, царай таних технологийг өргөн ашиглах, 24 цагийн шүүхийг хэрэгжүүлэх зэрэг аюултай, ялгаварлан гадуурхсан “түргэн шийдэл”-ээс зайлсхийх ёстой. Ийм арга хэмжээ нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх, шүүхийн үйл явцад итгэх итгэлийг бууруулж болзошгүй.
“Юун түрүүнд Засгийн газар манай нийгэмд газар авсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, Исламчуудыг үзэн ядсан үзэл, гадны хүмүүстэй дайсагнах үзлийн үндсэн шалтгаануудыг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн улс төрчид болон нийгмийн сүлжээ, бусад орчинд үзэл бодлоо илэрхийлэгчдийн аюултай үг хэллэгийг идэвхтэй шүүмжилж, зохих арга хэмжээ авах хэрэгтэй.”