Монголын Эмнести Интернэшнл, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Оюу толгойн хяналт ТББ, Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв байгууллагууд хамтран Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад оруулж буй хүний эрх хамгаалагчдын үүрэг роль, тэдэнд тулгарч буй сорил бэрхшээлийн талаар олон нийтэд таниулан хамгаалуулахаар хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН” хөрөг найрууллын уралдааныг мобайл журнализм (МОЖО) бүтээлийн төрлөөр зарласан билээ. Бидний зүгээс уг бүтээлд “БУЛАГ ШАНД ГОЛ МӨРНИЙ ЭХИЙГ ХАМГААЛАХ САН ТББ”-ын тэргүүн А.Оюунчимэгийн талаар хөрөг нэвтрүүлэг бэлтгэлээ. Түүний хувьд УАӨ-ийн нөлөөллөөс үүдсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. 2021-2022 онд БГД-ийн алслагдсан гэр хороолол 21,22,23-р хорооны иргэдийн ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.