Хүний эрхийн үзэл санааны элч шагнал бол Монголын Эмнести Интернэшнлээс үүсэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тохиолдуулж анх удаагаа олгож буй шагнал юм. Энэхүү шагнал Олон улсын Эмнести Интернэшнлийн хүний эрхийн хамгийн нэр хүндтэй шагналаас санаа авсан бөгөөд түүнийг орлохгүй.
Харин Монгол улсад шударга бус явдлын эсрэг зоригтойгоор дугарч, хүний эрхийн үзэл санаанд тууштай үнэнч байж, хүний эрхийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, бусдыг зоригжуулахад өөрийн авьяас чадвараа ашигласан хувь хүнд зориулсан хүнд олгох шагнал юм.
🕯️ 2019 онд Монголын Эмнести Интернэшнл хамгийн анхны “Хүний эрхийн үзэл санааны элч” шагналаа МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайханд олгосон.
“Үзэл санааны элч” шагналын 2 дахь эзэн 2024 оны 12 дугаар сард тодорно.