Шог зургийн үзэсгэлэн 2021 он
Мэдээ
SHARE
2024/05/30 23:44
Хүний эрх, эрх чөлөө шог зургийн үзэсгэлэн - 3

ЦАР ТАХАЛ БА ХҮНИЙ ЭРХ

Ковид-19 цар тахал дэлхийн улс орнуудад хүнд сорилтыг авчирч, олон жил ужгирсан тэгш бус байдлыг гүнзгийрүүлсэн. Цар тахлаар далимдуулан хүний эрхийн зөрчлийг даамжруулах явдал газар авч, ард иргэд айдас, бухимдалд автаад буй энэ цаг үед урлагаар дамжуулан бодит байдлыг шүүмжлэн харуулах, хүмүүсийг соён гэгээрүүлэхэд шог зургийн бүтээлүүд чухал ач
холбогдолтой. Иймээс энэ удаа “Цар тахал ба Хүний эрх” сэдвийг сонгон авч “Шогч бийр” холбооны уран бүтээлчид бүтээлээ туурвисныг сорчлон, “Хүний эрх, эрх чөлөө 3: Цар тахал ба Хүний эрх” шог зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа.
 

"Хүний эрх, эрх чөлөө"-3 Цар тахал ба хүний эрх үзэсгэлэнд тавигдсан зургуудаас 25 зургийг сонгон Төрийн ордноо болсон Хүний эрхийн үндэсний форумын 400 гаруй төлөөлөгчдөд мөн толилуулсан болно.

 

IMG_1262.JPG

 

IMGL3054.jpg

 

22 (1).png

 

10.png