Дэлхий дахинд: Засгийн газрууд
Мэдээ
SHARE
2024/03/30 01:26
Нийгмийн хамгааллын системд технологиудыг хяналтгүйгээр нэвтрүүлж байгаа нь хүний эрхийн зөрчил үүсгэж байна

Хиймэл оюун ухаан, автоматжуулалт, алгоритм дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг дижитал технологиуд нь дэлхий даяарх нийгмийн хамгааллын тогтолцооны тэгш бус байдлыг улам хурцатгаж байна гэж Эмнести Интернэшнл мэдэгдэв.

 

“Серби улсаас, Энэтхэг, Нидерланд хүртэл зарим улсын засгийн газрууд технологи ашиглаж нөөцийг тэнцвэртэй хуваарилах, захиргааны тогтолцоог сайжруулах, залилан мэхлэх гэмт хэргийг илрүүлэх, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хамгийн сүүлийн үеийн шийдэлд хүрнэ гэж үзэж байна. Гэвч хяналгүйгээр нийгмийн хамгааллын системийг р дижитал болгох нь хүний эрхэд учрах эрсдлийг нэмэгдүүлж, тэгш бус байдлыг улам даамжруулж байгааг Эмнести Интернэшнлийн судалгаагаар харуулж байна”Эмнестигийн Технологийн багийн гишүүн, Технологи, Эдийн Засаг, Нийгэм, Соёлын эрхийн судлаач Имоген Ричмонд-Бишоп өгүүлэв.

 

"Мөргөлдөөн, цаг уурын онцгой нөхцөл байдал, Ковид-19 тахал гэх мэт дэлхийн олон хямралын өмнө хувь хүн болон олон нийтийг орлогын баталгаагүй байдлаас хамгаалахаднийгмийн хамгааллын тогтолцоо нь  урьд өмнөхөөсөө илүү чухал ач холбогдолтой болж байна."

 

Дижитал эрин үеийн нийгмийн хамгаалал нь хяналтгүй ашиглагдаж байгаа дижитал технологи дээр суурилсан хүний эрхийн эрсдлийг анхаарч байна.

 

"Системийн нөлөөлөлд өртөх олон нийттэй зөвлөлдөж, эдгээр амин чухал дэмжлэгийн системд гарсан аливаа өөрчлөлтийг ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх ёстой. Хамгийн гол нь хүний эрхэд хохирол учруулах, түүнээс урьдчилан сэргийлэх боломжгүй  гэж үзэж байгаа л бол  ашиглах ёсгүй."

Имоген Ричмонд-Бишоп, Эмнестигийн Технологийн багийн гишүүн, Технологи, Эдийн Засаг, Нийгэм, Соёлын эрхийн судлаач


 

Сербийн Нийгмийн картын бүртгэл нь 2023 оны Эмнести Интернэшнлийн тайланд дурьдсанчлан, хагас автоматжуулсан шийдвэр гаргах системийг нийгмийн хамгааллын алдаатай нөхцөлд ашиглаж байгаа нь аль хэдийн гадуурхагдсан нийгмийн бүлгүүдэд шууд нөлөөлсөн жишээ юм. Шаардлагад нийцээгүй тус технологи нь цыган болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралд сөрөг нөлөө үзүүлсэн.

 

Энэхүү систем нь одоо байгаа ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлж, хүмүүсийг нийгмийн хамгааллын эрхээ эдлэхэд нь саад болж байна. Эмнести Интернэшнлээс ярилцлагад орсон хүмүүсийн ихэнх нь нийгмийн хамгааллын бүртгэлийн алдаанаас болж тусламжийн мөнгө нь багасаж, хоол хүнс, эм тариа зэрэг зайлшгүй шаардлагатай бараа, үйлчилгээг авах боломжгүй байдал хүрсэн.

 

Энэтхэгт иргэдэд, оршин суугчдад, тэр дундаа хүүхдүүдэд өвөрмөц Аадхаар биометрийн таних системд суурилсан дугаар өгдөг бөгөөд олон нийтийн үйлчилгээ, түүний дотор нийгмийн хамгааллын тэтгэмж, хүнсний хангамж гэх мэт хувийн мэдээллийг баталгаажуулах арга болгон ашигладаг болсон. Сэтгүүлчид болон иргэний нийгмийн судлаачид олон энгийн иргэд энэхүү бүрэн дижиталжлагдсан нийгмийн хамгааллын системээс хасагдсан болохыг баримтжуулж авсан.

 

“Технологид суурилсан нийгмийн хамгааллын тогтолцоог иргэдийн амьдралд нэвтрүүлэхээс өмнө засгийн газрууд технологийн хэрэглээ хүний эрхийн болзошгүй эрсдэлтэй харьцуулж, сайтар нягталж үзэх нь чухал. Аливаа технологийг нэвтрүүлэх нь загвар гаргахаас эхлээд ашиглалтад орох хүртэлх системийн амьдралын мөчлөгийн туршид бие даасан, хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийж, үр нөлөөг бууруулах үр дүнтэй арга хэмжээ авах ёстой” гэж Имоген Ричмонд-Бишоп хэлэв.

 

"Тухайн системийн нөлөөлөлд өртөх олон нийттэй зөвлөлдөж, эдгээр системд гарсан аливаа өөрчлөлтийг ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх ёстой. Хамгийн гол нь аливаа тогтолцоо нь хүний эрхийг хохироож болзошгүй бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх боломжгүй бол түүнийг ашиглах ёсгүй."

 

Оршил

2023 онд Эмнести Интернэшнлийн "Автомат хавханд орсон нь: Серби улс дахь нийгмийн халамжийн ядуурал ба ялгаварлан гадуурхалт" хэмээх судалгаанд оролцсон олон хүн, ялангуяа цыган болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төлбөрөө төлж, хоол хүнсээ авч чадахгүй байсныг баримтжуулсан. Нийгмийн бүртгэлийн системг нэвтрүүлснээс хойш эдгээр бүлгүүд нийгмийн халамжаас хасагдсан.

 

2021 онд Эмнести Интернэшнл Голландын татварын албаны ашигладаг алгоритмын систем нь хүүхэд асрах тэтгэмж авагчдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байсныг баримтжуулсан. Энэхүү систем нь тэтгэмжийн нэхэмжлэлийг жинхэнэ эсвэл хуурамч эсэхийг шалгах ёстой байсан боловч систем нь орлого багатай, цагаач гаралтай олон мянган эцэг эхчүүдийг асар их өр, ядууралд оруулсан.

 

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.