Европын Холбооны хууль тогтоогчид хиймэл оюун ухааны тухай хуульд хор хөнөөлтэй, хүний эрх зөрчсөн технологийг Европын Холбооноос экспортлохыг хориглох хүсэлгүй байгаад “Хууль тогтоогчид хүний эрхийн хүлээн зөвшөөршгүй эрсдэлтэй холбоотойгоор Европын Холбооны нутаг дэвсгэрт хиймэл оюун ухааны зарим технологийг ашиглахыг хориглох эсвэл хатуу хязгаарлах талаар ширүүн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ч ижилхэн технологийг дэлхийн бусад орнуудад экспортлохыг зөвшөөрөхөд бэлэн байгаа бололтой.
Энэ нь нэг талаас Европын Холбоог "аюулгүй, найдвартай, ёс зүйтэй хиймэл оюун ухаан"- ыг нэвтрүүлэгч дэлхийн тэргүүлэгч гэж сурталчлах мөртлөө нөгөө талаас эрхийг зөрчиж буй хиймэл оюун ухааны системийг дэлхийн бусад орнуудад худалдахыг зогсоохоос татгалзаж, Европын холбооны хууль тогтоогчид илт давхар стандарт бий болгож байна” хэмээн Эмнести Интернэшнлийн хиймэл оюун ухааны асуудлаарх зөвлөх Мхер Акопян өгүүлсэн юм.
“Европын Холбооны орнуудад байрладаг компаниуд гадуурхагдсан бүлгүүдийг дарангуйлж, онилдог засгийн газруудыг хүний эрх зөрчих технологоор хангаж байна."
Мхер Акопян, Эмнести Интернэшнлийн хиймэл оюун ухааны асуудлаарх зөвлөх
Европын Холбооны хууль тогтоогчид нүүр царай, сэтгэл хөдлөлийг таних систем, таамаглан тандах, нийгмийн оноо олгох болоод хүний эрхэд үл нийцэх бусад технологиудыг хориглон хүний эрхийн төлөө үнэнч гэдгээ харуулах цаг нь болсон. Франц, Швед, Нидерландад төвтэй компаниудын үйлдвэрлэсэн дижитал хяналтын системийг Уйгурууд болон тус улсын бусад лалын шашинт угсаатнуудыг онилсон Хятадын нийтээр нь тандах хөтөлбөрүүдэд ашиглаж байгаа юм. Голландын нэгэн компанийн хийсэн камеруудыг эзлэгдсэн Зүүн Иерусалимын цагдаа нар Израилын апартейдын тогтолцоог хэвээр хадгалахын тулд Палестинчуудын эсрэг ашиглаж байна.”
Оршил
Эмнести Интернэшнл нь Европын дижитал эрхийн сүлжээ (EDRi) тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагуудын эвслийн нэг гишүүнийхээ хувьд хүний эрхийг хамгаалах, тэр дундаа шилжих хөдөлгөөнд оролцож буй хүмүүсийн эрхийг хамгаалах хиймэл оюун ухааны тухай хуулийг Европын Холбоо батлахыг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.amnesty.org/en/latest/news/2023/12/eu-lawmakers-reluctant-to-stop-eu-companies-profiting-from-surveillance-and-abuse-through-the-ai-act/