“ХҮНИЙ ЭРХИЙГ НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГТГЭХ НЬ - 2023”
Мэдээ
SHARE
2023/12/09 15:10
“ХҮНИЙ ЭРХИЙГ НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГТГЭХ НЬ - 2023” нээлттэй хичээлийн XIII уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

ЕБС-ийн багш нарын дунд жил бүр Олон улсын Хүний эрхийн өдрийг угтан зохион байгуулдаг “ХҮНИЙ ЭРХИЙГ НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГТГЭХ НЬ - 2023” нээлттэй хичээлийн XIII уралдаан энэ жил ХЭТТ батлагдсаны 100 жилийн ойн хүрээд амжилттай зохион байгуулагдлаа. 


Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ой, Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫГ НЭГТГЭХ” зорилтыг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд зохион байгуулагддаг “ХҮНИЙ ЭРХИЙГ НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГТГЭХ НЬ” нээлттэй хичээлийн 13 дах уралдаан 2023 оны 12 сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 


ЕБС-ийн хичээлийг амьдрал, хэрэглээнд илүү ойртуулах, суралцахуйн үйл явцад хүний эрхийн үзэл санааг нэгтгэх идэвх санаачлагыг өрнүүлэх, багш нарын арга зүйг дэмжих зорилготой уг уралдаанд энэ жил Завхан,  Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Орхон, Дорнод аймгийн болон нийслэлийн нийт 41 багш оролцож ур чадвараа сорилоо. 


Уралдааны Тэргүүн байрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р сургуулийн багш Т.Бүрэнжаргал, Дэд байрт нийслэлийн ерөнхий боловсролын 118-р сургуулийн багш Г.Бурмаа, Гутгаар байрт нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн багш Э.Должинсүрэн, Тусгай байрын эздээр ХУД-ийн 118-р сургуулийн багш Б.Анхчимэг,  СБД-ийн 3-р сургуулийн багш М.Атарбаян нар тус тус шалгарч, Өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.  


Монголын Эмнести Интернэшнлээс санаачлан зохион байгуулдаг уг уралдаанд оролцсон нийт БАГШ НАРТАА АМЖИЛТ хүсэхийн зэрэгцээ уралдааныг дэмжиж хамтран зохион байгуулсан ХУД-ийн Боловсролын хэлтэс, ХУД-ийн 118-р сургуулийн хамт олонд ТАЛАРХЛАА илэрхийлье.  
 

403398491_7363197883724946_8154975589036112510_n.jpg

 

403404098_315949221353007_8931657427526819336_n.jpg