Олон сая хүн тэднийг хамгаалах үүрэгтэй төрийн алба хаагчдын зүгээс учруулж буй зовлон зүдгүүрт өртөж байна.
Эрүү шүүлтийг зогсоох биелэхгүй мэт мөрөөдлийн төлөө ажиллаж, бодит үр нөлөө авчирч байгаа тэдгээр хүмүүст талархах ёстой.
Хохирогчдын төлөө нөхөн сэргээх төвийг байгуулсан, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орнуудын хорих газарт шалгалт хийх боломжтой болгосон, эрүү шүүлтийн ул мөрийг хэрхэн баримтжуулах тухай удирдамжийг боловсруулсан, эрүү шүүлтийн тодорхойлолтод хүчингийн гэмт хэргийг багтаах зэргээр хүрээг өргөжүүлсэн, мөн эрүүдэн шүүгчдийн эсрэг зогсож, үнэн дүр төрхийг нь илчилсэн тэдгээр хүмүүст талархах ёстой.
Эрүүдэн шүүхийг зогсоох урт хугацааны тэмцлийн үр дүнд бид зорилгоо амжилттай биелүүлсээр байна.
ТҮҮНИЙГ ХӨЛӨӨ ЧИРСЭЭР ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДЫН ХАМТ ОРЖ ИРЭХИЙГ ХАРААД БИ МАШ ИХ ТАЙВШИРСАН.
Перуд болсон засгийн газрын аллагаас амьд үлдсэн Теофила Очоа
Өнгөрсөн зууны сүүлийн хагаст маш олон цэргийн дарангуйлагчид хүмүүсийг нухчин дарах, хянах зорилгоор эрүү шүүлтийг хэрэглэж байсан. Марио Ирарразабал 1973 оны 9-р сарын 11-нд Чилид төрийн эргэлт хийхээр давшиж буй Августо Пиночетийг ажиглан өөрийн урланд ажиллаж байв. Хэдэн өдрийн дараа өглөөний 3 цагийн үед Пиночетийн нууц цагдаа Мариогийн хаалгыг тогшив. Тэд түүнийг барихаар ирсэн байв.
Эрүүдэн шүүхээс амьд үлдэгсдийн үг
Нүдээ боолгосон байдалтай өрөөнд бусдын хамт эцэс төгсгөлгүй зүйлийг хүлээнэ. Гэнэт тэд хэн нэгнийг дуудаад... тэгээд буцаад л чимээгүй бутарч тарна.
Марио Ирарразабал
Нюрнбергийн шүүх байгуулагдсанаар эрүүдэн шүүгчид хохирогчидтойгоо нүүр тулах болсон.
Грект 1967 онд төрийн эргэлт хийсэн 20 удирдагчийг 1975 онд эрүүдэн шүүсэн хэргээр ялласан нь Нюрнбергээс хойших аюулгүйн албаны албан тушаалтнуудыг ялласан анхны олон улсын шүүх ажиллагаа болсон.
Би эрүүдэн шүүгчийн царайг маш ойроос харсан. Тэр миний цус алдаж, хөхөрсөн царайнаас дор харагдсан. .....Хүмүүст эрүү шүүлт тулгах нь тийм ч амар зүйл биш
Жорж Александрос Мангакис өгсөн мэдүүлэгтээ
Би азтай нэгэн болж таарсан. Би өөрөө доромжлогдсон ч, бусдыг доромжлоогүй.
Жорж Александрос Мангакис
Чамайг доромжилсон хүмүүс эхлээд өөрсдийнхөө хүнлэг чанарын тухай бодлыг доромжлох хэрэгтэй болно. Би эмзэглэсэн жирийн нэг хүн. Учир нь тэр маш их шаналсан байсан. Эмзэглэх үед цэцэрлэгт хүрээлэнд тоглож эсвэл сургуулируугаа явж буй хүүхдүүдийг төсөөлөн харах баяр баясгалан минь алга болдог. Тиймээс ч тэд өөрсдийн хүүхдүүдээ төсөөлөн харах хэрэгтэй.
Өнгөрснийг ардаа орхиод урагшаа харъя
Дэлхий даяарх улс орнуудад эрүүдэн шүүх явдал аажимдаа багассаар байна. Дэлхийн 80 гаруй улс орнууд НҮБ-ын албаны хүмүүс, бие даасан байгууллагуудад цагдан хорих газраа нээлттэй болгосноор хүмүүс илүү аюулгүй болсон.
Эрүү шүүлт үргэлж нууцаар явагддаг. Гэвч одоо эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэхийг завдагч хэн ч болов урьдчилан таамаглаагүй хяналт шалгалтыг хэн нэгэн бүүр шөнө ч хамаагүй хийж чадна гэдгийг мэдэх болсон. Эрүү шүүлтээс амьд үлдсэн тэдгээр хүмүүс тэдэнд тусламж, дэмжлэг санал болгох илүү сайхан ертөнцийг олж байна. Руандагийн нэр нь үл мэдэгдэх нэгэн дүрвэгч "Зөвлөлдөөнд оролцох боломж олгосон бурхандаа талархъя. Би нөхдийнхөө дэмжлэгийг авсан. Тэдний зарим нь надтай адил зовлон туулсан байсан. Зөвхөн би ганцаар зовж шаналаагүй гэдгийг ойлгосон. Миний амьдрал өөрчлөгдөж, аажим аажмаар дахин энгийн амьдралд орж байгаа.
Бөүбөү Диөүф Толл, хуучин шүүгч, Сенегал