Нэр нь тодроогүй хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүд
Мэдээ
SHARE
2023/11/20 04:46
Нэр нь тодроогүй хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийг онцоллоо

Википедиа (англи хэл) хуудсанд байршуулсан түүх намтар, өгүүллийн дөнгөж 20 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүдэд хамааралтай байна. Тэр дунд ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧДЫН тухай мэдээлэл бараг байхгүй байна.

Эмнести Интернэшнл энэ энэ цоорхойг “ЗОРИГТОН” кампанит ажлаараа дүүргэнэ гэж найдаж байна.
Хүний эрхийг хамгаалах явцдаа амь нас эрүүл мэнд гэр бүлээ эрсдэлд оруулан байж саад бэрхшээлийг даван туулсан зоригтой эмэгтэйчүүдийн түүхийг хүмүүст хүргэхэд цахим идэвхтнүүд тусална.

Хувь хүнийхээ хувьд эмэгтэй, ЛГБТИ, эсвэл жендэр, хүйсийн асуудлаар ажилладаг гэдгээрээ тэд үргэлж хүчирхийлэл, бэлгийн халдлагад өртөх эрсдэлтэй байдаг бөгөөд хийсэн бүтээсэн нь олонд танигдаагүй, зөвхөн мэргэжилийнхний хүрээнд л хязгаарлагддаг.

Википедиад сар бүр 1,4 тэрбум хандалт байдаг бөгөөд Википедиаг тогтмол хөгжүүлдэг хүмүүс нь ихэвчлэн Европчууд, Америкчууд, голдуу эрчүүд байна. Оруулсан мэдээллийн агуулгын чиг хандлага нь ч тэдний сонирхлыг төлөөлсөн байдаг.

Энэ удаагийн үйл ажиллагаагаа дэлхий ертөнцийг илүү сайн сайхан болгох, түүний төлөө тэмцэж буй хүмүүсийн түүх намтрыг оруулж бусдад үлгэр дуурайл болгохын зэрэгцээ, википедиа хөгжүүлэгч идэвхтнийг нэмэгдүүлэх, тэднийг зоригжуулах боломжийг олгож байна хэмээн Викимедиагийн харилцаа хариуцсан зохицуулагч онцолсон юм.

Энэ арга хэмжээний дараа Бразилын Александр Рамос Маккеда, Ираны Мариям Акбари Монфаред, Чеченийн Елена Горолова, Монголын Д.Сүхгэрэл зэрэг зоригтой хүмүүсийн намтар түүх Википедиад байрших юм

zorigton2.1.png

Дэлхийд тавд ордог веб сайт болох Википедиа над шиг эмэгтэйчүүдэд гайхалтай боломж олгож байна. Алгонкүн эмэгтэй, эмээ, элэнц эмэг эхийн хувьд би колоничлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, тогтолцооны зөрчил, үзэн ядалт, эдийн засгийн мөлжлөгт өртөж байсан ч бидний тэмцэл, амьдрах хүсэл эрмэлзэл, эерэг арга замаар тодруулсан миний ажил хэзээ ч үгүйсгэгдэхгүй юм. Бид шударга ёсны төлөөх тэмцлээ зогсоохгүй.

Алга болсон, алагдсан уугуул эмэгтэйчүүд, охидын төлөө ажилладаг Канадын Уугуул иргэдийн шударга ёсны төлөөх хөдөлгөөний ажилтан Брижет Толли

Эмнести Интернэшнл Цахим идэвхтэн, википедиа хөгжүүлэгчдийг элсүүлж байна.

Эмнести Интернэшнлийн дэлхий даяарх салбарууд олон зуун эмэгтэй хүний эрхийн хамгаалагчдын түүх намтрыг дээрх сайтад байршуулах зорилгоор цахим идэвхитэн, википедиа хөгжүүлэгчдийг элсүүлж байна.Англиас Филиппин, Нигери, Энэтхэг, Бразил, Монгол улс хүртэл бүх бүс нутагт цахим идэвхитнүүд хамтдаа ажиллана. ЗОРИГТОН- цахим идэвхитэн үйл ажиллагаа нь хүний эрх хамгаалагчдыг таниулах, тэднийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх зорилготой Эмнести Интернэшнлийн ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ дэлхий дахины кампанит ажлын нэг хэсэг юм.