ГАНЦХАН ЧИ УНШДАГ ГЭЖ ҮҮ?
Мэдээ
SHARE
2023/11/20 04:21
ГАНЦХАН ЧИ УНШДАГ ГЭЖ ҮҮ?

ХҮНИЙ ЭРХ БА ШИФРЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ТЕХНОЛОГИЙН 11 КОМПАНИЙГ ҮНЭЛСЭН НЬ

Шифрлэлт нь цахим орчинд буй хүмүүсийн эрхийг хамгаалдаг ба хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг. Мөн цахим орчинд ямар нэг айдасгүйгээр өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хүмүүст олгодог. 

 

Шифрлэлт хүний хувийн мэдээллийг хулгайлах, цахим гэмт хэргийг таслан зогсоох, харилцаа холбоог хууль бусаар хянадаг Засгийн газрын үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Ялангуяа шифрлэлт нь Хятадын тэрс үзэлтнүүд, нутгаасаа дайжсан Бахрейны идэвхтнүүд, Европын эрэн сурвалжлах сэтгүүлчид зэрэг олон улсын хүний эрхийн хамгаалагчид, сэтгүүлчдэд их чухал хэрэгсэл юм. Мэдээлэл алдагдснаар хүмүүсийн амин чухал зүйлд сөргөөр нөлөөлж, улмаар баривчлагдах, саатуулагдахад хүргэж болно. 

 

Тоон мэдээллийн аюулгүй байдлыг хадгалахад технологийн компаниуд чухал үүрэг хүлээдэг. Энэхүү тайланд хэрэглэгчийнхээ цахим аюулгүй байдлыг хамгаалахад ашиглаж буй технологийн 11 компаний шифрлэлт нь хүний эрхийн хүлээсэн үүрэгтэй хэр нийцэж байгаа эсэхийг харуулж, жагсаалтыг хавсаргалаа. Үүнд дэлхийн сая сая хүмүүс өдөр тутмын амьдралдаа ашигладаг Скайп (Skype), ВатсАпп (WhatsApp), ВиЧат (WeChat) зэрэг шуурхай зурвасын үйлчилгээ үзүүлэгч компаниудыг хамруулсан болно. 

 

Шуурхай зурвасын үйлчилгээ хэрэглэж буй хүмүүсийн хувийн мэдээлэл цахим гэмт хэрэгтнүүд, хакерууд, төрийн байгууллагуудын хууль бус хяналт, аюул заналхийлэл дор байна. Бид хүний эрхийн зөрчил, эрсдлийн эсрэг ашиглаж буй шифрлэлтийн хэлбэр нь үр дүнтэй эсэхийг харуулах үүднээс тэдгээр компаний бодлого, үйл ажиллагааг анхаарч авч үзлээ. Технологийн компаниуд өөрсдийн шуурхай зурвасын үйлчилгээнд төгсгөл хоорондын шифрлэлтийг автоматаар ашиглах ёстой гэж Эмнести Интернэшнл үздэг. Учир нь энэ төрлийн шифрлэлт нь шуурхай зурвасын агуулгыг үйлчилгээ үзүүлэгч компаниуд ч тухайн мэдээлэлд нэвтрэх боломжийг хязгаарладаг. 

Бидний гаргасан жагсаалтын хамгийн сүүлийн байранд Блэйкбэрри (Blackberry), Снапчат (Snapchat), Тенсэнт (Tencent) зэрэг компаниуд багтсан. Учир нь эдгээр компани өөрсдийн шуурхай зурвасын үйлчилгээнд шифрлэлтийг зохих төвшинд хэрэгжүүлдэггүй учраас хэрэглэгчдийнхээ хувийн нууцтай байх мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эрсдэлд оруулдаг.

 

Дэлгэргүүлж унших