Израйлийн NSO Группын тагнах төхөөрөмжөөр дэлхий даяар улс төрийн намын удирдлагууд, сэтгүүлч, идэвхитнүүдийг хянаж, тандаж байсныг их хэмжээний мэдээлэл задарснаар илчиллээ.
NSO группын тагнуулын программыг дэлхийн даяар ашиглан Жамал Хашоггигийн гэр бүл болон улс орнуудын төрийн тэргүүн, хүний эрхийн идэвхитэн, сэтгүүлчдийг онилон тандаж өргөн хүрээний хүний эрхийн зөрчил үйлдэж байсныг 50,000 гаруй хүний утасны дугаарт хийсэн томоохон судалгаагаар илрүүллээ.
Пегасус төсөл нь “Forbidden Stories” гэх Парис дахь ашгийн бус байгууллагаас удирдан зохицуулдаг 10 улс дах 17 хэвлэл мэдээллийн байгууллагын 80 гаруй сэтгүүлчдийн гайхамшигтай хамтын ажиллагаа бөгөөд Эмнести Интернэшнлийн техникийн дэмжлэгтэйгээр гар утсан дээр туршилт хийж тагнах программыг илрүүлсэн төсөл юм.
“NSO”-гийн тагнах программыг дарангуйлагч засгийн газраас сэтгүүлчдийг дуугүй болгох, идэвхтнүүдэд халдах, эсэргүүцэгчдийг дарах, олон хүний амь насыг аюулд оруулахад хэрхэн ашигладаг зэвсэг болгосныг Пегасус төсөл илрүүллээ. Энэ нь “Ийм халдлага маш ховор тохиолддог. Манай технологийг ийм зорилгоор ашиглах боломжгүй. Манай программыг зөвхөн эрүүгийн болон терроризмын эсрэг хууль ёсны мөрдлөгө, тандалтад ашигладаг” гэх NSO- группын гаргасан мэдэгдлийг няцаалаа. Компаний зүгээс тагнуулын программыг зөвхөн хууль ёсны тагнах үйл ажиллагаанд ашигладаг гэж мэдүүлж байгаа ч харин тэд хүний эрхийг өргөн хүрээнд зөрчих замаар ашиг олдог үзэж байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард өгүүлэв.
“Энэ төрлийн программ хангамжийн худалдааны зохицуулалтыг цоорхой, дутуу дулимаг хуульчилснаас идэвхитнүүд болон сэтгүүлчдийг онилсон дарамт том асуудал дагуулах нь мэдээжийн хэрэг. Тус компани болоод энэ салбар бүхлээрээ хүний эрхийг хүндэтгэх чадвартайгаа харуулах хүртэл иймэрхүү хяналтын технологийн экспорт, худалдаа, шилжүүлэлт болоод хэрэглээг яаралтай хязгаарлах хэрэгтэй” гэж тэрээр нэмж өгүүлсэн юм.
“Forbidden Stories” болон түүний хэвлэл мэдээллийн хамтрагч нарт бичгээр өгсөн хариундаа NSO групп “......худал мэдэгдлүүдийг эрс няцааж байна” гэсэн. Тус компаний хариу “худал таамаглал” болон “батлагдаагүй онолууд” гэсэн үгнүүдийг үндэс болгож, өөрсдийгөө “амь нас аврах зорилго”-той гэдгээ дахин дахин дурьджээ.
(Группын өгсөн хариуны талаарх нэмэлт мэдээллийг эндээс харна уу)
ХЯНАЛТ, ШАЛГАЛТ
“Хохирогчдын утсан дээр нууцаар суулгасан NSO группын Пегасус тагнах программ нь тухайн утасны зурвас, цахим шуудан, бичлэг, микрофон, камер, ирсэн болон гарсан дуудлага, хадгалсан дугааруудыг ашиглах боломжтой болгодогийг илрүүлэх нь энэ мөрдлөгийн гол цөм нь юм. Бид Guardian, Le Monde, Süddeutsche Zeitung, The Washington Post зэрэг хэвлэл мэдээллийн хамтрагч нараараа дамжуулан болох сонинууд ирэх долоо хоногт Пегасус программ нь улс төрийн намын удирдлагууд, улс төрч, идэвхитэн, сэтгүүлчдийг хэрхэн бай болгон сонгосон тухай мэдээллийг цувралаар хүргэх болно. Forbidden Stories хэвлэл мэдээллийн түншүүдтэйгээ хамтран задарсан мэдээлэл болон тэдгээрийн мөрдөн байцаалтад үндэслэн Азербайжан, Бахрейн, Унгар, Энэтхэг, Казахстан, Мексик, Марокко, Руанда, Саудын Араб, Того, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) зэрэг 11 орон NSO- группын харилцагч байж болохыг тогтоогоод байна. NSO групп энэ үйл явдлыг мэдэж байсан, эсвэл мэдэх ёстой байсан ч идэвхитэн, сэтгүүлчдийг хууль бусаар тагнахаа зогсоох талаар зохих арга хэмжээг аваагүй. “Пегасусыг илчлэх энэ төслийн мэдээллүүд өөрчлөлтийнх нь хурдасгуур болох ёстой. Ийм технологи ашиглан хүний эрхийг зөрчих сонирхол бүхий засгийн газруудад энэ салбар дахин ашиглагдах ёсгүй. Эхний алхам болгон NSO Групп нь хэрэглэгчийн мэдээллийг зүй бусаар ашигласан баримт байгаа тохиолдолд системийг нэн даруй зогсоох ёстой. Пегасус төслийн баримтууд энэ нөхцлийг хангалттай батална” гэж Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард хэлэв.
КАШОГИГИЙН ГЭР БҮЛИЙГ ОНИЛСОН НЬ
NSO группээс удаа дараа үгүйсгэсэн ч мөрдлөгийн явцад 2018 оны 10-р сарын 2-нд Истанбулд Саудын Арабын сэтгүүлч Жамал Кашогигийн амь насыг хөнөөхөөс өмнө болон дараа нь түүнийг болон гэр бүлийн гишүүдийг нь Пегасус программаар тандаж байсан нотлох баримт гарч иржээ.
Пегасус тагнах программыг Кашигог алагдсанаас хойш 4 хоногийн дараа түүний сүйт бүсгүй Хатиз Ченгизийн утсан дээр суулгасан байсныг Эмнести Интернэшнлийн техникийн аюулгүй байдлын алба олж илрүүлсэн юм.
2017 оны 9-р сараас 2018 оны 4-р сарын хооронд түүний эхнэр Ханан Элатр, хүү Абдул болон Саудын Араб, АНЭУ-д байсан бусад гэр бүлийн гишүүд нь удаа дараа тандалтын бай болж байжээ.
Гаргаж тавьсан баримтын талаар NSO групп“Тус технологи Жамал Кашогигийн аймшигт аллагатай ямар ч хамааралгүй”. Компани энэ заргыг өмнө нь шалгасан. Мөн уг аллагын дараа ч тэр даруй мөрдөн шалгасан. Тиймээс баталгаа нотолгоогүй зүйл гэдгийг дахин хэлье” хэмээн мэдэгджээ.
ХАЛДЛАГАД ӨРТСӨН СЭТГҮҮЛЧИД
2016 оноос 2021 оны 6-р сарын хооронд NSO группын тагнах программын дараагийн байд Азербайжан, Унгар, Энэтхэг, Марокко зэрэг хараат бус хэвлэл мэдээллийн эсрэг тэмцэл эрчимтэй явагдаж буй 20 орны 180 гаруй сэтгүүлч байсныг тогтоогоод байна.
Хууль бус хяналтаас үүдэлтэй бодит хохирол байгааг доорх тохиолдлууд харуулж байна:
- 2017 онд Мексикт сэтгүүлч Сесило Пинедаг алагдахаас нь өмнө утсыг нь тандахаар сонгоод байв. Пегасус программыг илрүүлэх төсөл 2 жилийн хугацаанд тандахаар сонгогдоод байсан бусад 25 Мексик сэтгүүлчдийг илрүүлжээ. Пинедаг тандсан байсан ч түүний утаснаас авсан мэдээллүүд түүний үхэлтэй ямар ч холбоогүй гэж NSO групп үгүйсгэж байсан.
- Хараат бус мэдээ мэдээллийн цөөхөн байгууллага үлдсэн Азербайжанд ч мөн Пегасусыг ашиглан 40 гаруй сэтгүүлчийг тандаж байсныг илрүүлсэн юм. Эмнести Интернэшнлийн Техникийн аюулгүй байдлын алба Мейдан сувгийн чөлөөт сэтгүүлч Севинч Вакифкизигийн утсыг 2021 оны 5-р сар хүртэл 2 жилийн хугацаанд тандалтын бай болсныг олж тогтоосон.
- Энэтхэгт бараг бүх томоохон телевизийн 40 гаруй сэтгүүлч 2017-2021 оны хооронд тагнагдаж байсан байх магадлалтай байна. Шүүх эмнэлэгийн шинжилгээгээр The Wire бие даасан онлайн сүлжээг үүсгэн байгуулагч Сиддхарт Варадаражан, МК Вену нарын гар утсанд саяхныг хүртэл буюу 2021 оны 6-р сард Пегасус тагнах программ байршсан байсан нь тогтоогджээ.
- Мөрдлөгийн явцад Associated Press, CNN, The New York Times, Reuters зэрэг олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилладаг сэтгүүлчдийг боломжит бай гэж тодорхойлсон бөгөөд тэдний дундаас хамгийн магадлалтай сэтгүүлчдийн нэгд Financial Times сэтгүүлийн редактор Роула Халаф багтсан байв.
“Бай хэмээн нэрлэгдсэн сэтгүүлчдийн тоо нь Пегасусыг хэрхэн хэвлэл мэдээллийнхнийг айлгах хэрэгсэл болгон ашиглаж байгааг тод харуулж байна. Энэ бол олон нийтийн яриаг хянах, хяналтанд саад болох, эсэргүүцсэн хүмүүсийг дарах гэсэн явдал мөн” хэмээн Агнес Калламард өгүүлэв.
ПЕГАСУСЫН БҮТЦИЙГ ИЛЧЛЭХ НЬ
Өнөөдөр Эмнести Интернэшнлийн техникийн аюулгүй байдлын алба Пегасус төслийн хүрээнд гүнзгийрүүлэн хийсэн судалгааныхаа урьдчилсан дүгнэлт, тайланг танилцуулж байна.
Тус тайланд 2018 оноос хойших Пегасус программын халдлагын хувьсал өөрчлөлт, Пегасустай холбоотой 700 гаруй домайн, тагнах программ хангамжийн бүтцийн дэлгэрэнгүй мэдээллийг баримтжуулсан байна.
NSО групп “Манай тагнах программыг илрүүлэх боломжгүй бөгөөд зөвхөн гэмт хэргийн мөрдлөгөнд хууль ёсоор ашигладаг” гэж мэдэгджээ. Эмнести Интернэшнлийн Техникийн аюулгүй байдлын албаны технологийн шинжээч Этьен Мэйниер “Бид харин энэ хөгийн хууран мэхлэлтэд няцаагдахааргүй нотолгоог өглөө” гэж мэдэгдлээ.
NSО группын харилцагчид нь Пегасус программыг зөвхөн терроризм, гэмт хэргийн мөрдлөгөд л ашигласан гэх ямар ч баталгаа байхгүй бөгөөд Forbidden Stories-ийн консорциум нь гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүстэй холбоотой өгөгдлийг нилээдгүй илрүүлсэн.
“Пегасусыг өргөн хүрээнд хэрэглэж буй зөрчлийг зогсоох ёстой. Дараа долоо хоногт нийтлэгдэх нотлох баримтууд нь төр засгийн удирдлагууд хяналтаа алдсан энэ салбарыг шинэчлэхэд хүргэнэ гэж бид найдаж байна” хэмээн Этьен Мэйниер хэлэв.
Пегасус программыг илрүүлэх төсөлд оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас тайлбар авах хүсэлтийн хариуд NSО Групп “Эрс няцааж байна. Тавьж буй үндэслэлийн ихэнхийнх нь эх сурвалжийн найдвартай байдалд эргэлзэхэд хүрэхээр, ямар ч нотолгоогүй, зүйл” гэжээ. Мөн ямар улс орнууд NSО группийн харилцагч мөн болон бишийг хэлээгүй ч Пегасус программыг илрүүлэх энэ төсөл “буруу таамаглал”, гэхдээ бид тус программыг урвуулан ашиглаж байгаа гэсэн бүх гомдлыг мөрдөн шалгаж, тохирох арга хэмжээг авах болно хэмээн мэдэгдсэн юм.