Хүний эрхийн зөрчлийн код
Мэдээ
SHARE
2024/04/07 15:14
Хүний эрхийн зөрчлийн кодыг тайлах цахим идэвхтэнүүд

ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН КОДЫГ ТАЙЛАХ ЦАХИМ ИДЭВХТНҮҮД

Эмнестигийн код тайлагч багийнхан технологи ашиглан хүний эрхийг хамгаалах шинэ үеийн цахим идэвхтнүүдийг төрүүлэхээр зэхэж буй тухай кампанит ажил хариуцсан Милена Марин, Жое Вестби нар бидэнтэй яриа өрнүүллээ.

 

Цахим сайн дурын ажилтан гэж хэн бэ?

Милена: Дэлхийн өнцөг булан бүрээс онлайн сургалтад хамрагдаж, интернет орчинд ажилладаг код тайлагч нас насны хүмүүс байдаг бөгөөд глобал онлайн нийгэмлэгийн маань нэг хэсэгт зүй ёсоор ордог. Жишээ дурьдахад, Суданы Засгийн газар хийгээд холбоотны цэргүүдийн учруулсан хор хөнөөлийг илрүүлэх төсөлд 147 орны 28,600 сайн дурынхан 9,065 цагийн турш 1,146,602 даалгавар биелүүлсний хүчээр бид Дарфур орчмын алслагдсан тосгодын 326,000 км2 талбайн хиймэл дагуулын зургийг гаргаж аваад байна.

tech2.1.png

 

Одоо ямар төсөл дээр ажиллаж байна вэ?

Жое: Дэлхийн хамгийн их бохирдсон газруудын нэг Нигери улсын Нигер Дельта бүсэд газрын тос асгарсан талаарх мэдээллүүдэд анализ хийж байна. Газрын тосны компаниудаас энэ тухай мэдээлэл өгөхийг Эмнести Интернэшнл шаардсан. Бодит байдал дээр асгарсан нефтийн хэмжээ хэд дахин их болохыг, компаниуд буруугаа бусдад тохохоор оролдож байсныг сайн дурынхны тусламжтайгаар олж мэдсэн. Цуглуулсан мэдээллээ ашиглан газрын тосны компаниудыг үүргээ ухамсарлаж, байгаль орчныг цэвэрлэх, нутгийн иргэдэд нөхөн олговор олгох, үйлдвэрлэлийн нөхцөлөө сайжруулахыг бид тууштайгаар шаардах болно. Энэ жишээнээс код тайлагчдыг ажиллуулах нь судалгааг цоо 60 СЕКУНД ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН КОДЫГ ТАЙЛАХ ЦАХИМ ИДЭВХТНҮҮД шинэ төвшинд аваачих шинэлэг арга техник болох нь харагдаж байна.

tech2.2.jpg

 

Ямар төслүүдэд код тайлагч нарын тусламж хэрэгтэй байна вэ?

Милена: Их хэмжээний мэдээлэлтэй, олон хүн, давтагдсан даалгавар шаарддаг төслүүдэд тэдний туслалцаа их хэрэг болдог. Жишээ нь, Нигер Дельта төсөл дээр л гэхэд хэдэн мянган гар бичмэлд шинжилгээ хийх шаардлагатай тулгарсан. Судалгаанд ашиглах мэдээллийг яаралтай бэлдэхэд цахим сайн дурынхны хувь нэмрийг үнэлж баршгүй.

 

Хүний эрх ба код тайлагчийг ирээдүйд юу хүлээж байна вэ?

Жое: Төрөл бүрийн судалгааны төсөл дээр ажиллах чадвартай цахим сайн дурынхны глобал нийгэмлэгийг бүтээн босгохыг бид зорьж байгаа. Хүний эрхийн зөрчлийн эсрэг арга хэмжээ авахдаа хурдан, олон тооны өгөгдөлтэй ажиллах төслүүд дээр бидэнтэй хамтран ажиллах код тайлагч төрөн гарна гэж бид итгэдэг.