Хүний эрх, эрх чөлөө шог зургийн үзэсгэлэн - 5
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ
Монголын Эмнести Интернэшнл, Монголын шог зураачдын "ШОГЧ БИЙР" холбоо хамтран зохион байгуулдаг "Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэн 5 дахь жилдээ "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө" сэдвийн дор зохион байгууллаа.
Уг үзэсгэлэнгээр Монгол улсад тайван замаар хуран чуулах эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх, мэдэх эрхтэй холбоотой асуудлуудыг хөндсөн 14 шог зураачийн шилдэг бүтээлийг дэлгэлээ. Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр шог зураач А.Амарсайханы тайван замаар хуран чуулах эрхийн асуудлыг дүрсэлсэн шог бүтээл шалгарлаа.