МОНГОЛ УЛС
Мэдээ
SHARE
2024/09/03 10:00
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫГ БАРИВЧИЛЖ, ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ ЁСТОЙ.

2024 оны 9-р сарын 2 

 

Владимир Путин 9 дүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа тухай мэдээллийн хариуд Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа:

Олон Улсын Эрүүгийн Шүүхийн гишүүн орны хувьд Монгол Улсын олон улсын эрх зүйн дагуу хүлээсэн үүрэг нь тодорхой. Хэрэв Путин айлчилвал Монгол Улс ерөнхийлөгч Путиныг дайны гэмт хэрэгт баривчилж, ОУЭШ-д хүлээлгэн өгөх үүрэгтэй.

_____________

 

Ерөнхийлөгч Путин нь шүүхэд очих ёстой хүний нэг бөгөөд түүнийг ОУЭШ-ийн гишүүн аль нэг улсад хийсэн айлчлалынх нь үеэр баривчлахгүй тохиолдолд түүний үйлдлийг өөгшүүлж, ОУЭШ-ийн дайны гэмт хэрэгтнүүдийг шүүн таслах ажилд санаатайгаар саад учруулсанд тооцогдоно. Хэрэв Монгол Улсын эрх баригчид түүнийг баривчлахгүй бол зөрчилдөөний бүсэд байгаа мянга мянган хүмүүсийн итгэл найдвар, амь амьдралыг булаасан дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, ОУЭШ-ээс хууль бусаар хүүхдүүдийг албадан гаргаж дайны гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэж буй хүнд тусалж байгаагаас өөрцгүй.


Олон улсын шүүхээс зугтаж буй этгээдийг хамгаалах нь зөвхөн шударга ёсыг тогтооход саад учруулаад зогсохгүй, хэрэв Монгол Улс ерөнхийлөгч Путинд түр хоргодох боломж олговол олон улсын эрх зүйн хүрээнд хамгийн ноцтой гэмт хэргүүдэд ял шийтгэлгүй үлдэхийг дэмжиж буй хамсаатан нь болно” хэмээн өгүүлэв.

 

Ерөнхий нэмэлт мэдээлэл


ОУЭШ-ээс эрэн сурвалжлагдаж байгаа Владимир Путин Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 9 дүгээр сарын 3-нд Монгол улсад айлчилж магадгүй байна. Энэ нь 2023 оны 3-р сард Путиныг баривчлах шийдвэр гарснаас хойш түүний ОУЭШ-ийн гишүүн улсад хийж буй анхны айлчлал юм. 

 

Түүнийг Ромын дүрмийн 8 дугаар зүйлд заасны дагуу хүн амыг (хүүхдийг) хууль бусаар шилжүүлж, албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. 2023 оны 7 дугаар сард Өмнөд Африкийн Дээд шүүх Владимир Путиныг БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцвол баривчлах шийдвэр гаргасан бөгөөд тэрээр очоогүй. Өмнөд Африкийн Эмнести Интернэшнлээс тус шүүхийг дэмжиж, түүнийг баривчлах үүрэгтэйг онцолжээ. 2024 оны 3 болон 6-р сард ОУЭШ-ээс Оросын цэргийн албан тушаалтнуудыг дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах шийдвэр гаргажээ.

 

Эмнести Интернэшнл нь Орос улс Украин руу бүрэн хэмжээгээр довтолсны дараагаас болон 2014 оноос хойш Украинд үйлдэгдсэн дайны гэмт хэрэг, олон улсын эрх зүйн бусад зөрчлийг баримтжуулсаар ирсэн. Эмнести Интернэшнлээс өнөөг хүртэл нийтэлсэн бүх мэдээллийг эндээс үзнэ үү: холбоос