Монголын Эмнести Интернэшнлээс үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх, эрх чөлөө” сэдэвт шог зургийн үзэсгэлэн зохион байгууллаа.
2019 оны 12-р сарын 10-17-ны хооронд Монголын Уран зургийн галерейд дэлгэгдэж байгаа тус үзэсгэлэнд олны танил Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды, Соёлын гавьяат зүтгэлтэн шог зураач С.Цогтбаяр болон шог зураач С.Алтангэрэл, Ц.Намжилдорж, Л.Өлзийбат, Д.Гансүх, А.Бат-Эрдэнэ, А.Амарсайхан, М.Амархүү, Ч.Цэцэгдарь, С.Болд, доктор М.Моломжамц нарын 100 гаруй бүтээл тавигджээ.
Жил бүрийн 12-р сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдрөөр олноо толилуулж байгаа уг үзэсгэлэнд ирсэн бүтээлүүд хүүхэд, эмэгтэйчүүд, орон байртай байх, эрүүдэн шүүхээс ангид байх, үл ялгаварлан гадуурхагдах, хөдөлмөрлөх эрх зэрэг хүний эрхийн олон асуудлыг толилуулсан юм.