Философийн олимпиад 2023 он
Мэдээ
SHARE
2024/05/30 23:19
Философи, хүний эрхийн уулзварт: Уур амьсгалын өөрчлөлт Философийн XV улсын олимпиад

Байгаль орчны доройтол, экологийн тэнцвэрт бус байдал нэг улс үндэстний асуудал биш, дэлхий нийтийн асуудал болох нь улам тод томруунаар мэдрэгдсээр буй өнөө үед хүн төрөлхтөнд үнэт зүйлийн чиг баримжаагаа дахин тодорхойлох, өдөр тутмын дадал зуршлаа эргэж харах, техник технологийн дэвшилд найдах бус харин хэрхэн зохистойгоор хэрэглэх тухай эргэцүүлэх, аливааг цогцоор харж, хариуцлагатай алхмуудыг тасралтгүй хийх шаардлага тулгарч байна. Иймээс ч зөвхөн байгаль орчны төдийгүй эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа, хүний эрх, сэтгүүл зүй, хэл шинжлэл, ёс зүй, эрх зүй зэрэг салбар дундын шинжтэй, холбогдох асуудлыг нь шийдэхийн тулд цогц бодлого, ухаалаг үйлдэл, тогтвортой хандлагыг шаардагддаг дэлхий нийтийн сэдэв болох “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ”-ийг онцлов.

 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бид бүгдэд тулгарч буй сорилтуудад холбогдох ёс зүйн, тухайлбал хүрээлэн буй орчны ёс зүйн асуудал улс төрийн философи болон хүний эрхийн үндсэн зарчмуудтай хэрхэн холбогдож буйд оюутнуудын санаа бодлыг чиглүүлэн ухааны цэцийг сориход энэхүү ХV олимпиадаа зориуллаа. 

 

Олимпиадын хамрах хүрээ:

▪ Антропоцентризм Биоцентризм Экоцентризм Экогуманизм 

▪ Амьтны эрх 

▪ Байгалийн олон янз байдал ба байгаль хамгаалал

▪ Экологийн ёс зүйн зарчмууд

▪ Байгаль хамгаалах уламжлал, зан үйл ба орчин үе  

▪ Нийтийн сайн сайхан байдал ба хувийн хариуцлага 

▪ Ногоон бодлого, ногоон хөгжил

▪ Эрчим хүчний шударга шилжилт

▪ Төрийн үүрэг Бизнес эрхлэгчдийн нийгмийн хариуцлага  

▪ Уур амьсгалын

▪ шударга ёс 

▪ Хүний нэр төр, эрхэм чанар 

▪ Эмэгтэйчүүд, хүүхдүүд, цөөнхийн эрх

▪ Байгаль орчны ёс зүй болон хамгаалалт

▪ Үе хоорондын шударга ёс

▪ Ирээдүй хойчийн эрх Эрүүл, аюулгүй

▪ орчинд амьдрах эрх Шаардлагад нийцсэн орон байраар

▪ хангагдах эрх Хоол хүнсээр хангагдах эрх 

▪ Цэвэр усаар хангагдах эрх Соёлын эрх 

▪ Байгаль орчны

▪ салбар дахь хүний эрх хамгаалагчид

▪ Хүний эрхэд тавих хязгаарлалт

▪ Гарз, хохирлын сан
 

 

Олимпиадыг 11-р сарын 25-ны бямба гаригт МУБИС-ийн байранд зохион байгуулж, МУИС, МУБИС, ИЗОУИС, ҮБХИС, ДХИС, СУИС, Шихихутаг ИС, ХААИС, СЭЗИС, ШУТИС, АШУИС, Идэр ИС, Ховд аймаг дахь МУИС-ийн салбар сургууль тус тус нийт 13 баг оролцож, ухаан цэцээ сорилоо.

 

Олимпиад 3 үе шаттай явагдаж, оролцогчдын философийн болон хүний эрхийн суурь мэдлэгийг шалгах тест асуулт, оюутнуудын бэлтгэсэн видео контент, зураг, хүний эрхийн асуудлыг хөндсөн кино тайлбар, кэйс асуултууд зэрэг даалгаварыг биелүүлэв. Үүнд:

  • “Монгол улсын Боловсролын Их сургуулийн” баг тэргүүн байр, “Шинжлэх ухаан технологийн
  • Их сургуулийн” баг дэд байр, “Дотоод хэргийн их сургуулийн” баг гутгаар байр, “ Санхүү
  • эдийн засгийн их сургуулийн” баг тусгай байр тус тус эзэллээ.
  • “Уран илтгэгч”-ээр МУБИС-ийн оюутан Г.Ариун-Эрдэнэ, “Мэргэн санаа дэвшүүлэгч”-ээр
  • ДХИС-ийн оюутан Б.Амин-Эрдэнэ нар шалгарсан байна.

 

DSC02072.jpg

 

DSC02059.jpg

 

DSC01279.jpg

 

DSC01648.jpg