Хүний эрх, эрх чөлөө шог зургийн үзэсгэлэн - 2
Цар тахлын хөл хорионы улмаас “Хүний эрх, эрх чөлөө-2” шог зургийн үзэсгэлэнг цахим байдлаар дэлгэж, 17 зураачийн 60 гаруй бүтээлийг олон нийтэд толилууллаа.
Монголын Эмнести Интернэшнл зохион байгуулсан уг цахим үзэсгэлэнгийн зорилго нь хүн бүр эрхээ мэдэн хариуцлагаа ухамсарладаг, бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгох, Ковид 19 цар тахлыг хүмүүнлэгээр даван туулахад хувь нэмрээ оруулах, мөн хүний эрхийн асуудлыг хөндсөн Монголын шог зургийн бүтээлүүдийг хамгаалах, хадгалах, үзэсгэлэнгийн бүтээлийг Монголдоо төдийгүй дэлхийн хүртээл болгох юм.