Философийн олимпиад 2022 он
Мэдээ
SHARE
2024/05/30 23:09
Философи, хүний эрхийн уулзварт: Технологийн ёс зүй Философийн XIV улсын олимпиад

Техник, технологийн хурдацтай хөгжиж буй XXI зуунд нийгмийн хөгжил өргөжин тэлж буй ч дэлхий даяар үзэл бодол, шашин шүтлэг, соёл, уламжлалын ялгаа, тэгш бус байдлаас шалтгаалан хүний эрхийн зөрчил нэмэгдсээр байна.

 

Хувь хүний орон зайг багасгах, мэдээллийг урвуулан ашиглах, сүрдүүлэх, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түүнчлэн хүний эрхэм үнэт зүйл болох амь нас, эрүүл мэнд, гоо сайхны салбарт гүйцэд бүрэн судлагдаагүй эмчилгээ, үйлчилгээг санал болгох зэргээр ёс суртахууны зөрчилт үйлдэл, үйл ажиллагаанд техник, технологийн оролцоо их болсон билээ. Иймд энэ сэдвийн хүрээнд “ТЕХНИК -ХҮНИЙ ЭРХ - ЁС ЗҮЙ”-н асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн, техник, технологийн хөгжлийн шалгуурыг боловсронгуй болгох, иргэдийг мэдлэг, мэдээлэлтэй болгох хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

Иймд техник технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд бий болсон сэтгэлгээний шинэ виртуаль төлөв байдал нь хүний эрхийг дээдлэх эерэг шинэ боломж нээж буйг харуулах, түүнчлэн энэ үйл явц дахь эерэг, сөрөг үр дагаврыг хувь хүн өөрт болоод өрөөлд эрсдэлгүй урьдчилан ухаарах, зөв сэтгэлгээ, соёл хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Философи, хүний эрхийн уулзварт: Технологийн ёс зүй Философийн XIV улсын олимпиад”-ыг зохион байгууллаа. 

 

ОЛИМПИАДЫН ДААЛГАВАРТ АЖЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ:

  • Цахим ёс зүй: хиймэл оюун ухаан, робот, цахим технологийг ашиглахтай холбоотой асуудал, цахим орчны зүй бус үйлдэл зэргийг  авч үзэх,
  • Экологийн ёс зүй: байгаль орчин ба амьдралд техник, технологийн үзүүлэх нөлөөллийг дүгнэн хэмжих,
  • Боловсролын технологи: сургалтын орчинд техник, технологийг ашиглахтай холбоотой ёс зүйн асуудал, үр дүнг илрүүлэх,
  • Наноэтик: атом, молекулын түвшинд гарсан шинжлэх ухааны нээлтүүдийг ашиглах, 
  • Цэргийн техник: зэвсэгт хүчний салбарт техник, технологи ашиглахтай холбоотой үнэлэлт, дүгнэлт хийх,
  • Биотехнологийн ёс зүй: колончлол, генийн инженерчлэл, үүдэл эсийн судалгаа зэрэг биоэтик болон эмнэлгийн дэвшилтэй холбоотой асуудлыг авч үзэх, 
  • Инженерийн ёс зүй: инженерүүдийн мэргэжлийн стандарт, олон нийтийн өмнө хүлээсэн ёс суртахууны үүрэг хариуцлага зэрэг ёс зүйн философийн асуудлыг хамарсан болно. 

 

Уг олимпиадад ШУТИС, МУИС, СЭЗИС, СУИС, МУБИС, ДХИС, Шихихутаг ИС, Их Засаг ИС, Отгонтэнгэр ИС, Олон Улсын Улаанбаатарын ИС, Тэнгэр ДС, Идэр ИС, Letu Mongolia ИС, Дарханы Технологийн сургууль, Ховд ИС-ийн философийн хичээл судалж байгаа 15 багийн 75 оюутан оролцож мэдлэг оюунаа сорилоо. 

 

ШАГНАЛТ БАЙРУУДАД:

  • I байр - МУИС-ийн Академи баг,
  • II байр - ШУТИС-ийн MUST IDEA баг,
  • III байр - Отгонтэнгэр ИС-ийн Клиник баг,
  • Тусгай байр - СЭЗИС-ийн Тэнцвэр баг эзэллээ.
  • Мэргэн санаа дэвшүүлэгчээр Отгонтэнгэр ИС-ийн оюутан Л. Жавхлант
  • Шилдэг уран илтгэгчээр МУИС-ийн оюутан Д.Хүслэн тус шалгарав.

 

IMG_6744.JPG

 

IMG_6590.JPG

 

IMG_6786.JPG