Философийн олимпиад 2021 он - Цар тахал
Мэдээ
SHARE
2024/05/30 23:05
Философи, хүний эрхийн уулзварт: Цар тахал ба Хүний эрх Философийн XII улсын олимпиад

Энэхүү олимпиадыг дэлхий нийтийг хамарсан шинэ коронавируст (КОВИД-19) цар тахлын улмаас зөрчигдөж буй хүний эрхийн асуудалд философийн үүднээс хандах зорилгоор хийсэн нь цаг үетэй нийцсэн, онцлог үйл ажиллагаа болов. Олимпиадаар дамжуулан оюутан залуус ялгаварлан гадуурхал, хүний эрхийн зөрчил гаарч байсан цаг үед хүний эрхийн түгээмэл үнэт зүйлээ хадгалахын хамт шинэ хэвийн амьдралаар амьдрахын тулд юу хийх ёстойгоо философийн үзэл, онол, баримтлал дээр суурилан хэлэлцсэн юм.

 

Олимпиадыг цахимаар зохион байгуулсан бөгөөд, төрийн ба хувийн хэвшлийн нийт 10 их, дээд сургуулийн философийн хичээл сонгон суралцаж байгаа оюутнууд оролцож хүний эрхийн нөхцөл байдлыг философийн үүднээс эргэцүүлж, хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхэд философи эргэцүүлэлтэй хандан өрсөлдсөн. 

 

Тус уралдаанд:

I байр  Шихихутуг Их сургуулийн Этернал баг

II байр МУИС No Idea баг

III байр СЭЗДС Оршихуй баг

IV байр ШУТИС MUST Idea тус тус эзэлж, МУИС-ийн оюутан Б.Урангоо шилдэг уран илтгэгч, МУБИС-ийн оюутан Т.Оргил шилдэг мэргэн санаа дэвшүүлэгч боллоо.

 

Screen Shot 2021-04-29 at 14.14.40.png

 

Screen Shot 2021-04-29 at 15.04.26.png

 

Screen Shot 2021-04-29 at 12.45.35.png

 

Screen Shot 2021-04-29 at 10.07.05.png